Т.Гантөмөр: Хүнс хүргэлтийг 07:00-17:00 цагт хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

Т.Гантөмөр: Хүнс хүргэлтийг 07:00-17:00 цагт хийнэ

Т.Гантөмөр: Хүнс хүргэлтийг 07:00-17:00 цагт хийнэ

НЭМЭЛТ: 

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 11.00 цагт хийсэн хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр оролцож, хүнс хүргэлтийн үйлчилгээний цагийн хуваарийг шинээр зохион байгуулах шийдвэр гаргасан талаар танилцууллаа.

Тэрбээр "Өчигдөр 23:00 цагт Улсын Онцгой комисс хуралдсаны дараа Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, өнөө өглөөнөөс эхлэн хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулахаар шийдвэр гаргасан.

Хүнсний чиглэлийн 770 үйлдвэр байна. Хүнсний хангамж хүргэдэг томоохон сүлжээ дэлгүүр, үйлдвэрийн 2,000 машин, хүнс импортын 220 ААН-ийн 2,000 машин энэхүү цагийн хуваариар, тээврийн дугаарын хязгаарлалтад өртөхгүйгээр 3731 дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ хүргэнэ.

350 орчим том маркетууд цааш нь өөрийн сүлжээ жижиг дэлгүүрүүдэд энэ цагуудад бараа материалаа хүргэж өгнө. Гэр хорооллын алслагдсан дэлгүүрүүд дурдагдсан хугацаанд бараагаа авч амжаагүй бол өөрийнхөө хүнсний зориулалтын жижиг машинаар 07:00-10:00 цагт холбогдох хүнс авдаг, гэрээлсэн бөөний захуудаас бараа хангалтаа хийх шийдвэр гарсан.

Цаашдаа хүнсний худалдаатай холбоотой үйлчилгээнд явдаг бүх төрлийн машиныг QR системд холбож байна. Даваа гариг гэхэд бүртгээд дуусвал бүх машин уг системээр холбогдож тодорхой цагуудад ажиллах юм" гэлээ.

“Хүнсний түгээлтийг 10.00-17.00 цагт хийх шийдвэр гараагүй”

Хүнсний түгээлтийн цагийг 10.00-17.00 болгож өөрчилсөн албан ёсны шийдвэр гаргаагүй гэдгийг Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

Энэ талаар нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн тээврийн болон хөдөлгөөнд оролцож байгаа зарим тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийж, өглөөний 07.00-10.00 цаг, оройн 17.00-20.00 цагийн хооронд зах, худалдааны төвүүд түгээлтийн ажлаа бүрэн хийж байгаа. Харин бид 22.00-06.00 цагийн хооронд хийх түгээлтийг томоохон худалдааны төв, зах худалдааны төв, супермаркет, эм ханган нийлүүлэх байгууллагууд тухайн цагт амжаагүй бараа бүтээгдэхүүнээ шөнийн цагт нийлүүлэхээр зохион байгуулж байгаа” гэдгийг хэлсэн юм.

Мөн тэрбээр “Хотын тээврийн шалган нэвтрүүлэх есөн постоор 3373 тээврийн хэрэгсэл, 6460 иргэний орох, гарах хөдөлгөөнд хяналт тавьж ажиллав. Бусад шаардлагатай тээврийн хэрэгсэлтэй иргэдийг нэвтрүүлэхдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, ариутгал халдваргүйтгэлийг хийж эхэлнэ. Иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн долоон дүүргийн 23 байршилд 16 тонн нөөцийн мах иргэдэд худалдаалсан. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ өглөө 07.00-10.00 цагийн хооронд 92 чиглэлд 860 автобус 35.788 зорчигч тээвэрлэсэн” гэж мэдээлэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж