Улаанбаатарт өдөртөө 8-10 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 8-10 градус хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 8-10 градус хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2020.11.21)20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээлэл,  арваннэгдүгээр сарын 26-н хүртэлх цаг уурын төлөв байдлыг хүргэж байна.

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр  цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи:  Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд  хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ЭНЭ САРЫН 22-НООС 26-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Арваннэгдүгээр сарын 22-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 22, 25-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө нийт нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Эх сурвалж: Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж