МИАТ хоёр чиглэлд карго нислэг хийж, эмнэлгийн бараа тээвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

МИАТ хоёр чиглэлд карго нислэг хийж, эмнэлгийн бараа тээвэрлэлээ

МИАТ хоёр чиглэлд карго нислэг хийж, эмнэлгийн бараа тээвэрлэлээ

Covid-19 цар тахлын хэмжээнд хүрч, улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ Зэрэг газрууд байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж буй юм.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон бөгөөд орон нутгийн салбар төвүүдийн албан хаагчид тухайн орон нутгийнхаа онцгой комисст орон, үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар, Франкфурт-Улаанбаатар, “Bundesrepublic Deutchland” Герман-Улаанбаатар чиглэлд карго нислэг үйлдэж, эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүн, эмнэлгийн бараа материал тээвэрлэсэн бол “УБТЗ” ХНН-ийн галт тэрэг гурил, улаан буудай, хивэг, хүнсний бүтээгдэхүүн зэрэг 16 тн, 890 кг ачаа зөөвөрлөж, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул  уурхайн бүтээгдэхүүн экспортын 3351 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчжээ.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж