НДС-ийн орлого давжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

НДС-ийн орлого давжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын байгууллага 2016 оны хоёрдугаар сард нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 107.99 хувиар давуулан биелүүлж 179 тэрбум 526.7 сая төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлжээ. Төлөвлөгөөгөө давуулан биелүүлж манлайлсан газар нь нийслэлийн харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд байсны зэрэгцээ Хөвсгөл, Дундговь, Дорнод, Орхон, Дархан-Уул, Архангай, Сэлэнгэ аймгуудын Нийгмийн даатгалын хэлтсүүд юм байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээсээ давж биелэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлийг банкны салбарынхан ипотекийн 8 хувийн зээлтэй холбон тайлбарлаж буй. Учир нь иргэний сарын орлого өндөр байж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой болж байгаа учраас нуугдмал орлогоо ил гаргаж мэдээлэх болсон. Нөгөө талдаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэн нь ийн үр дүнгээ өгсөн бололтой.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-09 103.26.192.190

Зөвхөн нуугдмал орлогоо ил гаргаснаар бүх юмыг тайлбарлаж болохгүй. "Ил тодын" хуулинд гарсан боломжийг ашиглаж хүмүүс илүү их орлого олж байсан мэтээр худлаа мэдүүлж, нийгмийн даатгалаа өндрөөр төлж, ирээдүйд авах тэтгэвэр тэтгэмжээ зохиомлоор нэмэгдүүлэх арга хэрэглэж байгаа юм. Нарин судлаад үзвэл их хэмжээний НДШ нөхөн бичүүлж байгаа хүмүүс нь ихэвчлэн тэтгэвэрт гарах болсон юм уу, ойрын 5-10 жилд тэтгэвэрт гарах хүмүүс байгаа шүү.

drt 2016-03-09 103.229.122.110

Эрдэнэ дарга байхдаа насаараа даатгал толсон улсын монгоноос нохож цоон жил толсон улс хvртэх маш буруу шийдвэр гаргасан

Зочин 2016-03-09 202.9.41.115

yamar yumnih ni davalt bhaw? iim yum hechneen jil dutuu huraachihaad

Зочин 2016-03-09 119.40.97.114

GOE medee bna buur il bolgoh heregtei