Багануур дүүрэгт Covid-19-ийн нэг тохиолдол батлагдлаа | News.MN

Багануур дүүрэгт Covid-19-ийн нэг тохиолдол батлагдлаа

Багануур дүүрэгт Covid-19-ийн нэг тохиолдол батлагдлаа

Багануур дүүрэгт Covid-19-ийн нэг тохиолдол батлагдлаа

Багануур дүүргийн Онцгой комиссоос /2020.11.21/ шөнийн 02.00 цагт мэдээлэл хийлээ.


Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр “Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүрэгт сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн. Сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори руу  илгээж шинжлэхэд сэжигтэй тохиолдлын хариу эерэг гарч, батлагдаж ирлээ. Ингэснээр Багануур дүүрэгт Covid-19-ийн нэг тохиолдол батлагдаад байна. Халдвар илэрсэн учраас иргэд гэрийн дэглэм сахиж, амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлага байна.

Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн цагаас эхлэн бид хавьтлыг тодорхойлох бүх шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Өнөөдөр халдвартай иргэний ойрын хавьтал болох 17 хүн, дам хавьтал болох 20 хүн нийт 37 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Эхний байдлаар бүгд сөрөг гарсан. Дахин баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ-рүү хүргүүлж байна.

Өнөөдөр сайн дурын шинжилгээнд 92 иргэн хамрагдаж, бүгд сөрөг гарсан. Мөн хоёр өрхийн эрүүл мэндийн төв болон Нийгмийн эрүүл мэндийн төв дээр сайн дурын шинжилгээг авна. Иргэд хөл хорионы үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүй, эрүүл ахуйн халдвар хамгааллыг маш сайн баримтлах хэрэгтэй байна" хэмээсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-11-21 49.0.212.165

Явган ч алхахын эцэсгүй хөл хорьчхоод байхаад яаж тэнээд хотоос гарч Багануурт очиж тараагаад байна аа, нөгөө хүнс, мах түгээлтийн машинд дайгдаж тэнэсэн байхаа

Avatar

Zochin 2020-11-21 66.181.161.95

Nam hol horoi gargahgvi bol yaj barij bilee bodoochee zag dargaa

Avatar

Pvrew nyam 2020-11-21 66.181.161.95

Manai mongol johon uchraas irthen darj awku bol oroitohwii Dee 76 mine oshoo hurdhan Aragon hemjee awyaa

Avatar

Зочин 2020-11-21 64.119.21.169

Albaar taragaad bainyy? Niisleliin ontsgoi komiss bainyy

Avatar

Зочин 2020-11-21 64.119.16.227

Сэлэнгийн батлагдсан тохиолдол гэж ЭМЯ аас мэдээлж байхын Яахаараа тэнд оччиход юм ЭМЯ яаж ажиллаад байнаа

Avatar

Зочин 2020-11-21 202.9.40.100

Бага дээр нь дарж авах хэрэгтэй дээ. Хавтлуудыг бүгдийг нь нэн даруй ш инжилгээнд хамруулахгүй бол амжаад ганц хоёр хүнд халдаачихна шүү

Avatar

зочин 2020-11-21 59.153.114.204

заваарсан балиар тэнэмэлүүд хаа сайгүй тэнэж явах юм

Avatar

Зочин 2020-11-21 66.181.161.125

Маш муу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж