Ватикан Пап лам нүцгэн зураг дээр “зүрх” дарсан эсэхийг шалгахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

Ватикан Пап лам нүцгэн зураг дээр “зүрх” дарсан эсэхийг шалгахыг хүсчээ

Ватикан Пап лам нүцгэн зураг дээр “зүрх” дарсан эсэхийг шалгахыг хүсчээ

Пап лам Францисын албан ёсны инстаграмаас Бразил бикини моделийн хагас нүцгэн зураг дээр “зүрх” дарсан гэх дуулианд Ватикан Инстаграмаас тайлбар шаарджээ.

Бразилын бикини фото модел Наталиа Гариботтогийн сургуулийн дүрэмт хувцаснаас сэдэвлэсэн эротик дотуур хувцастай хагас нүцгэн зураг дээр Пап ламын албан ёсны инстаграм хаяг @franciscus “зүрх” үлдээсэн талаар Гариботто өөрийн твиттер болон инстаграм дээрээ баримттайгаар мэдээлж, Католик мэдээллийн агентлаг тэргүүтэй хэвлэл мэдээллийн албан ёсны эх сурвалжууд нийтэлсэн билээ.

Холбоотой мэдээ

Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино

Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино

Пап лам чухам хэзээ тус зураг дээр “зүрх” үлдээсэн нь тодорхойгүй боловч Гариботтогийн бичсэнээр арваннэгдүгээр сарын 13-нд Папын дарсан “зүрх” ил харагдаж байгаад дараа өдрөөс нь эхлэн алга болсон байна. Мөн “зүрх” алга болсон өдөр Католиг мэдээллийн агентлаг Ватиканы хэвлэлийн төлөөлөгчид хандсан гэнэ.

Харин Ватиканы хэвлэлийн төлөөлөгч өчигдөр/2020.11.20/ “Бид болсон явдлын учрыг олохоор ажиллаж байна. Бид Инстаграмын удирдлагуудтай холбогдож, тус явдлын тухай тайлбар өгөхийг хүссэн. Тиймээс Инстаграм болон Фэйсбүүкийн удирдлагууд Ватикантай хамтран үнэнийг тогтоохоор ажиллаж байгаа” хэмээн мэдээлжээ.

Пап ламын хаягийг 7.4 сая хүн дагадаг ч буцааж хэнийг ч дагадаггүй билээ. Зарим хүмүүс үүн дээр түшиглэн Пап лам нүцгэн зураг дээр “зүрх” үлдээсэн нь худлаа хэмээн үзэж байгаа юм.

Харин Гариботто болон түүний менежментийг хийдэг компани COY нар болсон явдлыг үнэн хэмээн мэдэгдэж буй.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж