Бангладешийн “Bismillah Airlines” компанийн эзэмшлийн Антонов АН-26 тээврийн нисэх онгоц өнөө өглөө /III.9/ үүрээр осолджээ. Бангладешийн эрэгт осолдсон нисэх онгоцонд дөрвөн хүн зорчиж явсан аж. Үүнээс орос нисгэгчийн цогцсыг эргийн ойролцоогоос олсон байна.
Мөн украины туслах нисгэгч хүнд гэмтсэн байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор сураггүй болсон хоёр хүнийг хайж байна. Сам хорхой гэх мэт далайн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан онгоц тодорхойгүй шалтгааны улмаас өндрөө алдаж тэнгист унасан гэнэ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: TASS NEWS