“Сэтгүүлч Батдорж” сангаас уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

“Сэтгүүлч Батдорж” сангаас уралдаан зарлалаа

Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 103 жилийн ой гуравдугаар  сарын 6-ний өдөр тохиосон билээ. Энэ салбарт өөрийн зам мөрийг үлдээсэн телевизийн шилдэг сэтгүүлч М.Батдорж агсны нэрэмжит эсээ бичлэгийн уралдаан зарласан байна. 

“Сэтгүүлч Батдорж” сангаас жил бүр Үндэсний сэтгүүл зүйн тэмдэглэлт өдрөөр уг уралдааныг зарладаг. Энэ жилийн хувьд гурав дахь жилдээ шилдэг эсээ бичлэгийн уралдааныг зарлаад байна. Уг уралдааны зорилго нь сэтгүүлч мэргэжлийг сонгон суралцаж буй оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ерөнхий мэдлэгийн цар хүрээг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм. 

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын бичлэгийн ур чадварыг хөгжүүлэх, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилго дор сэтгүүлч М.Батдорж агсны нэрэмжит эсээ бичлэгийн III уралдааныг зарлажээ.

Зохион байгуулагч: 
Сэтгүүлч Батдорж сан
Хэвлэлийн эрх чөлөө төв ТББ 

Мэдээллийн ивээн тэтгэгч: 
ММ агентлаг, ИЙГЛ Ньюс ТВ, ТМ ТВ, NTV, ТВ9, Стар ТВ, eagle.mn, time.mn 

Сэдэв:  Чөлөөтэй 

Тавигдах шаардлага: 
-Сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг II болон III курсийн оюутан байх
– Эсээг 500 үгэнд багтаан бичнэ. 
– Ариал эсвэл Ариал Мон фонтоор шивж, өөрийн овог нэр, сургуулийн хаяг, холбогдох утасны дугаараа бичнэ. 
    
Шалгаруулалт: 
Эсээг 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг дуустал batdorj_found@yahoo.com гэсэн хаягаар хүлээн авна. Шагналыг 2016 оны тавдугаар сарын 03-ны өдөр олгож, олон нийтэд мэдээлнэ.      

Жич: Хугацаандаа ирүүлээгүй болон шаардлага хангаагүй бүтээлийг хүлээн авахгүй болно. 

Шагнал: 
Тэргүүн байр: 1
             Тухайн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөр 
Тусгай байр: 5 
             Тус  бүр 100.000 төгрөг, Шилдэг нийтлэлчдийн эмхэтгэл  

Холбоо барих утас: 9595-0204

 

СЭТГҮҮЛЧ БАТДОРЖ САН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж