Домогт Тайгер Вүдс хүүтэйгээ хамт тэмцээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

Домогт Тайгер Вүдс хүүтэйгээ хамт тэмцээнд оролцоно

Домогт Тайгер Вүдс хүүтэйгээ хамт тэмцээнд оролцоно

Мэргэжлийн гольфын домогт тамирчин Тайгер Вүдс болон түүний хүү Чарли нар ирэх сард Орландо хотод зохион байгуулагдах PGA цуврал тэмцээний хуваарьт багтдаг PNC тэмцээнд өрсөлдөх аж.

PNC тэмцээн нь гэр бүлийн гишүүд хамтдаа нэг баг болж өрсөлддөг тэмцээн юм.

Мэргэжлийн гольфын мэйжор тэмцээний 15 удаагийн аварга Вүдс энэхүү тэмцээнд анх удаагаа оролцох гэж байна. Түүний хүү Чарли энэ жил 11 нас хүрсэн бөгөөд гольф тоглож буй бичлэгүүд нь энэ оны эхээр цахим ертөнцөд шуугиан тарьсан билээ.

Тайгер Вүдс хүүтэйгээ тэмцээнд орох болсон талаараа “Хүүтэйгээ хамт анх удаагаа тэмцээнд оролцоно гэж бодохоор үнэхээр догдолж байна. PNC тэмцээнд хүүтэйгээ хамт оролцож, түүнийг гольф тоглохыг харах үнэхээр гайхалтай байх болно” хэмээжээ.

Өдгөө 44 настай Тайгер Вүдс өнгөрөгч Мастерсын тэмцээнд 38 дугаар байранд орсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж