Д.Дорлигжав: Шинэ намд ч маргаан үүсч байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Д.Дорлигжав: Шинэ намд ч маргаан үүсч байна

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав: Шинэ намд ч маргаан үүсч байна

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт оруулах санаачилга гаргаж, үүнийгээ Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд тусгажээ. Тус төслөө Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барина гэдгээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Энэ тухай тэрээр “Би Ардчилсан намын бодлогын зөвлөлд мэдээлэл хийж байхдаа бүлэг, фракцыг байхгүй болгох тухай хөндсөн. Энэ яриа олны дунд хэлэлцүүлэгт орж, янз янзын хариу надад ирж байна.  Төрийн бодлого тогтворгүй, боловсон хүчний бодлого муу, хариуцлага тооцож чаддаггүй, цаашлаад эв нэгдэлгүй, төрийн зарчмыг баримталдаггүй байдал газар авсан гэж  төр засаг, намуудыг нийгэм шүүмжилдэг. Энэ нь төр, засаг гэхээсээ илүү удирдаж байгаа хүмүүс бодлогоо зөв тодорхойлж, боловсон хүчнээ сонгож авдаг байх хэрэгтэй. Нийтийн шүүмжлэл үүнд чиглэж байгаа. Гэтэл удирдаж байгаа хүмүүс нь хуульд буруу өгч, хуулийг өөрчилнө гэдэг. Үүнд нь иргэд төөрч эхэлсэн. Бид хамгийн гол шалтгаанаа олж харахгүй байна. Улс төрийн намуудад байгаа хувийн ашиг сонирхолд автсан явцуу фракцуудын байр сууринаас бүх зүйл үүдэлтэй.  Энэ нь ганцхан Ардчилсан намд байгаа зүйл биш. Монголын бүх намуудад байгаа. Тэр байтугай саяхан шинээр  байгуулагдсан намд ч маргаан үүсч байна.

Амин  хувийн ашиг хонжоо бодсон бүлэглэлүүд боловсон хүчнийг ч зөвхөн фракцын нүдээр харж томилж байна. Өөрийнх нь фракцын л хүн бол чадвар, туршлагыг нь харахгүй байгаа. Үүнээс болж боловсон хүчний томилгооны чанар муудаж байна. Нам дотроо фракцууд тэмцэлдэж, нэг намын хүнээ хүчтэй фракц нь өөрчилж, халж өөрийн хүнээ томилсноос гишүүд нь хоорондоо эвлэрэхийн аргагүй зөрчил үүсгэж байна.

Хэн нэг албан тушаалтантай хариуцлага тооцох гэхээр хүчтэй фракцын хүмүүсийнх нь буруу зөвийг ялгаж, шалгаж болдоггүй асуудал үүсч байгаа. Бодлогын алдаан дээр ч ийм байдал гарч байна. Нэгэнтээ хүчтэй фракц нь шийдвэрлэсэн болохоор бусад нь ямар ч үг хэлээд нэмэргүй.  Бид үүнийг зөв олж харахгүй бол зөв анагааж чадахгүй.

Нөгөө талаас бид хариуцлагагүй задгай байдлаар цаашаа яваад байх боломжгүй. Монгол Улс улс төрийн хувьд ч, олон улсын харилцаанд нь шийдвэрлэж байгаа асуудал нь том болсон. Болох болохгүй зүйл хэлчихээд маргааш нь “Миний буруу” гэж хэлчихээд явж болохгүй. Тиймээс энэ алдаагаа сонгуулиас өмнө засч авах хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашдаа ч үргэлжилнэ. Иймээс Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулъя. Фракцын нам байхаасаа илүү бодлогын улс төрийн хүчин болцгооё гэж уриалж байна. Ардчилсан нам үүнийг анхлан зөв харж, фракцигүй нам болъё гэж бүгд хүлээн зөвшөөрсөн мөртлөө арилгахгүй байна.

Өнөөдөр парламентад суудалтай л бол намуудын фракц гэх бүтэц Монголын бодлогыг тодорхойлж байна. Зөвхөн намуудад байгаа асуудал бол орхиж болох ч парламентад суудалтай намуудын  хувьд төрийн асуудал болон хувирч байна” гэлээ.

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Таныг намын Бодлогын зөвлөл дээр саналаа хэлэхэд гишүүд тань хэр хүлээж авсан бэ?

-Би энэ төслөө хэрэгжинэ гэж итгэлтэй байна. Энэ саналыг намын гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрч хүлээж авсан.  Тийм учраас зориг гаргаад дэмжих байх гэж бодож байна.

-Фракциудаас үүдсэн албан тушаалын хуваарилалт явж байна. Таны хувьд ямар фракцид хамрагддаг бол?

-Би өдий болтол улс төрд явахдаа фракци гэж хөөцөлдөж явсангүй. Нэг үе Хөгжлийн төлөөх Алтан гадас ассиосаци гэж олон нийтийн байгууллагад явж байсан. Тэр маань бүлэг, фракц болж хувираад хувийн явцуу зүйл рүү орсон. Тийм учраас үйл ажиллагаанд нь оролцохоо байсан. Миний хувьд фракцын сэтгэлгээ байхгүй. Нэг нам бол нэг л нам байх ёстой. Бүгдээрээ нэг зорилгын төлөө унаж тусаад явж байгаа нөхөд. Гэтэл өөрийгөө хэсэг хүмүүсээр хүрээлүүлчихээд энэ нь миний найзууд, үүнд яаж ч хандсан болно гэж бодож байж яаж том зорилгын төлөө явах вэ. Ингэж болохгүй.  Тэр аймгийн, энэ дүүргийн улс төрийн намынхан бужигнаж байна гэж яриад байна. Энэ нь нөгөө л фракцаас үүдэлтэй.

 Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-03-09 112.72.9.171

хайран 26 жил тоглочих юмаа

ЗОЧИН 2016-03-09 59.153.115.37

АРГАА БАРСАНДАА Л ХУУЛЬ ЯРЬЖ СУУХ ШИГ БАЙНА ДОО.

Зочин 2016-03-09 59.153.115.37

Хуулиар зохицуулах асуудал мөн юм уу. Намуудад фракц байх нь ардчилсан тогтолцооны хэвийн үзэгдэл ш дээ. Манайд л үзэл онолоороо өрсөлддөг фракц биш, мөнгө, сандал суудлаар тэмцэлддэг бүлэглэлээ фракц гээд ойлгочихсон болохоос. Хуулиар олон урьгалч үзэл намд байхыг хорьсонтой агаар нэг зохицуулалт орох нь ардчиллын бас нэг үнэт зүйлээс ухарч байгааг харуулах болно. Энэ асуудлыг намууд дотроо зохицуулах бүрэн боломжтой.

Зөв 2016-03-09 202.180.220.172

Маш зөв зүйл ярьж байна, үүнийгээ ажил болгоорой Дорлигжав сайдаа.

Галбадрах 2016-03-09 122.201.24.53

Фракцгүй намын төлөө бид нэгэн санаагаар зүтгэх ёстой.

Зочин 2016-03-09 205.155.65.208

Төрийн бодлого тогтворгүй, боловсон хүчний бодлого муу, хариуцлага тооцож чаддаггүй, цаашлаад эв нэгдэлгүй, төрийн зарчмыг баримталдаггүй байдал газар авсан гэж төр засаг, намуудыг нийгэм шүүмжилдэг. Энэ нь төр, засаг гэхээсээ илүү удирдаж байгаа хүмүүс бодлогоо зөв тодорхойлж, боловсон хүчнээ сонгож авдаг байх хэрэгтэй. Нийтийн шүүмжлэл үүнд чиглэж байгаа. Zuv zuite gehdee uuniig yarigch beer UURUUSUU ehelbel zohiltoi. Badarchin yavsan gazar balagtai BATGANA suusan gazar uttei. Ardchilaliin ner barij hagartal bayajsan humuus odoo naad shynalaa tat eh oron min ihestyydlee. Dorlig Elbeg Uul terguuleed Erdene met dagaldaad BITON FORTUNA-gaa avaad turuus burmusun alga boloodoh tegeh uu guij baina. MAN-iig bas shuugeed, MAHN-iig burmusun Enhbayartantai l archaad, Uyanga, Ganbaatar, Gundalai gesen populist-uudiig zailuulaad AN-iin jinhene MONGOL gesen setgeltei humuusiig olonhi bolgood IH HURAL burduuleh tsag yag odoo0 l heregtei bna. Tegehgui bol daraagiin 4 jild buyu 2020 ond Mongol Yls Greece-iin araas Ediin zasgaaraa, Turkmenstanii araas YLS turuuruu oroh geed bna ARD TUMEN sereechee.Uul-eer hotoo ydirdyylaad, Elbeg-eer Harhoriniig ydirdyylaad, Gonchigdorjoor Darhan, Jenco-d Bayanhongor zereg hot aimgyydiig ydirdyylchiya. Ted jinhene tuuniig l chadna. Tur ylsaas bol hol bai. Enhbayar erh medel uneheer heregtei bol Bayan Ulgiig ugchih. Altain hyazgaaraa mungutei bolgood av.

Зочин 2016-03-09 103.57.93.244

Фракци гэдгийг дүрэм засаж байгаад,ярьж байгаад үгүй болгож чадахгүй л дээ. МАН-ыг үүсгэн байгуулагчид 3 фракци болоод бие биенээ 22 оноос алаад хэлмэгдүүлээд эхэлсэн. хамгийн сүүлд ганц дарангуйлагч цоохор Чойбалсан үлдсэн л биздээ. Тэр хооронд зөндөө засах гэсэн яриа оролдлого гарсан байдаг. Францын хувьсгал, Октябрийн хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгал тэр ч бүү хэл латин америкийн хувьсгал бүгд бие биенээ барьж идснээр хуучин дэглэмдээ эргэж орсон.Нийгмийн хамгийн шийдэмгий хэсэг нь хувьсгал толгойлох явцдаа дарангуйлал, хэлмэгдүүлэлд хүргэсэн гашуун туршлага байна. Элбэгдорж,Батүүл,Зи,Алтанхуяг,Энхсайхан бүгд л ийм чадвартай. Одоо биенээ хэлмэгдүүлээд өш зангидаад эхэлчихсэн.Энэ нь хөвдөнд уугисан түймрийн нурам шиг далд байна. Нэг өдөр түрр хийгээд гараад ирнэ.Аягүй бол иргэний дайны суурь ч юм билүү. Хүний нийгмийн түүхэн дэхь хамгийн урт иргэний дайныг монголчууд хийсэн. Тогоонтөмөр хаанаас хойш Амарсанааг үхтэл 3-4 зуун жил үргэлжилж төв ази цусанд живсэн. Монголчууд маш их энерги агуулсан шалбалзуур, биенээ зөвшөөрдөггүй бууж өгдөггүй үндэстэн. Энэ хэрэгт прокурор байхдаа та гар оролцожээ.

ДОРЛИГОО ДАРГА МИНЬ 1-ИЙН ДАРАМТАНД БАЙНАДАА 2016-03-09 103.57.93.244

ДОРЛИГЖАВ ИНГЭЖ ХЭЛЭХ ЭРХ БАЙХГҮЙ. ТА ХАМГИЙН САЙН МЭДЭЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ПРОКУРОР БАЙХДАА ХИЙГЭЭГҮЙ. ХҮН БҮХНИЙ МЭДЭХ ТЭР Ч БҮҮ ХЭЛ, ХАВТАСТ ХЭРЭГ БЭЛЭН БАЙГАА ГЭХ АЛДАРТ АВИЛГАЧ БАДАМЖУНАЙ,М.ЭНХБОЛДЫГ ЯАГААД ШАЛГАХГҮЙ ХАЙЦААЛЖ ҮЛДЭВ. ЯАГААД 2-3-ХАН ЖИЛ АЖИЛЛАСАН НАМЫН НӨХДӨӨ ХЭРЭГТ ОРООЦОЛДУУЛАН, БАРИВЧЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨВ. ЭНЭ БҮХЭН ХАМГИЙН МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА. БҮХ ЭРХ ӨӨРТ ЧИНЬ БАЙСАН. ЭЛБЭГДОРЖ ТА 2 АДИЛХАН АРДЧИЛАЛД ЗҮТГЭСЭН БИ ЧИНИЙ ҮЙЛДЛИЙГ ТЭВЧИХГҮЙ, ЭНЭ ХҮМҮҮСЭЭ ШАЛГУУЛАХ ГЭХ ЗОРИГ БАЙСАНГҮЙ ЮУ. ШУДРАГА ЁС ГЭЖ ХАМГИЙН ИХ ХАШГИРСАН Ч ХАГИЙН ШУДРАГА БУС БАЙЛАА ЭЭБИЙ ТА 2. МАГАД ТА ЭЭБИЙД БАРЬЦААЛАГДСАН БАЙХ Л ГЭЖ ДОТРОО БОДОЖ БАЙНА. АРАЙ Ч ТИЙМ БИШ БАЙХ ГЭЖ НАЙДЪЯ. Я.БАТСУУРЬ,Л.ГАНСҮХ,ДЭНЗЭН НАРЫГ ТА ХЭРХЭН СҮ,М.ЭНХБОЛД,ЖУНАЙ,УВСЫН ХҮРЭЛБААТАР,ЖЕНКО,Н.ЭНХБАЯРААС АДГИЙН АВИЛГАЛЧ ГЭЖ ХЭРЭГТ ХИЙЖ ЧАДВАА. МОНГОЛ ЖИЖИГ,НУУЦ ГЭЖ БАЙХГҮЙ, ЯАГААД ИНГЭСНЭЭ НӨХӨДДӨӨ ХЭЛЭХГҮЙ Ч ГЭСЭН ИЛЭРНЭ. ДАЙСАН ЧИНЬ ИЛРҮҮЛЖ ӨГНӨ. МОНГОЛЧУУД БИД ҮҮНИЙГ ХҮСЭЖ ХҮЛЭЭГГЭЭГҮЙ. МАН-ЫН БҮХ УЛС ТӨРЧИД АДГИЙН АВИЛАГЧ БАЙСНЫГ ТЭДНИЙГ НАМ ДАР ГЭЖ ӨӨРИЙГ ЧИНЬ ИЛГЭЭСЭН. АН-НЫГ ДЭЭРЭМЧИН,АВИЛГАЛЧ БОЛООТОХ ГЭЖ СОНГООГҮЙ. ГЭТЭЛ ЗӨВХӨН УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГААР АТГ АЖИЛЛАА. ЭЛБЭГДОРЖ ЧИНЬ НИЙГЭМД МАШ МУУХАЙ ФИГУР БОЛОН ӨНДИЙЛӨӨ. САЛХИНЫ ЧИГ ЭРГЭСЭН,ОЛНЫ АМ ХАЗАЙСАН. ОДОО ХЭН Ч ЗАСАЖ ЧАДАХГҮЙ. ТА НАРЫГ НАМЫН ДАРГА БОЛГОСОН, АЖИЛЛУУЛАХЫН ТӨЛӨӨ ӨМӨӨРЧ ӨДӨР ШӨНӨГҮЙ ТЭМЦСЭН НӨХДӨӨ НУЛИМЖ, ШОРОНД ХИЙЖ,УРВАЖ, ЗАСГАА ОГЦРУУЛЖ ТОГЛОСНЫ ХАРИУГ НАМЫН ХУРАЛ,ХАМТ ОЛНЫ ӨМНӨ ХҮЛЭЭХ Л БОЛНО ДОО. ХЭЛЭХ ГЭЖ ХЭЛ НЬ ЗАГАТНАСАН, ҮЗЭН ЯДАХ БОЛСОН ОЛОН ОЛОН ХУУЧИН НӨХӨД ЧИНЬ БАЙНА ДАА.

Зочин 2016-03-09 203.91.117.4

хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирдагтай адилхан юм болж байх шив дээ , одоо сонгууль дөхөөд ирэхээр сайн хүн болж харагдах гэж элдэв хоосон бүтэхгүй юм чалчих юм , миний хувьд ноён уулыг ухуулна гэсэн хулгайч нар тонилцгоо

зочин 2016-03-09 202.70.37.34

Фракцын хүн гэмт хэрэг хийж болно. Төсвийн мөнгө идэж болно. Яагаад гэвэл нам нь фракц нь хамга*****

Зочин 2016-03-09 103.23.51.1

намыг их мөнгөтэи олигархиудаас салгах хэрэгтэи. одоо мөнгөтэи хүн улс төрч саид гишүүн болж өөрсдиин бизнесээ хамгаалдаг өргөжүүлдэг хамаг баялаг хамдаг ,гадаадад зардаг систем тогтсон. жинхэнэ монгол улсын эрх ашиг бодсон сонгодог утгаар ажилладаг засаг төр монголд баихгүи болсон.ерөнхиилөгч нь хувилдаж засагаа унагадаг өөриин хүнээ тавьдаг нууц ноёнтон боллоо.тэгээд том ордыг гадаадад өгүүлэх гэж зүтгүүлдэг болсон. богдын лүндэнд баихаа цөвүүн цаг ирнэ гэж дурдсан баидаг баихаа? тэгэхдээ монгол ард түмэн төрөө ,улсаа өөрөө сонгосон хүмүүстээ луивардуулна гэж араи ч төсөөлөөгүи л баих.богд иим юмыг л хэлсэн баих даа.одоогиин МАН МАХН АН мэтиин намууд нь хавдраар өвчлөөд нэг үгээр хэлбэл үхчихсэнтэи адил болсон баина.бүх удирдлага нь луиварчны, хорчны,хулгаичиин,хувилдагчиин ,урвагчиин ,шуналын ,шоронгиин ,өшөө авагчиин гэх мэт хамаг муу сэтгэлгээ тэи есөн шид нь бүрдсэн хүмүүсээр дүүрсэн баина. тэгэхээр ард түмэн төр засагаа эрүүл болгоход нилээд ажил хиих хэрэгтэи баигаа. юун ганц намын фракцыг устгах.

Зочин 2016-03-09 202.179.27.54

ЁС ЗҮЙ ЁС СУРТАХУУНТАЙ ХОЛБООТОЙ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ ЗҮЙЛ ЗААЛТ ЗААВАЛ ОРУУЛААРАЙ. ХУУРАН МЭХЛЭЖ ИТГЭЛ ОЛОХ ЗАМААР НАМД ШУРГАЖ БҮР ДАРГА НЬ БОЛЧИХООД ОДОО ТӨР ТОЛГОЙЛНО ГЭЧИХСЭН НЭГ МУУ НОХОЙ ЗАЛЬТАЙ ҮХСЭН ХЯРС ШИГ ЦАРАЙТАЙ НОВШ ЯВААД БАЙГАА ШҮҮ.

Зочин 2016-03-09 202.180.220.172

Нутаграх, үндэстэн ястанаа дөвийлгөх, намчирах, бүлэг хэсэг болж тоглох чинь ёстой шоглоом, хамгийн хорлонтой асуудал байх шүү. Үүнийг дэвэргэдэг тодорхой хүмүүс л ойлговол сайн байна.

Иргэн 2016-03-09 202.180.220.35

Намд фракц, жигүүр байх нь үзэл бодлоо илэрхийлж, мэтгэлцэж, бодлогыг уралдуулж, зөв буруугаа шүүж байдаг амьд тогтолцоо шүү дээ. Тойрон хүрээлэгчид, цүнх баригчид, албан тушаалын донтонууд л энэ эрүүл тогтолцоог үгүй хийх сонирхолтой байгаа байх. Зөв байвал харин намдаа цаашлаад улс орондоо ч хэрэгтэй, хөгжлийг түүчээлж байдаг эрүүл, идэвхтэй хэсэг шүү дээ

Улаан хамгаалагч 2016-03-09 103.57.95.91

Манай МАХН одоогийн МАН анх Энхбаяр Багабандийн фракц байгуулж Энхтүвшний жигүүр байгуулж улс төрийн намд шинэ нээлт хийсэн юм.Харин АН энэ зовлонгоос салгах нь ашгүй дээ

kkkkk 2016-03-09 182.160.35.127

Увсын нам дамнасан фракц байдаг гэж сонссон

Зочин 2016-03-09 122.201.21.218

наад асуудлаа АН -аа л ажил болго

МАН ахмад гишүүн 2016-03-09 137.186.121.166

ХОЖУУ Ч ГЭСЭН ЭНЭ БҮХНИЙГ ОЛЖ ХАРЖ САННАЧЛАГА ГАРГАСАН ДОРЛИГЖАВТ ТАЛАРХАЖ БАЙНА. ТУУШТАЙ ЗҮТГЭЭРЭЙ, АМЖИЛТ ХҮСЬЕ

ЗОЧИН 2016-03-09 103.57.94.211

АРДЧИЛСАН НАМ Л ТӨР ЗАСГИЙГ ДОРОЙТУУЛЖ, АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ УРУУДУУЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

Zochin 2016-03-09 103.57.94.27

Saihan yariltslaga bolson baina .tanid bolon namd amjilt husie.evtei bol huchtei . Fraktsaar asuudald handsanaar surug ur dagvar ikh garsan odoo saihan bolNO geed bodie. Hun bodlooroo baidag bolno do bolno fraktsgui.

зочин 2016-03-09 103.26.194.107

Зөрчил үүсээд байгаа юм байхгүй харин МАН-АН-н шургалуулсан бууны ноход зориуд зөрчил үүсгээд байгаа юм биш үү.

Зочин 2016-03-09 103.57.95.91

Зөв санаачлага байна.Олигархуудад даруулахгүйгээр хийнэ шүү

zochin 2016-03-09 43.242.243.167

xorongoo shalguuli muu olgiarxi

Зочин 2016-03-09 59.153.87.38

танаи нутгиин чоижилсүрэн гэж мөнгөөр санал авч их хурлын гишүүн болдог нэг хүн баина. гэтэл хуулиин том албан тушаалтан болох нямдорж та хоёр үүнииг саин мэдэж баигаа хирнээ үүнииг огт сонсоогүи цараилна.бүр өмгөөлнө. хаана хууль шударга ёс баина? хариулах уу? саидаа. тиим баихад бүгд л хууль зөрчихииг бодно,хулгаи хиихииг бодно. тэгэхгүи бол хохирдог ниигэм баигуулчихлаа та нар. хууль үүнииг баигуулаа юу? америк зөвлөв үү? ниигмииг иим замбараагүи баилгаж баиж хулгаи хиихэд л ашигладаг баих л даа. энэ улсад чинь жириин шударга иргэн ашиг сонирхлоо хамгаалаад хуулиин дор хэвиин амьдрах боломжгүи болоод хэдэн жил болж баина даа.? мэдэх үү? та.МАХН ЭНХБАЯР ,БАЯР ,МАН ын завхралыг арилгах болов уу? гэж ниигэм АН д итгэл хүлээлгэсэн. үүнииг та нар яаж биелүүлж баина вэ? хариулах уу? саид аа? хууль нь тиим иим гэж бултах уу?

Зочин 2016-03-09 202.21.106.135

НАМ гэж нэгдэж чадсан юм бол элдэв салан тусгаарлалт-том толгой гаргана гэдэг ерөөсөө л тууштай байж чадахгүй энэ талаар дүрэмдээ нарийн тусгаагүй,дотооддоо шийдвэрлэх гарцыг нь зохион байгуулалттайгаар таслах ажиллагааг нарийн шийдэж чадсан хульхинууд шүү дээ.Тэгээд лхэд гурван хүмүүс мөнгөөр тоглож бна.Шинэ гарц болох өөрчлөлт хийх хэрэгтэй. Мөн мөнгтэй хүний нэг НАМ байж болох уу?? за за энэ бөөлжис хүргэсэн асуудлаас хол явах инь???

zov 2016-03-09 150.129.143.138

ikh zov zuil yariad bna daa demjikhiin orond gazar doguur ortol kharaaj baikh yumdaa muu ulaantaNGUUD

zov 2016-03-09 150.129.143.138

ikh zov zuil yariad bna daa demjikhiin orond gazar doguur ortol kharaaj baikh yumdaa muu ulaantaNGUUD

Зочин 2016-03-09 112.72.11.124

25 ЖИЛ МАН$АН- ХУДАЛ ПОПУЛИЗМ ХИЙЖ АРД ТҮМНЭЭ ЭХ НУТГАА ЗАРЖ ИДСЭН 25 ЖИЛ ХАРАМСАЛТАЙ БАЙНА

kub 2016-03-09 103.57.95.222

https://www.youtube.com/watch?v=yQkPso1sgHU

Зочин 2016-03-09 202.179.26.84

байгаль хамгаалагч залуугийн амь насаа бусдын гарт алдсан хэрэг юу болж байна вэ?

Зочин 2016-03-09 202.9.42.2

shaaj ogch bn uu, fraktsgui bsn bol iim olon alban tuhsaald yaaj ochsiin tegeed?

шонх 2016-03-09 112.72.12.16

биелсэн КОММУНИСТ соц -дек намын ДАРГА зи ЭНХБОЛДОО яах гээд баинаа?ХӨРӨНГӨТӨНГҮҮДИЙГ ДАРНА ХӨРӨНГИЙ нь ХУРААХ МАЯГИЙН ЮМ Иигле ТВ -р яриад баидаг ДАРХАН ТӨМӨРЛӨГийг зогсоож БАЯЛАГ орд руу нь ТӨМӨР ЗАМ ТАВИН сорчлон зөөж баигаа ЖЕНКО түүний гар хөл бологчдийг илт дэмжин БҮТЭЭН БАИГУУЛАГЧ шагналаа өгөөд баигааг гаихавч баршгүи болоод баина?ҮИЛДВЭРНЬ ажиллахгшүи жил боллоо?ЭНЕРЖИ-г доромжлон гутааж БАЯЖУУЛСАН нүүрсийг үнэгүидүүлж алдагдалтаи үнээр хятад улс руу хятад компаниар ухуулж нүүрс зөөгөөд баигааг үнэхээр оилгохгүи баинаа? ТӨМӨР ЗАМ гацааж мөнч их гаи боллоо МӨНГИЙГНЬ идчихээд БАИЦААГДАЖ БАИГАА ЮМ БОЛ гишүүнээс нь татаачээ?ТАНАИ АРДЧИЛСАН НАМ бүтээн баигуулалт бүхнийг шавар болгон дээрэмдэж хулгаи хийхээ хэзээ больж АРД ТҮМНЭЭ БОДДОГ БОЛОХ ЮМ БЭ?

Зочин 2016-03-09 202.9.42.2

jenko bish ee ho, badamdamdingiin hurgen erdenebilig gedeg hun ali dvangart jenkod jiichihsen

Зочин 2016-03-09 59.153.87.38

25 н жил төр засагт ажиллачихаад ,нэг намыг нь үүсгэн баигуулалцачихаад одоо л гэнэт их сүрхии юм ярьж гэнэ.машинаар бол үзэж харалгүи 25 н жил давхиж давхиж юу ч үгүи болтол нь эвдэж хаячихаад машинаа засаж баихгүи бол болохгүи н ,тиим юм нь эвдэрчээ гэсэнтэи утга нэг зүил ярьж баина.одоо АН гэдэг машин бараг засрахгүи болсон юм шиг.хэдхэн жолооч дамжсан машин л даа уул нь.ж хүн муутаи хүмүүс энэ машиныг жолооджээ. машинаа тонож зардаг албаны машины жолооч шиг нөхдүүд АН гэдэг машиныг жолоодож ирсэн.иим нөхдүүд одоо монгол гэдэг машиныг жолоодож тарааж баина. элбэгдорж гэдэг жолооч монгол гэдэг машины чухал эд анги болох 5 н толгоин ордыг хятадад 70н жилээр хувьчлах гэж саиханбилэг гэдэг шинэ жолоочииг томилов бололтои. энэ намд чинь луиврын сэтгэлгээтэи жаахан мөнгөтэи хүн чанаргүи луиварчид орж сонгуульд ялаад монгол гэж машины хэсэгээс гадаадад зарж элэгээр нь хэвтүүлж түүнээс мөнгө олоод гадаадад гарч амьдрах зорилготои. иим зарчим ноёрхсон. үүнииг та нар тоолгүи өдии хүрсэн. 5 толгоин луиврын талаар энхболд шиг үгээ хэлээч. та хуулиин саид баихад чинь ерөнхии саид чинь оюутолгои 5 толгоиг луивардаад гадаадын , дотооды н нүүрсчдиин нам ын гар хөл болоод баихаар та үгээ хэлээч. үүнииг хүлээн зөвшөөрөхгүи ард түмэн их баигаа.итгэсэн ерөнхиилөгч маань 5 толгоиг маань хятадад өгнө гэнэ.70 н жилээр хувьчлах нь өмнөговь аимаг дахь ниигмиин харилцааг хятадчилна гэсэн үг. үүнииг монголын ерөнхиилөгч дэмжиж зүтгүүлж баина ш дээ. хятадуудыг энд буруутгаад хэрэггүи. тиимээс танаи намыг та одоо засах тухаи ярихаар инээд хүрч баина. доод дунд шатанд хувилддаг урвадаг фракцладаг тэнэгүүд баихыг одоогиин намын зарчим шаардаж баина. нэг дүүрэгт нэг албан тушаалд эрдэнэ жишээгээр нэг хүн шахажчихаж баина. түүнииг засаг дарга яаж ч чадахгүи баина. ингэхээр хариуцлага биш луивар хөгжиж баигаа юм . гошгоруулагчиин тоо нэгээр нэмэгдэх нь үү?

Иргэн 2016-03-09 27.123.214.105

Хууль зүйн сайд ингэж улс төр яриад байж болох уу?! Хуулиарч, тэр сайдын хувьд ч энэ бол болохгүй ашиг сонирхолын зөрчил үүсгэж байна. Түүнд хууль үйлчилдэггүй гэвэл бас ойлгож болохоор санагдана.

Зочин 2016-03-09 137.186.121.166

Хууль санаачлах эрхтэй, улс төрийн албан тушаалтан ярихгүй бол хэн ярих юм, МАЛ АА

Зочин 2016-03-09 103.26.194.105

Зөв, Нам цэгцлэгдэж цэвэршээгүй цагт цаашаа явна гэж байхгүй. Нам бол там болсон байна. Яагаад гэвэл мөнгө бүхий л асуудалд олигархи эзэнтэйгээ хамт хутгалддаг болсоноос тэр. Мөнгө хөрөнгөнд шунаж ард түмний улстөрийн эрхийг хөсөрдүүлж байна

Зочин 2016-03-09 59.153.115.95

АН ердөө биш. Засаг барьж чадахгүй гэдгээ дахин харууллаа. Эдийн засаг эдний үед газар хэвтдэг түүх давтагдлаа

АРДЧИЛАЛ ХЭРЭГГҮЙ НАМ ХЭРЭГГҮЙ 2016-03-09 202.9.40.181

АРДЧИЛАЛ ХЭРЭГГҮЙ, НАМ ХЭРЭГГҮЙ. ТАРТАГТАА ТУЛТАЛ ХЭМЛЭЛЦЛЭЭ ЯВЦУУ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ НАМАНЦАРУУД ТҮҮНИЙ БҮЛЭГЛЭЛҮҮД. УЛС ОРОН СҮЙРЧ БАЙНА. ШУДАРГААР ЗАЙЛЦГАА

Зочин 2016-03-09 103.26.195.54

Би анхнаасаа Ан-ыг дэмжиж аймгийнхаа анхны 7-гийн нэг байлаа гэнтэл Эрдэнэ мэтийн шоронгийн хоригдлууд болон улаан луйварчин Зи гэх мэтийн хөгийн новшнууд орж ирээд нам ч гэждээ дандаа хулгай,луйварчид алуурчид үндэсний зөвлөл хуралдаач цэвэрлэгээ хиймээр байна....

Зочин 2016-03-09 112.72.11.109

ХУУЧИН ЯМАР НАМАНЦАРУУД БАЙСАН ТҮҮГЭЭЭР НЬ Л ТАРААГААД ХАЯЧИХ ТЭГЭХЭЭР ЗОВЛОН БАГА БОЛНО ШҮҮ ДЭЭ АН-Г ХЭН ТОМ НАМ ГЭХ ЮМ БЭ ГУЙЛГАЧИН ХУЛГАЙЧУУДЫН Л ЦУГЛУУЛГА ШҮҮ ДЭЭ

kub 2016-03-09 203.91.118.254

shiidel ni zuv l duu ... odoo ene baidlaaraa yavbal bie biendee buult khiij chadakhaa baij mukhardalt orj tsaashilbal frakts nam bolj salakh esekh baidald orokh bolov uu ... BODOKH TSAG

Цалин хөлсний гарын авлага ном 2016-03-09 150.129.143.152

Төрийн болон дотоод аудитын ажилтнууд, хүний нөөцийн менежерүүд, цалин хөлсний нягтлан бодогч нар, хуулийн зөвлөх нарт зориулсан "Төрийн албаны цалин хөлсний талаарх 108 асуулт, 108 хариулт" гэсэн гарын авлага ном Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Үнэ нь 8000 төгрөг гэнэ.