Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого огцом буурчээ | News.MN

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого огцом буурчээ

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого огцом буурчээ

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого огцом буурчээ

Улаанбаатар хотын Худалдааны танхимаас "Covid-19: Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийн эсрэг авсан арга хэмжээнүүд хувиараа хөдөлмөр эрхлэгчид (ХХЭ)-д нөлөөлсөн үү?” гэсэн судалгааг энэ оны 7-8 дугаар сард явуулжээ. Энэхүү судалгаа нь Монгол Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан “Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн “7-р зүйл. Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний хэрэгжилт хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хэрхэн нөлөөлснийг судлахад чиглэгдсэн байна.

Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, Ховд, Дархан-Уул, Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нийт 1652 хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагджээ. Уншигч танд дээрх судалгааны дүнг танилцуулъя.

Үндсэн дүгнэлт:

  • Засгийн газар, УИХ-аас батлан хэрэгжүүлж байгаа хууль, түүнтэй холбоотой эрх зүйн бусад актууд өөрөө өөртөө ажлын байр бий болгож байгаа “хувиараа хөдөлмөр эрхлэгчид"-д хүрдэггүй, нөлөөлдөггүй, эдгээр арга хэмжээнүүд ихэнх нь бусад бүлэг болох аж ахуйн нэгжүүд, ажил хийж байгаа иргэдэд илүү чиглэсэн байна.

Бусад гол дүгнэлтүүд:

  • Цар тахлаас сэргийлэх зорилгоор “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарлаж, хөл хорио тогтоосон нь Улаанбаатар хотын хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хамгийн хүндээр тусч борлуулалтын орлогыг хамгийн ихээр буюу 9,1 дахин бууруулсан бол Сүхбаатар, Хөвсгөл аймгийн хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд харьцангуй бага нөлөөлж борлуулалтын орлого нь хамгийн бага буюу 130%-аар буурсан байна. Өөрөөр хэлбэл дээрх нөхцөл байдал бүх хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд сөргөөр нөлөөлж борлуулалтын орлогыг нь бууруулсан байна. Үүнд зарим төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг түр зогсоосон, зарим төрлийн бизнесийн ажиллах цагийн хуваарийг багасгасан зэрэг нь ихээхэн нөлөөлсөн байна.
  • Зах зээл, эдийн засгийн идэвхжил хумигдсан, зах зээлийн тодорхойгүй байдлаас болж хүлээлт үүссэн зэрэгтэй илүү холбоотойгоор судалгаанд оролцсон нийт ХХЭ-ийн 2020 оны 5-7 дугаар сарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 126,9 тэрбум төгрөгөөр буурсан.

Судалгаанд оролцсон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 2019, 2020 оны 5-7 дугаар сарын нийт орлогын хэмжээ (төг.)

Үйл ажиллагааны чиглэлӨмнөх оны мөн үеэс буурсан хувьНэгж хувиараа хөдөлмөр эрхлэгчийн дундаж орлого
20192020
Жижиглэн худалдаа27.49 дахин        78,096,703            2,841,311
Бөөний худалдаа138%        40,808,051          29,488,136
Үйлчилгээ153%        11,971,377            7,823,992
Үйлдвэрлэл139%        14,823,304          10,666,435

Дээрх борлуулалтын дундаж орлогын хэмжээг Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт 17677 хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хэмжээнд авч үзвэл тэдний нэг улирлын борлуулалтыг 2020 онд 2019 оны мөн үетэй харьцуулахад 1.3 их наяд төгрөгөөр буурсан байна гэж үзэж болно.

Нийт ХХЭ-ийн боломжит орлого (төг.)Улаанбаатарт бүртгэлтэй нийт хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тоо
2019 оны борлуулалтын нийт орлого1,380,515,418,93117677
2020 оны борлуулалтын нийт орлого50,225,854,547
Буурсан орлогын хэмжээ1,330,289,564,384

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн борлуулалтын орлого (бүс нутгаар, төг.)

Аймаг, хотБорлуулалтын орлогоӨмнөх оны мөн үеэс буурсан хувь
20192020
Улаанбаатар хот141,007,434,00015,428,469,0499.1 дахин
Дархан хот1,000,565,000712,285,0001.4 дахин
Сүхбаатар325,720,000255,540,0001.3 дахин
Ховд1,061,939,960667,969,3221.6 дахин
Өмнөговь1,132,849,000791,220,0001.4 дахин
Хөвсгөл1,235,534,000961,325,0001.3 дахин
  • “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарласантай холбоотойгоор зарим төрлийн үйлчилгээ, үйл ажиллагааны ажиллах цагийн хуваарийг багасгах зөвхөн энэ шийдвэрээс болж судалгаанд оролцсон нийт 1652 хүний нэг улирлын борлуулалтын орлогын хэмжээ 4,3 тэрбум төгрөгөөр буурсан байна.
  • Зарим төрлийн бизнесийн үйл ажиллагааг зогсоосон нь судалгаанд оролцогчдын 2020 оны 5-7 дугаар сарын борлуулалтын орлогыг нийт 3 сая төгрөгөөр бууруулсан байна.

Үйл ажиллагааг нь зогсоосноос болж борлуулалтын орлогын буурсан дундаж хэмжээ

  • Төрөөс эдийн засаг, бизнесийг дэмжих, идэвхжүүлэх чиглэлээр авч байгаа ихэнх арга хэмжээ хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хүрч нөлөөлдөггүй нь харагдаж байна. Тухайлбал төрийн худалдан авалт, зарим төрлийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, НДШ, ХАОАТ-ын чөлөөлөлт гэх мэт. Учир нь судалгаанд оролцсон нийт ХХЭ-ийн 45% нь тэтгэвийн насныхан НДШ төлдөггүй иргэд байна.
  • ХАОАТ-ыг суутгахгүй болсноор судалгаанд оролцож өөрсдөд нь сайнаар нөлөөлсөн гэж хариулсан нийт 975 ХХЭ-дэд нийтдээ 74,5 сая төгрөг, НДШ-ийг суутгахгүй болсноор нийтдээ 53,3 сая төгрөгийн хөнгөлөлт бодит орлого болж үлдсэн байна.
  • Төрөөс авч хэрэгжүүлж буй эдийн засаг, бизнесийг дэмжих арга хэмжээнүүд хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд төдийлөн хүрч нөлөөлж чадахгүй байгаа хэдий ч төрийн холбогдох байгууллагуудаас тавьж буй хяналт шалгалт, шаардлагууд хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд бүгдэд нь хүрч мэдрэгдэж байна.

Эх сурвалж: УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмгэн 2020-11-20 49.0.212.165

Emee ni ulsuud baina, emeedee gants tsainii mungu ugchuuch !

Avatar

Зочин 2020-11-20 192.82.73.120

Өлсөж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж