Ипотекийн зээл хойшлуулах тухай түгээмэл асуулт, хариулт | News.MN

Ипотекийн зээл хойшлуулах тухай түгээмэл асуулт, хариулт

Ипотекийн зээл хойшлуулах тухай түгээмэл асуулт, хариулт

Ипотекийн зээл хойшлуулах тухай түгээмэл асуулт, хариулт

Монголбанкнаас Covid-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг олон улсын туршлага, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд хойшлуулахаар Монголбанк, Сангийн яам, Монголын ипотекийн корпораци, Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК болон арилжааны банкууд хамтран дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнд:

  1. Орон сууцны ипотекийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргаснаар зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх;
  2. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө харилцагч банкиндаа цахим хэлбэр (цахим хуудас, имэйл, гар утасны банкны апликэшн, утас зэрэг)-ээр гарган, төлбөрөө хойшлуулах боломжтой;
  3. Зээлийн төлбөр хойшлуулснаар зээлдэгчийн зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй бөгөөд хойшлуулсан хугацаанд хүү тооцогдохгүй.

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариулттай танилцана уу.

-Ямар зээлдэгч хамрагдах вэ?

-Энэхүү арга хэмжээнд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн жилийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлтэй иргэд хамрагдана.

-Энэ арга хэмжээнд хэрхэн хамрагдах вэ?
-Зээлдэгч харилцагч банкиндаа цахим хэлбэр (цахим хуудас, имэйл, гар утасны  банкны аппликейшн, утас зэрэг)-ээр 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор хүсэлт гаргаснаар 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлийн үндсэн болон хүүгийн  төлбөрөө хойшлуулах боломжтой.

Харилцагч банкиндаа хүсэлт гаргах хүртэл зээлийн төлбөрөө төлөх үү?

-Зээлдэгч харилцагч банкиндаа хүсэлт гаргах хүртэл зээлийн төлбөрийг  хуваарийн дагуу төлнө. Цахимаар хүсэлтээ гаргаснаас хойш 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрөө хойшлуулах боломжтой.

-Төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан зээлдэгч зээлийн гэрээнд өөрчлөлт  оруулж, түүнийгээ нотариатаар баталгаажуулах шаардлагатай юу?
-Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан  зээлдэгч эхний ээлжид харилцагч банкиндаа цахим хэлбэр (цахим хуудас, имэйл, гар  утасны банкны аппликейшн, утас зэрэг)-ээр хүсэлт гаргаж зээлийн төлбөрөө хойшлуулна. Харин бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, зээлдэгчид эрсдэлгүйгээр харилцагч банкин дээрээ очиж үйлчлүүлэх боломжтой болсон үед зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж,  гэрээний өөрчлөлтийг нотариатаар баталгаажуулах шаардлагатай. Энэ талаар харилцагч  банкны лавлах утаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Төлбөр хойшлуулах хүсэлтээ 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор гаргаагүй зээлдэгчдийн хувьд төлбөрийг яах вэ?

-Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор гаргаагүй зээлдэгчдийн төлбөрийг хойшлуулахгүй бөгөөд төлбөрийг зээлийн хуваарийн дагуу банк хүлээн авна. Төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргаагүй хэдий ч, төлбөрөө төлөхгүй байгаа зээлдэгчийн зээл холбогдох гэрээ, журам, хуулийн дагуу  зохицуулагдах болно.

-Ипотекийн зээлийн төлбөрөө өмнө нь зургаан сараар хойшлуулж байсан зээлдэгч төлбөрөө дахин хойшлуулах боломжтой юу?
-Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан бүх зээлдэгч төлбөрөө хойшлуулах боломжтой.

-Зээлдэгч хэдэн удаа төлбөрөө хойшлуулж болох вэ?

-Зээлдэгч харилцагч банкиндаа 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал нэг удаа төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргана. Хүсэлт гаргахдаа 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэдэн сараар төлбөрөө хойшлуулах тухайгаа тодорхой мэдэгдэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргаж, шийдвэрлүүлсэн зээлдэгч дахин хүсэлт гаргаж үлдсэн хугацааны эргэн төлөлтийг хойшлуулах боломжгүй юм.

-Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу?

-Зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээ хэрэгжихээс өмнө хугацаа хэтэрсэн зээлтэй байсан иргэдийн хувьд харилцагч банкиндаа хүсэлт гаргаснаар 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрөө хойшлуулж болно. Гэхдээ зээлийн төлбөр хойшлуулснаар зээлдэгчийн зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй. Хэрэв төлбөр хойшлуулсан саруудад харилцагч санаачилгаараа төлбөр төлсөн тохиолдолд хүсэлт гаргаж, зээлийн төлбөрөө хойшлуулахаас өмнө үүсээд байсан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт суутгаж, үүний дараагаар зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд хийгдсэн төлбөр үндсэн төлбөрөөс суутгана.

-Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу?

-Энэ арга хэмжээ нь зээлдэгч хүсэлт гаргаснаас хойш 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд зээлдэгч хүсэлт гаргахаас өмнө доголдсон зээлийн төлбөрт хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргахаас өмнө төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүү, алданги хэвээр үлдэнэ.

-Зээлийн төлбөрийг хойшлуулахад ямар баримт бичиг, нотолгоо бүрдүүлэх  шаардлагатай вэ?

-Зээлдэгчийн зүгээс ямар нэгэн нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкиндаа 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор цахим (цахим хуудас, имэйл, гар утасны банкны аппликейшн, утас зэрэг)-аар хүсэлт гарган, хөл хорионы дэглэм буурсан үед зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарьт орсон өөрчлөлтийг баталгаажуулах боломжтой.

-Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтуудыг мөрдүүлэх үү?

-Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудаас түр чөлөөлнө.

Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү?

-Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөр хойшлуулах хугацаа дуусгавар болсноос эхлэн зээлийн гэрээний дагуу төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө. Мөн зээлийн гэрээний хугацаа нь төлбөр хойшлуулсан хугацаагаар сунгагдах болно.

-Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү? Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу?

-Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй, үлдэгдэл төлбөрт хүү тооцохгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Энэ хугацаанд амь нас, эд хөрөнгийн даатгалыг төлнө. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол 7 сараар хойшлуулснаар гэрээний хугацаа тус хугацаагаар сунгагдаж 2030 оны наймдугаар сарын 30-ны өдөр дуусах болно.

-Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу?
-Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.

-Зээлийн төлбөрийг хойшлуулснаар зээлдэгчид ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?

-Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг хойшлуулснаар нэг зээлдэгчийн хувьд сард дунджаар 530 мянган төгрөгийн зээлийн төлбөрийг хойшлуулах боломжтой. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийн үед өрхийн зээлийн төлбөрийн дараа үлдэх орлогыг дэмжих, худалдан авах чадварыг хамгаалахад бодитой дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ орлого нь тасалдаагүй, хэвийн байгаа зээлдэгчдийн хувьд зээлийн төлбөрөө хойшлуулалгүйгээр, хуваарийн дагуу төлөх нь орон сууцны ипотекийн зээлээ богино хугацаанд төлж дуусган, үл хөдлөх хөрөнгөө бүрэн өмчлөх эрхтэй болох давуу талтай.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУУЛЬЧ 2020-11-20 192.82.64.190

ЗЭЭЛ НЬ ХОЙШИЛСОНЧ ТӨЛӨГДӨХ ХҮҮ НЬ ХЭВЭЭР ХОЙНО ЯЛГАА ЮУ БАЙГАА ЮМ БЭ ,,,,,,,НЭГ ХОЛИГХОЁР ЖОГ ГЭЖ ЭНЭ ДЭЭ ,,,,,,,БАНК ЯАЖ ЙИМ БАЙГААД ХОЙШЛУУЛСАН ХУГАЦААНЫХҮҮ ГЭЭ АВНА ДАА ,,,,,,,ХУГАЦАА ХОЙШИЛСОНООР БАНКНЫ ХҮҮ ХОЙШЛОХГҮЙ БОЛОВ УУ ДАА ,,,,,,,,МОЛИГ ГЭЖ ЭНЭ ДЭЭ ,,,,,,

Avatar

Copy 2020-11-20 202.9.46.32

khumuusee ene ipotekiin zeel chin banknii mongo bish shuu dee. Bank zugeer juuchlagch shuu dee. Khaanakhiin yamar sankhuujilt bilee. Sanatsgaa. Bank zugeer l uilchilj baigaa bish biluu.

Khloe khumuusee ene ipotekiin zeel chin banknii mongo bish shuu dee. Bank zugeer juuchlagch shuu dee. Khaanakhiin yamar sankhuujilt bilee. Sanatsgaa. Bank zugeer l uilchilj baigaa bish biluu.

Avatar

ЗОЧИН 2020-11-20 202.179.24.18

Банкууд ажиллахгүй байгаа нь ААН-ийн ажилд хүндрэл учруулж байна. ААН,ЖДҮ -д зөв зрхицуулалт хийж улс хөгжинө,Ажил хийх дургүй хүмуусийг дэмжээд улс хөгждөггүй юм. Тэд тодорхой ажилчдыг төрийн өмнөөс цалинжуулж,татвар төлөгч билээ. Банкууд огт ажиллахгүй байгаа нь буруу

Avatar

Зочин 2020-11-20 202.126.92.99

банкны санхүүжилттэй ипотекийн зээлийг төрийн санхүүжилттэй зээлрүү шилжүүлмээр байна

Avatar

punsaa 2020-11-20 122.201.24.249

yadag ch baisan buh dolor 110 solino. tiim bolohor har zah der dolor hansh buulgana yadaj 1000 tugrug bolgonoo. molomjab ih muuhai daa heden zalu setguulch olod bagabandi enhbayar shugar esreg har PR hiilgedeg baisan bur ulsin mongo dolloror studui abj ugsun gedinmaa. demebrel tv3 setgulch molomjab tuuni medrel dolor bold esreg baildaad shuhed ochsinma.

Avatar

tenuun delgermaa 2020-11-20 122.201.24.249

mongol bank alban hansh 110 tugrug. buh dollor 110 tugrug solino. tegel harz ah deer damlaj ugnu doo ene am dolor boldoo. iim hulgaich manai namd heregui dee.

Avatar

ganga togsoo 2020-11-20 122.201.24.249

molomjab tuuni huu noyon am dollor hudlaa dolor hansh nemsenes bolood edin zasag hundersen. mongol bank alban hansh 110 tugrug 2000 bodoj zarhad ulii zarsan mongo molomjab tuni huu halasand ordinmaa. 1800 tugrug 1dollor oldog tseber ashig yumudaa. iim muhai hulgaich baij boldinmuu yugan yugan medheb dee. mash olon udaa noyon boldoo am dolor abart hiisen 3 huhen dairj alsan gedinma.

Avatar

ganga 2020-11-20 122.201.24.249

molomjab huu n noyon dolor muuhai ongirool sablal baisan yugan medheb dee neg shalchigar ih surgulia togsoogui baj mongolo bank gazarin zahiral bolol. ur dund mongol bank alt hudladan abah gazar dampuurlaa shdee. noyon am dolor boldo yalaa da hoorhi molom-in emdrel muu ohini nohor yumudaa. enund iim abgai oldono doo. tgeel mongol bank baliutin gazar zahiral. odoo dolor 2870 boljin. ingey samrah gej dee.

Avatar

хэ хэ хэ 2020-11-20 49.0.212.165

Хий хоосон үгээр чулуу хөөлгөөд мөн ч онхолдтол нь молиго үмкүүлж чадаж байгаа юм шүү

Avatar

Sambuu 2020-11-20 192.82.70.125

Khloe khumuusee ene ipotekiin zeel chin banknii mongo bish shuu dee. Bank zugeer juuchlagch shuu dee. Khaanakhiin yamar sankhuujilt bilee. Sanatsgaa. Bank zugeer l uilchilj baigaa bish biluu.

Avatar

хэцэс 2020-11-20 202.9.46.198

хэнд ч хэрэггүй үйлдэл, ийм нүд хуурсан юмныхаа оронд зээлийн хүүг 6% болгоод өг ЭСВЭЛ 2021 оны 7 арын 1 хүртэл зээлийн хүүг тэглээддэмжлэг үзүүлчих. тэгж байж л бодит дэмжлэг болно шүү дээ

Avatar

Zeelgvi emee 2020-11-20 192.82.74.158

Za gaigvi ee, zeel taraaj l bai ! Bi mungu guihgvi ee, harin Ta nart songuuliar l hariu ugnu, ter ni harin muu Gonhuud arai l changa tusnadaa.

Avatar

Зочин 2020-11-20 66.181.189.81

Маш зөв.

Avatar

Zeelgvi emee 2020-11-20 192.82.74.158

Za yahav zeel avdag ni avch l baig. Nad mungu zvgeer uguugvi hvmvvs Ta nar songuuliar hariugaa avaarai! Ah ni changahan Hariu ugnuu, gaigvi !

Avatar

Зочин 2020-11-20 122.201.22.247

zeeliin huug buuruulahgui bol ymarch ur dun garahgui

Avatar

Зочин 2020-11-20 103.212.116.14

Зээлийн хүүгээ зарцаахгүйгээр ард түмэнд тусламж болохгүй байна. Жилээр хойшлоод ч нэмэр болохгүй. Та нар бол 100саяыг зээлчихээд 300сая болгож авна гэсэн ганцхан зорилготой. Харин энэ хугацаанд хүүгэн зарцаагаад үндсэн зээлээсээ боломжоороо төлбөр хийхийг зөвшөөрвөл ард түмэнд ашигтай бас сар болгон мөнгө авхх гэсэн та нарт ч ашигтай. Хугацаа дуусахад дараа сараас эхлэн төлөх хэмжээ багасана. Энгэснээр сар болгон их дүнгээр төлөх дарамт багасана мөн зээлийн гэрээний хугацаа богинсоно.

Avatar

Зочин 2020-11-20 192.82.67.199

8 huvi, 5huvi, 6huvi tai humuus hamragdahiim bna. Tanai 8huvi-iig awah geed haigaad awch chadalgui ariljaanii undur huut zeel awsan humuus hyamrahgui bayajij bga yum bna l daa. Banknuud mun ch hunleg humuus yumaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж