Пап лам моделийн зураг дээр лайк дарсан хэргийг шалгаж байна | News.MN

Пап лам моделийн зураг дээр лайк дарсан хэргийг шалгаж байна

Пап лам моделийн зураг дээр лайк дарсан хэргийг шалгаж байна

Пап лам моделийн зураг дээр лайк дарсан хэргийг шалгаж байна

Католик шашны тэргүүн, Ромын Пап ламын албан ёсны инстаграм хаягаас Бразилын бикини моделийн зураг дээр лайк дарсан талаар өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүд шуугисан билээ.

Тодруулбал, Пап ламын “Franciscus” нэртэй, 7.4 сая дагагчтай албан ёсны инстаграм хаягаас 2.4 сая дагагчтай модель Наталиа Гариботтогийн ил задгай хувцасласан зураг дээр лайк дарсныг нэгэн хэрэглэгч олж харан, олон нийтийн сүлжээнд энэ талаар нийтэлсэн юм.

Үүний дараа Наталиа Гариботто “Ямартай ч диваажинд төрөхөөр боллоо” хэмээн хошигносон байна.

Ватиканы эрх баригчид хэн ийм үйлдэл хийснийг олж мэдэхээр шалгаж эхэлсэн байна. Хэн нэгэн Пап ламын инстаграм руу хууль бусаар нэвтэрсэн үү, эсвэл түүний хаягийг хөтөлдөг хүмүүсийн нэг нь ийм үйлдэл хийсэн байх магадлалтай гэж үзэж байгаа аж.

Пап ламын цахим хаягуудыг Ватиканы сошиал сүлжээ хариуцсан багийн гишүүд хөтөлдөг бөгөөд “Гэгээнтэн өөрөө лайк дарсан байх ямар ч боломжгүй тул бид “Instagram” компаниас тайлбар хүссэн” хэмээн Ватиканы хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
10
ХахаХаха
6
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-20 66.181.161.51

Юмыг яау мэдэх вэ гээд паап хүртэл вообтой

Avatar

Зочин 2020-11-20 192.82.72.238

Чааваас, эр хүний үлдэгдэл юм чинь яахав дээ, дараа л биз!!!

Avatar

Иргэн 2020-11-20 103.57.95.124

Дараа л биз дээ?! Сүртэй юм?!

Avatar

Зочин 2020-11-20 103.212.118.113

pap ch gesen hun shuudee

Avatar

Хө 2020-11-20 202.126.88.197

Зөв гоосайхныг хархад яадгийм

Avatar

Баяанаа 2020-11-20 197.231.239.101

Хусчихаагүй бол яадгийн

Avatar

/*-*/ 2020-11-20 49.0.212.165

Төмсгөө хөнгөлүүлчээгүй л юм бол байгалиасаа эр хүн болохоор өөрийн эрхгүй топ модель хараад юм нь босох жамтай юм даа

Avatar

Зочин 2020-11-20 202.9.46.218

Яадаг юм сайхны өмнө харц буруугүй гэдэг юм

Avatar

Зочин 2020-11-20 202.126.90.134

Яадгийн эр хүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж