АН-26 онгоц Бангладешийн эрэгт осолджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

АН-26 онгоц Бангладешийн эрэгт осолджээ

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

АН-26 онгоц Бангладешийн эрэгт осолджээ

 

Бангладешийн “Bismillah Airlines” компанийн эзэмшлийн Антонов АН-26 тээврийн нисэх онгоц өнөө өглөө /III.9/ үүрээр осолджээ. Бангладешийн эрэгт осолдсон нисэх онгоцонд дөрвөн хүн зорчиж явсан аж. Үүнээс орос нисгэгчийн цогцсыг эргийн ойролцоогоос олсон байна.

 

Мөн украины туслах нисгэгч хүнд гэмтсэн байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор сураггүй болсон хоёр хүнийг хайж байна. Сам хорхой гэх мэт далайн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан онгоц тодорхойгүй шалтгааны улмаас өндрөө алдаж тэнгист унасан гэнэ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: TASS NEWS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-09 182.160.41.28

Зүүн өмнөд Ази чинь онгоцны ослоор дэлхийн чихийг дэлдиийлгэх гээд байнаа дааь янз нь

dorj 2016-03-09 121.45.219.165

South East Asia bish, tarhia tejeegeed daraa ni comment bich!