Фото: Louis Vuitton
Францын загварын ордон Louis Vuitton гоёл чимэглэл ба Blossom цагны шинэ загварыг танилцууллаа. Шинэ гоёлууд нь мана, гартаам ба барын нүд, саарал болон цагаан танаар чимэглэгджээ. Monogram гэх энэ стилийн хүзүүний болон энгэрийн зүүлт, бугуйвч, цагийн тоотой хэсгийг үнэт чулуугаар чимэглэжээ. Гоёлын Monogram стилийн цэцгүүдийг хадаасны толгойн зураглалтайгаар хийсэн байна.
Louis Vuitton –ий бизнесийн замнал аян замын цүнх, авдраар эхэлж байсныг энэ зураглал санагдуулж өгөх ёстой гэнэ. Tambour Spin Time, Tambour Monogram Tourbillon цагуудын тооны чимэглэл нь танааар хийгдэж, бичил зургийн мастерууд хагас тунгалаг чулуун гоёлуудыг бүтээжээ. Цагийн их бие түүний хүрээг snow-setting техникээр очир эрдэнийн чулуугаар гоёжээ. Цаг, бөгжний эх биеийг ягаан алтаар хийсэн байлаа.
Louis Vuitton компанийг 1854 онд аян замын цүнх, авдар урлагч Луи Вюиттон үүсгэн байгуулжээ. Тус компани хожим аксесуар, хувцас, гутал, цаг, үнэт эдлэлийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулан бүтээдэг болжээ. Одоогоор уг компани нь олон улсын LVMH холдингт багтдаг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР