БХЯ: Германы хэвлэлд гарсан ташаа мэдээллийг залруулна

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

COVID-19

БХЯ: Германы хэвлэлд гарсан ташаа мэдээллийг залруулна

БХЯ: Германы хэвлэлд гарсан ташаа мэдээллийг залруулна

Монгол Улс болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан цэргийн сургуулилалт өнгөрсөн сард болсон билээ. Уг сургуулилалтад Германы Уулын явган цэргийн 23 дугаар бригадын 25 цэрэг оролцсон бөгөөд тэд арваннэгдүгээр 5-ны өдөр эх орон руугаа буцах ёстой байсан ч нэг цэргээс Сovid-19 илэрсэн учир бүгд дахин тусгаарлагдаж, 14 хоног Монголд саатаад өчигдөр (2020.11.19) буцсан тухай Германы хэвлэлүүд мэдээлсэн.

Дээрх цэргийн сургуулилалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар аравдугаар сарын 20-ны өдөр оролцож, Германы цэргийн албан хаагчидтай уулзсан нь анхаарал татаж байсан юм. Гэвч уг мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд Германы цэргүүдийг авахаар ирж байсан онгоцны багийн нэг гишүүнээс халдвар илэрсэн тул тус онгоц буцсан байна. Ингээд Германы талаас нислэгийг дахин төлөвлөж, 14 хоногийн дараа буюу өчигдөр цэргийн албан хаагчдаа татаж авчээ.

Германы (Br.de зэрэг) хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ташаа мэдээллийг залруулахаар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ажиллаж байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

Мөн ХБНГУ-ын цэргийн алба хаагчид Өмнөговь аймгийн Тавантолгой руу зорчоогүй бөгөөд сургалт бэлтгэл Төв аймгийн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд явагдсан, цэргүүд Улаанбаатар хотод ирж, УОК-оос гаргасан тусгаарлалтын журмын дагуу "Кемпински" зочид буудалд 21 хоног тусгаарлагдсан, тусгаарлалтын хугацаанд гурван удаа Covid-19-ийн шинжилгээнд хамрагдсан гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Энэ удаагийн сургалт 2020 оны аравдугаар сарын 2-ноос 30-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд “Уулын явган цэргийн тактикийн ажиллагаа-буудлага”, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Тактикийн ажиллагаа-хадан авиралт” сэдвийн хүрээнд зохион байгуулж, хоёр улсын 90 цэргийн алба хаагч оролцсон талааар Ерөнхийлөгчийн тамгын газрын вэбсайтад бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
21
ХахаХаха
19
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
8
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж