Озэки Такакэйшо башёг ганцаараа тэргүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

Озэки Такакэйшо башёг ганцаараа тэргүүлж эхлэв

Озэки Такакэйшо башёг ганцаараа тэргүүлж эхлэв
@Žu–€ƒmŠCi‰Ej‚ðU‚ß‚é‹MŒiŸB‰Ÿ‚µo‚µ‚ʼnº‚µ‚½—¼‘‘‹ZŠÙ

Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн 13 дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.11.20) Токио хотын Рёогокү кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 5000 үзэгчийг ордонд орохыг зөвшөөрчээ.

Энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Шодай болон озэки Асанояама нар гэмтлийн улмаас барилдаагүй.

Башёгийн 13 дахь өдөр тэргүүлэгчид хоорондоо таарсан. Озэки Такакэйшо болон Шиманоүми нарын барилдаанд Такакэйшо илүүрхэж, 12 дахь даваагаа авав. Ийнхүү тэрбээр 12 даваа, ганц унаатай болж башёг ганцаараа тэргүүлж эхэлсэн бол Шиманоүми 11 даваа, хоёр унаатай боллоо.

Комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ мөн башёг тэргүүлж явсан Рюүдэнтэй тааран барилдаж, 11 дэх даваагаа авлаа. Шинэ комүсүби маань башёг 11 даваа, хоёр унаатай үргэлжлүүлж байгаа бол Рюүдэн есөн даваа, дөрвөн унаатай болов.

Харин Ичиножо Ичинноров Котоэког, Кирибаяама Лхагвасүрэн Тэрүцүёошиг, Тамаваши Мөнх-Оргил Кагаяакиг тус тус давсан бол Хошорюү Бямбасүрэн Аойяамад өвдөг шороодлоо. Кирибаяама Лхагвасүрэн гурван даваа, арван унаатай, Ичиножо Ичинноров зургаан даваа, долоон унаатай, Хошорюү Бямбасүрэн долоон даваа, зургаан унаатай, Тамаваши Мөнх-Оргил долоон даваа, зургаан унаатай тус тус барилдаанаа үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж