Зааныг нутагт нь буцаахгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зааныг нутагт нь буцаахгүй

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Зааныг нутагт нь буцаахгүй

 

Токиогийн амьтны хүрээлэнд өрөвдөлтэй байдалд сүүлчийн өдрөө хүлээж буй 69 настай зааныг нутаг буцаахгүй, харин торон дотор нь паар тавьж, орчныг нь сайжруулна гэж хүрээлэнгээс мэдэгджээ. Амьтны хүрээлгээр зугаалж явсан амьтны эрхийг хамгаалагч цементэн шалтай, зай багатай төмөр торон дотор сувенир шиг огт хөдөлгөөнгүй өдөржин зогсдог Ханако нэртэй зааныг Тайландын дархан цаазат газар руу аваачих кампанит ажил өрнүүлж, хандив цуглуулж байгаа билээ.  Ханаког хоёр настай тугал байхад нь Тайландаас Токиогийн амьтны хүрээлэнд бэлэглэсэн ажээ.

 

Зэрлэг амьтны дархан цаазат газрын эзэн, заан сургаж байсан Кэрол Баклиг амьтны эрхийг хамгаалагчдын хүсэлтээр хөөрхий заан ямар нөхцөлд байгааг харуулахаар явуулсан байна. Харин Кэрол зааны торыг томруулж, засвар хийвэл бусад зэрлэг амьтдыг тавгүйтүүлж,  түүнд муухай аашилж магадгүй хэмээн болгоомжилж, зааныг Тайланд руу буцаалгүй, ая тухыг нь сайжруулахыг зөвлөсөн гэнэ. Түүний зөвлөснөөр амьтны хүрээлэнгийнхэн цементэн шалан дээр зөөлөн дэвсгэр дэвсэж, хөгжим тавьж, олон зөөлөн тоглоом өгсөн байна. Бакли мөн зааныг Тайланд руу буцааж аваачна гэсэн амьтны эрхийг хамгаалагчдын дэврүүн занг шүүмжилж, тэднийг боловсролоо дээшлүүлэхийг зөвлөжээ.

 

Тэрбээр  “Та нар зааныг Тайланд руу онгоцоор эсвэл хөлөг онгоцоор аваачна гэж санаа юу? Юу бодож байсан юм бэ? “ гэжээ.

 

Түүний зөвлөснөөр амьтны хүрээлэнгийн ажилтнууд Ханакод илүү анхаарал тавьж, хөгжөөсний дараа зааны нүд нь илт сэргэж, тайвширсан гэнэ.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Аагий 2016-03-09 110.174.142.47

Хүн гээч амьтан өөрсдийн зугаагаа гаргахын тулд амьтдыг насаар нь хорьж зовоодог. Шоронгоос ялгаа байхгүй. Амьтдын эрх ашгийг хамгаалах байгууллагууд амьтны хүрээлэнг татан буулгах тал дээр ажиллах хэрэгтэй. Байгалд дураараа амьдарч явах ёстой амьтдыг насаар хь хорих хүмүүн бус үйл биш гэжүү

Болдоо 2016-03-09 112.72.15.218

Япончууд аливаа юм тамлахдаа сайн л даа

Amitan xamgaalagch 2016-03-09 59.28.124.2

Huurhiig nutagt n avaachildaa ene chin boloxguishdeeeeeee