Уилл Смитийн охин Шанелийн нүүр царай болов

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Уилл Смитийн охин Шанелийн нүүр царай болов

Холливуудын жүжигчин Уилл Смит, Жада Пинкет Смит нарын охин 15 настай Уиллоуг Шанел компани загварын сурталчилгааны шинэ нүүр царай гэж нэрлэсэн байна. Парисын загварын долоо хоногийн үеэр тус компанийн ахлах дизайнер Карл Лагерфильд түүнийг Шанел брэндийн төлөөлөгчөөр ажилд авчээ. Шанел брэндийг сурталчлах энэ ажилд Уиллоу Смит Жонни Деппийн охин Лилли Смит, жүжигчин Кейра Найтли нартай хамтран ажиллах юм байна.

Уиллоу Смит өмнө нь бас Марк Жэкобс хувцас, загварын компанийн намрын коллекцийн сурталчилгаанд оролцож, “iD” сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж байжээ. Уиллоу мөн алдартай загвар өмсөгч Кендалл Женнер, Адриана Лима нарын ажилладаг загварын агентлагтай гэрээ байгуулсан гэнэ.

Охин Шанел компанитай хамтран ажиллах болсон тухайгаа нэг сая дагагчтай Instagram цахим хуудсандаа бичжээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж