Израйлийн ерөнхий сайд Обаматай уулзахгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Израйлийн ерөнхий сайд Обаматай уулзахгүй

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Израйлийн ерөнхий сайд Обаматай уулзахгүй

 

Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаас татгалзаж, Вашингтонд хийх айлчлалаа цуцалжээ. Беньямин Нетаньяху энэ гуравдугаар сарын 18-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар товлоод байсан аж.

 

Тэд АНУ-аас Израйльд 10 жилийн хугацаатай олон тэрбум ам.долларын батлан хамгаалахын тусламж үзүүлэх талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байжээ. АНУ-аас Израйльд жил бүр гурван тэрбум ам.долларын батлан хамгаалахын тусламж үзүүлж буй нь ирэх 2018 онд дуусгавар болох аж. Иймд талууд Барак Обамаг 2017 онд огцрохоос урьтаж тусламжийн гэрээг сунгах хүсэлтэй байгаа юм.

 

Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс үүдэн АНУ болон Израйлийн харилцаанд үл ойлголцол үүссэн юм. Одоогоос жилийн өмнө Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-ын Конгресст үг хэлэхдээ Ираны цөмийн хөтөлбөрийг гэрээг хурцаар шүүмжилж байв. Тухайн үед тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзалгүй буцаж байжээ. Гэхдээ тэд өнгөрсөн арваннэгдүгээр сард Цагаан ордонд уулзаж, харилцаагаа сайжруулсан байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-09 110.174.142.47

Жүүдүүд хамгийн давруун хүмүүс. Гитлер мэдээд тэднийг толгой дараалан устгаж байсан байх. Зүв зүгээр байсан Иран Ирак Ливан Кувейт Иордан Палестин гээд ойр тойрныхоо бараг бүх улс руу израйлууд довтолж байсан

Зочин 2016-03-09 202.170.71.91

гуйдаг мөртлөө голдог гэж