ЖДҮ эрхлэгчид 239 тэрбумын зээл хүссэн ч 18 тэрбумын зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

ЖДҮ эрхлэгчид 239 тэрбумын зээл хүссэн ч 18 тэрбумын зээл олгоно

ЖДҮ эрхлэгчид 239 тэрбумын зээл хүссэн ч 18 тэрбумын зээл олгоно

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас МАН-ын гишүүд зээл авах боломжгүй болсноос хойш шалгуур өндөрсөж, олон удаагийн сонгон шалгаруулалт хийдэг болсон. Нэг ёсны төсөл сонгон шалгаруулалт удаж байгаагаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өнөөг хүртэл зээлээ авч чадаагүй, хүлээсээр 2020 он дуусгаж мэдэхээр буй.

Харин  Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханы тайлбараар бол сонгон шалгаруулалт олон үе шаттай болсон, газар дээр нь очиж үнэлгээ хийж буй зэргээс үүдэн уртасгасан цагаар ажиллаад ч ажлын ард гарч чадахгүй байна гэх бэрхшээл тоочжээ.

Тэрбээр “Төсөл сонгон шалгаруулалт дөрвөн үе шаттай явагдах ёстой. Ирсэн 1579 төслөөс хоёрдугаар шатандаа 400 орчим аж ахуйн нэгж тэнцсэн. Өөрөөр хэлбэл,  1100 төсөл хоёрдугаар шатандаа хасагдсан гэсэн үг. Гуравдугаар шатанд газар дээр нь очиж нарийвчилсан үнэлгээ хийгээд оноо тавихаар 250 гаруй аж ахуйн нэгж тэнцсэн байх жишээтэй. Эндээсээ бид Улаанбаатар хотын хэмжээнд төсөв сонгон шалгаруулах хорооны хурлаа хийнэ. Хорооны хурлын дараа барьцаа хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар хөрөнгийг нь үнэлүүлээд, гэрээ байгуулна. Үүний дараа санхүүжилт нь олгох асуудал яригдана гэсэн үг.

Журмаараа ондоо багтааж зээл олгох ёстой. Манай ажилтнууд зээл олгохоор ажлын өдрүүдэд уртасгасан цагаар, амралтын өдрүүдэд ч амрах завгүй ажиллаж байна. Үлдсэн хугацаанд бас шийдвэрүүд гарна. Арваннэгдүгээр сардаа амжвал хуралдах байх. Ирэх онд олон улсын донор байгууллагуудын хөрөнгөөр 15 орчим тэрбум төгрөгийг жижиг, дундын салбарт зээл олгоно гэж ойлгож болно. Мөн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил гээд төсөл байдаг. Энэ төсөлтэй бид нар бас хамтарч ажиллана. Томоохон хэмжээний зээл хүссэн аж ахуйн нэгжүүдээ буюу дунд аж ахуйн нэгжүүдэд  зээл олгох асуудлыг энэ төслөөс олгоё гэдэг ажлуудыг санаачлаад хийгээд явж байгаа” гэжээ.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс энэ онд 1579 төсөлд 239 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт ирүүлсэн байдаг. Харин сонгон шалгаруулалт хийсээр гуравдугаар шатанд 250 гаруй аж ахуй нэгж тэнцсэн. Дахин хурлаар орж, хэлэлцэгдэхээр хэд нь үлдэж, хэд нь зээлийн гадна үлдэхийг таашгүй. Гэхдээ 18 орчим тэрбум төгрөгт багтаан зээл олгох юм байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж