БӨХ бол ТӨР биш! | News.MN

БӨХ бол ТӨР биш!

БӨХ бол ТӨР биш!

“Энхсаран” сувилалд тусгаарлалтад байсан иргэн Д-ээс анх Сovid-19 илэрснээс хойш найм хоногийн хугацаанд халдварын тохиолдлууд хоногтоо л гуч, дөчөөрөө нэмэгдэж, Улаанбаатар төдийгүй улс даяараа хөл хорионд шилжсэн. Энэ үеийг хэрхэн давах эрсдэлийн стратеги байхгүй, улс, хотын Онцгой комиссынхон, сайд, дарга нар ажил хийсэндээ ялархсан, гомдсон, ядарсан хүмүүс болж хувирчээ. Уг нь “Хүчээ нэгтгээд хөгжинө” гэж амалсан нь аль намынхан билээ.

Ердөө сарын өмнө, нийслэлийн Засаг даргаар томилогдохдоо “Миний туршлага, хувь хүний ёс суртахуун зэргийг харгалзан үзсэн байх” гэж хэвлэлийнхэнд мэдээлж суусан Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ямар ч менежментгүй, ядахнаа л төрийн ажил хийх туршлагагүй болохоо харуулав. Онцгой байдлын үед нойр хоолгүй зүтгэх нь хотын даргын ажил, ямбыг нь эдэлж буйн хувьд ялыг нь давхар үүрэх ёстой юм. Ямар сайндаа л хөл хорионд уйдсан олон нийт нийгмийн сүлжээнд “Дархан хотын даргыг Улаанбаатарт бартердъя” гэж хошигнож байх вэ.

Улаанбаатар хот нэг сая гаруй хүн амтай гэвэл 12 сая хүн амтай Ухань хотоос даруй 10 дахин бага гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг сая хүн амтай Улаанбаатар хотын хүнс, хөдөлгөөнийг шийдэхэд илүү хялбар, хэрэвзээ Нийслэлийн онцгой комисст эрсдэлийн үеийн стратеги, нэгдсэн зохион байгуулалт байсан бол шүү дээ. Тэгээд ч МАН-ынхан Улаанбаатарт “шинэ” хүмүүс биш, 27 жил хотыг удирдаж байна.

Covid-19 голомтлон тархаж байгаа учир Улаанбаатар болон хэд хэдэн аймагт хөл хорио тогтоосон. Гэтэл хотын шинэ даргын эргэж, буцсан шийдвэрүүд хөл хорионоос илүүтэй иргэдийг бухимдуулж буйн нэг нь “….Хүнсний үйлдвэрлэл, худалдаа (хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл) эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагууд бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлтийг шөнийн 22:00-06:00 цагийн хооронд зохион байгуулж ажилласугай” гэх  захирамж. Үлгэрт гардаг шиг өдөр ч биш шөнө ч биш цагаар, замтай ч биш замгүй ч биш газраар хувийнхан түгээлт хийхээр болж байх шиг.

Өдрөөр эм, хүнс зөөхөөр халдвар тархдаг, шөнө болохоор Сovid-19  халдварладаггүй гэх “мэргэн” аргыг  хотын даргад хэн шивнэчихэв ээ. Энэ мэт шог, иргэдээ чирэгдүүлсэн нэг шийдвэр нь нөөцийн махны худалдаа байв. ЭМЯ нь олон хүн битгий бөөгнөрүүл гэсээр байхад хотын дарга нар нөөцийн махны худалдаа зохион байгуулж, иргэд нь юун нэг, хоёр метр зай барих. Д.Нямхүү эмчийн хэлснээр ёстой л “коронавируc нь хоорондоо ярилцах нь бүү хэл тэврэлдэх нь холгүй” л харагдана лээ.

Өвчин хэлж биш хийсч ирдэг гэдэг. Гэхдээ Сovid-19 монголчуудад хэлсээр, арван сар анхааруулсаар байгаад нэг л өдөр төмөр замаар “тээвэрлэгдээд” ороод ирлээ. Төмөр зам дагасан том голомт хэдийнэ үүсчихсэн байна, аль эрт  аравдугаар сард.

Манайхан л болсон хойно “Дайсан урдаас танкаар биш хойноос вирусээр, нарийн царигаар биш өргөн царигаар ороод ирлээ” гээд Ерөнхийлөгчөө даажигнаж сууна. Хятад руу экспортын төмөр замаа тавьсан бол Гашуунсухайтаар хятад иргэд биш, хятад юань орж ирэх ёстой байсан юм. Хэрэвзээ хэн нэгэн сайн эр Тавантолгойн төслийг гацаагаагүй бол урдаас орж ирэх юаниар Ерөнхийлөгчийн санал болгосон сая төгрөгийг өрх бүрт өгөх боломжтой байлаа. М.Энхсайханы боловсруулсан төслөөр бол дор хаяж дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт аль хэдийнэ ороод ирсэн байх байсан юм.
Нүүрсний төмөр замаа барьж чадаагүйгээс өнгөрсөн хугацаанд багадаа 10 гаруй тэрбум ам.долларын экспортоо алджээ, Монгол Улс.

Өрх бүрт нэг сая төгрөг тараахад нийтдээ 900 тэрбум төгрөг хэрэгтэй, ирэх 2021 оны төсвийн орлого 11 их наяд 797 тэрбум төгрөг гэвэл арав хуваасны нэгийг нь нэг удаадаа тараачихлаа гэхэд цаашдаа хүүхдийн мөнгө, цалин тэтгэмжээ яаж тавих нь асуудал болно. Харин 60 мянган татвар төлөгч компаниа “амьд” авч үлдвэл эргээд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж болж чадна.
Ерөнхийлөгчийн хувьд “буцах бэрд үнээ тугал нийлэх” хамаагүй байх л даа.

Гэвч Италийн Ерөнхий сайдын хэлж байсанчлан “Вирусийн улмаас нэг ч хүний цалин, орлого тасалдах учиргүй. Нэг ч хүн ажлын байраа алдах ёсгүй” л юм.  Үүний тулд хүнгүй шахам болсон хөдөөд 27 соёлын төв барих шаардлага байхгүй гэсэн үг. Доод тал нь 50 сая, дээд тал нь  хоёр тэрбумаар хөдөөгийн соёлын төвүүдийг шинэчлэх цаг одоо биш. Тэр мөнгөө хувийн хэвшил рүүгээ оруулах ёстой. Монгол Улсын төсвийн алдагдал энэ оны эцэст 4.8 их наяд төгрөг хүрэхээр байгааг өнгөрсөн аравдугаар сард тооцсон, одоо энэ алдагдал замбараагаа алдах ч биз. Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аль, аль нь эдийн засгаа улстөржүүлэх хэрэггүй, эрсдэл хохирлыг бодитоор, эрүүлээр дүгнэх ёстой биз.

Үнэндээ ЗГХЭГ-ын даргын өвөөгийнхөө буурин дээр барьж байгаа Андлалын хөшөөг үзэхээр 400 сая жуулчин ойрын хоёр жилдээ лав ирэхгүй. Үүний оронд Алтанбулагт тусгаарлах байр, эмчлэх эмнэлэгтэй нь хамт барьсан бол ёстой л өөрсдийнх нь хэлдгээр эх оронч шийдэл болох байв. Монгол Улс хэзээ хилээ нээх нь тодорхойгүй байгаа нөхцөлд энэ мэт хэрэггүй зардлаа танахаас Ерөнхий сайд ковидтой тэмцэх ажлаа эхлэх ёстой юм.

Өнгөрсөн гурван сард М.Энхсайханыг “Коронавирусийг зөвхөн өвчин гэж хараад, эдийн засаг гэж үнэлэхгүй байгаа нь манайхны гол буруу” гэж анхааруулж, “Эрүүл мэндээ хамгаалах бодлого, эдийн засгийн бодлого хоёр бие биенээ дэмжсэн байх шаардлагатай. Цалин авч байгаа хүн цахилгаан дулааныхаа мөнгийг төлж таарна. Цахилгаан дулааныхаа мөнгийг төлнө гэдэг чинь цахилгаан станцаа унагаахгүй гэсэн үг. Цалин авч байгаа хүн эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хандана. Тэгэхээр эмнэлгүүдээ хамгаална гэсэн үг. Хүнсээ авч таарна, тэгвэл хүнсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрүүдээ хамгаална. Цалин орлогоо баталгаатай хамгаалж чадвал үр хүүхдэдээ, сургууль, боловсролд нь мөнгө зарцуулж таарна. Тэгвэл сургууль, боловсролын байгууллагуудаа хамгаалж чадна. Тийм учраас цалин, орлогыг зайлшгүй хамгаалах ёстой” гэж санаа өгөөд байхад л хэн хэн нь авч хэлэлцээгүй, бүр хилс хэрэг тохоод шоронд суулгачихсан.

Одоо covid-19-ийн “буянаар” Монголд сайн бөх биш сайн менежер хэрэгтэй байгааг олон хүн олж харсан байх. Орон нутгийн сонгуулиар цөөнгүй аймаг, сум бөхөөр удирдуулах болсон. Гэвч бөх бол төр биш болохыг бодит жишээ нь Ерөнхийлөгч болон хотын даргын үг, үйлдэл юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
119
ЗөвЗөв
33
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

182 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Funny 2020-11-20 192.82.76.66

Shonkhor Avarga zereg deed surguuliig yldeegeed busdii ni khaaval taarna! Tegeed khen olon suniasan , khen ooroosoo jijig tunia muutaig tsokhij chaddsg ni ES bolood amar! Tegeed bygdeerer Tomor orgood tarvagan khynii Shou shig yum yzyyleed baij baiya! Sumya gdg bokh bol ongorson 4 jil 5 tolgoi Chinad zarakh gej yzeed Tolgoi ni khyreegyi, odoo Khotiin darga bolj baigaad Gazar zarj bayjikh l morodoltei novshiin shunaliin dev shuydee! Bas ** dyyteigee khamt nydnii shil zyychikhnee?

Avatar

БӨХ БОЛ ТӨР БИШ. 2020-11-20 66.181.161.62

ЯГ ҮНЭН МОНГОЛЫН ТӨР ЗАСАГТ БӨХЧҮҮД ХЭРЭГГҮЙ.

Avatar

Иргэн 2020-11-20 202.9.46.171

Маш зөв нийтлэл бна. Энэ уяачид, дуучид, бөхчүүд, попчуудаас болж улс орон сүйрч байна. Цэцдийн толгой тасддаггүй төртэй байхыг хүснэ

Avatar

хэ хэ хэ 2020-11-20 49.0.212.165

Барилдаж түрүүлсэн бөхийн гоожсон хөлсийг гартаа нааж аваад духандаа түрхэх гэж дайрч алалцаад байгаа юм даа, гүэй мөн мунхаг харанхуй мухар гэхэд арай дэндүү шүү Монгол ооркууд. Тэхээр ард түмэн нь тийм оорк байхад төр нь тийм л байна шүү дээ

Avatar

Зочин 2020-11-20 202.126.89.30

ИРЭХ ЖИЛЭЭС МОНГОЛ ТООТОН БҮР МААНЬ МАШИД ИХ УХААЖИЖ, АЖИЛЧ ХИЧЭЭНГҮЙ ХӨДӨЛМӨРЧ БОЛЖ, БИЕ БИЕНЭЭ ҮЗЭН ЯДАЖ АТААРХАЖ ГОМОРХДОГГҮЙ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА БҮРЭН УХАМСАРЛАЖ АМЬДРАН БУЙ ГАЗАР ОРНОО ДЭЭДЭЛЖ ХОГ ХАЯГДАЛ, НУС ЦЭР, ЯЛГАДАСААР БУЗАРЛАДАГГҮЙ ТИЙМ НЭГ СОЁЛ ГЭГЭЭРЛИЙН ЗАМААР АЛХАНА БАЙХАА ГЭЖ НАЙДНАМ……………….

Avatar

Зосн 2020-11-20 103.57.94.21

Вyartai ni bish uhaantai ni ajillah tsag b.j erdemtei bolovsoroltoi humuusee sonsoj uhaantai ajillah tsag irj !!!!

Avatar

Зочин 2020-11-20 64.119.19.202

Монгол улсад ганц хэрэгүй юм бол бөх . Нийгэмд ямар ч баялаг бүтээгдэггүй.

Avatar

Зочин 2020-11-20 202.179.27.85

Сумьяабазарыг Ерөнхийлөгчтэй харьцуулалтгүй Женко бол баялаг бүтээгч, өөрийгээ маш сайн хөгжүүлсэн, сургууль соёл төгссөн, биеэ дааж хэл сурсан . Монгол улсын төлөө сэтгэл зүрхтэй , зөв хандлагатай ардчилсан үзэл бодолтой , чадварлаг менежер хүн . Сумьяабазар бол ёстой хоосон толгой, дээд сургууль төгссөн гээд л байгаа юм хамт сурсан ангийнхан гэж байхгүй худлаа ярьдаг, хэл ус бол бүр ч тэг, монголоороо ч олигтой ярьж чадахгүй ямарч баялаг бүтээж байгаагүй, коммунист үзэлтэй, чадваргүй .

Avatar

ард 2020-11-20 66.181.188.15

Бөх төрөөс зайлаа

Avatar

ард 2020-11-20 66.181.188.15

2024 онд ард түмэн та нараас салахаа мэдэх байх. Мунхаг, тэнэг , ууртай улсууд… та нар удирдаж байгаа болохоос өөр хүн орж ирээд имй болгоогүй. 24 онд бүгд далд орох болтугай

Avatar

Зочин 2020-11-20 202.126.89.183

Ер нь монгол улсаа удирдуулчих ч ерөнхий сайд,, дарга ч олдохгүй яачихсан үе вэ,нам гэсэн мафийн сүлжээ өөрсдөдөө зориулж хууль гаргаж биднийг вакуум орчинд байлгаад бна

Avatar

Зочин 2020-11-20 66.181.186.251

БӨХӨӨ ДЭЭДЭЛДЭГГҮЙ ГАЗАРЛУУГАА ЗАЙЛЦГАА

Avatar

АХМАД 2020-11-20 64.119.27.140

Бөхөө дээдлэнэ гэж дарга сайд болгохыг хэлдэггүй байх монгол ёсонд

Avatar

зочин 2020-11-20 49.0.212.181

дээдлээд л толгой дээрээ гаргачаад баларцгааж байгаам биш үү? Сумька бол сайн дураараа улс төрөөс гарчихсан нь дээр байна. Ард нь Аса гэдэг амьтан бас яах гээд ч байгаан , больцгоо одоо

Avatar

МОНГОЛОО СУЙРУУЛЭГЧ БОХЧУУД 2020-11-20 202.9.40.161

БОХЧУУДЭЭР УДИРДУУЛСАН МОНГОЛ УЛС БАЛАРЧ БАЙНА ДАА УЙЛДВЭР БАЙГУУЛЖ АЖЛЫН БАЙР БАЙГУУЛЖ БАТАЛГААТАЙ ЦАЛИНТАЙ АМЬДРАЛТАЙ БАЙЛГАХЫН ОРОНД ЕРОНХИЙЛОГЧ БАТТУЛГА НЭГ УДАА ХУВААГААД ИДЧИХЕ ЯДУУГААРАА Л БАЙЦГААЯ ГЭЖ Л ЯРЬЖ ЧАДАХМ БАЙНА ШУУДЭЭ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ОЛОН БОХЧУУД ХУВАЛЗ АДИЛ ЮМНУУД БАЙХ ЮМ ДАА ХОТЫН ДАРГА БОЛСОН БОХ КОРОНАВИРУСЫГ ХЯЗГААРЛРАХЫН ОРОНД ШАЛИХГУЙ ЮМ ЯРИАД ЦАГ БАРААД ЯВЖ БАЙХ ЮМ МОНГОЛ ОРНЫГ БОХЧУУД СУЙРУУЛЖ ГУЙЦЛЭЭ ДЭЭЭ БАТТУЛГА ТОМОР ЗАМЫГ ТУХАЙН УЕДЭЭ СУЙРУУЛСЭН

Avatar

Зочин 2020-11-20 192.82.74.227

хувалзнуудын үүр болсонНАМ гэж энэ заваарсан юмыг цэгцлэхгүйгээр сөөм ч урагшлахгүй

Avatar

Зочин 2020-11-20 117.111.17.212

толгой муутай нь хэн нь вэ бодоцгоо доо

Avatar

Зочин 2020-11-20 117.111.17.212

толгойны ажиллагаа нь хүрэхгүй байгаа нь хэн нь вэ бодоцгоо

Avatar

Зочин 2020-11-20 117.111.17.212

юун ерөнхийлөгчийн буруу ч гэх шиг юун хятадаас юань орж ирэх байсан юм ч гэх шиг дэмийрээд явчив аа

Avatar

тт 2020-11-20 202.9.40.165

чамд ямар ч ой санамж алга Одоо монголын төрийг түгжигдмэл сэтгэхүйтэй попорсон нөхдүүд зайдалж байна

Avatar

зочин 2020-11-20 202.126.90.118

Баттулгын хувьвд булчингаараа өнөөдрийн өндөрлөгт хүрээгүй, бизнесийн ухаанаар. Хүрэлсүх, Сумьяабазар булчин, хийрхэл нам дагаж хүрсэн. Ерөнхийлөгч үндэстний үйлдвэрлэлээ дэмжсэн

Avatar

Зочин 2020-11-20 103.140.11.2

Тийм ээ нүүрсийг хятадын машин, оросын бинзен зарж, газар шороог сүйтгэн байж тээвэр хийж дундаас нь орлого олдог хүмүүсийн хувиа бодсон элдэв үйлдэл нь Монгол түмэнд 10-аад жил их хохирол учруулж байж магадгүй ажээ. Энэ хугацааг богиносгож чадах болов уу Бурханы шашины утга нь юу билээ дээ байз Төрийн минь бодлого бас юу билээ Одоо учраа олох байх аа гэж бодлоо

Avatar

Батаа 2020-11-20 68.100.237.110

Булчин биш боловсрол мэдлэг хэрэгтэй бна.

Avatar

Бат 2020-11-20 68.100.237.110

Зөв дөө . Одоо бөхчүүдийнхээ боловсролгүй туршлагагүйг мэдэж авлаа. Булчин биш боловсрол мэдлэг туршлага улсыг хөгжүүлнэ.

Avatar

СУМЪЯАБАЗАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА. 2020-11-20 203.91.115.56

Монголын төлөө зүтгэж байгаа хувь хүн Сумъяабазарт бүх буруу байх учиргүй. Энэ бол нийслэл хотын засаг захиргааны бүтэц маань халдварт өвчний эсрэг тэмцэх боломжгүй байгааг хэлж байна. Өөрөөр хэлбэл халдвараас Монгол улсын иргэдийг хэрхэн яаж урьдчилан сэргийлж хамгаалах ёстой вэ? Энэ асуултанд хариулж чадах нийслэлийн засаг захиргааны бүтэцийг өөрчлөх явдал юм. Сумъяабазар засаг дарга та нийслэл хотын засаг захиргаанд халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх бүтэцийн өөрчлөлт хийх тушаал өг.

Avatar

Зочин 2020-11-20 192.82.74.227

чадахгүй д л учир нь байгаа юм шүү дээ

Avatar

Зочин 2020-11-20 66.181.181.93

Бүтэц чинь буруу байна гэж хэлэх зоригтой бай. Бодит байдалд үр дүн гарахгүй байгаа байгууллагын бүтэц буруугийн шинж илэрч байхад эсэргүүцэх ямарч хэрэггүй.

Avatar

Зочин 2020-11-20 192.82.74.227

150 000 гайгүй гэсэн нь гараад явчихсан. үлдсэн хэдэн хөгшчүүл .. хар масс дээр л ажиллаад байна даа .. тэр хэд эх орондоо хүрээд ирвэл эд нар хаачих бол

Avatar

Зочин 2020-11-20 192.82.74.227

унаанаараа биш биеэрээ удирдах ажил хийхлээр ингэж нүд нь гарихлаад сүг царайлаад байгаам. ямарч боловсролгүй хүнээр гол салбарынхаа сайд хийлгэсний гай .. нөгөөх нь хирээ мэдэхгүй улам л дээшээ мацсаар

Avatar

Ват 2020-11-20 202.9.46.135

Монгол ялна гэсэн чинь яасан буруу сонголт хийсний горыг амсаж тархиа ш*** Цаг ирнээ гэж хэлсэн биз дээ

Avatar

Зочин 2020-11-20 202.126.89.183

Тэгээд чиний Миее ялсан бол өдийд авлигажсан нийгэм улам цэцэглэн хөгжсөн бгаа

Avatar

Зочин 2020-11-20 64.119.17.225

Zugeer l hamsaatantaigaa niilj bidnii mungiig hulgailj ideh gej l turd shurgalsan nuhur shuu deee

Avatar

Òazzx m 2020-11-20 66.181.161.26

Uu¹²2³ŕ⁴⁵⅚⁷q8q9Qqwtiuo

Avatar

Зочин 2020-11-20 66.181.190.89

хахаха_ төрөө байтугай өрх гэрээ товхинуулж, шийдвэр гаргаж чадахгүй эрчүүд яаж төр улсыг авч явж чадах билээ. Төрийн ажил гэдэг чинь үндсэндээ аж ахуйн л ажил. ийм ажлыг эрчүүд бус эмэгтэйчүүд л төдийгөөс өдий хүртэл авч явж ирсэн. "Би чадна"-чууд буюу шуналын туламнууд зайгаа тавьж лай болохгүй байвад эх орныхоо төлөө зүтгэх зүтгэл тэр болой.

Avatar

Зочин 2020-11-20 64.119.19.237

Huuk-iig bagaar ni ogtsruulaa!!! Erguu bolovsrolgui har pop !!!!!

Avatar

Зочин 2020-11-20 122.201.21.29

Сумьяаыазар маш олон буруу шийдвэр гаргаж байна. Төлөөсийг нь ард түмэн үүрч маш их хохирч байна

Avatar

Зочин 2020-11-20 150.129.143.97

ЕРӨНХИЙЛӨГЧ ИРЭХ СОНГУУЛИАР ГАРЧ ИРЖ ЧАДВАЛ БУЦАХ БЭР БОЛНО . БУЦАХ БЭРИЙН СОНГОДОГ АМЬД ЖИШЭЭ БОЛ ЭЛБЭГДОРЖ .

Avatar

Зочин 2020-11-20 103.229.121.190

Долгорсүрэнийнхэний ёс суртхуун гэж угаасаа байхгүй мунхаг аархуу хүн амьтан дээрэлэхсэн бардакууд байдаг шдээ

Avatar

Зочин 2020-11-20 87.101.93.106

Хүрэлсүх, сонгуулийн дараагаар, өөртөө аль болох дуулгавартай, хариуцлагагүй хүмүүсийг УОК, хотын даргад тавьсанаар улс орныг самарч орхилоо. Муу н**ш.

Avatar

Зочин 2020-11-20 98.33.93.32

Юу ч гэхэв дээ,Нямсүрэн минь

Avatar

Zochin 2020-11-20 122.201.22.97

Asuudliin Goliig ni olj bichjee. Olon jiliin umnu tumur zamaa tavichihsan baisan bol…. OT gereeg baiguulsan urgeljluulsen seheetnuudee shorond hiichihsen. Bid ch mun boloogui bna daa. Tuukh unen zuviig yalgaj uguh baihoo

Avatar

Зочин 2020-11-20 64.119.24.50

Бурхан минь энэ хүнд үед МАН ялж засаг төр барьж байгаа нь их юм. Өнгөрсөн 30 жилд хэчнээн олон хүн сайдын дамжаанд суув. 2020 онд Ерөнхийлөгч М.Энхболд, АН ялаад С.Эрдэнэ Ерөнхий сайд, Туваан Шадар сайд, Сангийн сайд Ганбат, хотын дарга С.Одонтуяа ажиллаж байна гээд төсөөлөөд нэг үз дээ.

Avatar

Зочин 2020-11-20 66.181.161.33

Арай л пялдага коммент уу?

Avatar

түгжил 2020-11-20 192.82.69.142

бөхтөр мөн. одоо ч ковид бөхийг мандуулжбайна. бөхчүүд бол маш сайн хорчингууд. өчүүхэн боломжийг өөртөө эргүүлдэг, нөхдийгөө араас ш****г түгжил мөн. хамгийн тод жишээ бол дарханы бөхийн холбооны тэргүүн, бөхдаргаБ.Азжаргал. дарханчууд тзгжил гэдэг боловч одоо бөгсийг долоож гүйцгээж бга. учир нь тэр засаг дарга. тэр ковидоор далимдуулж өөрийгөө од болгож Ж.Энхбаярыг түгжилдэж яваа…

Avatar

Banana 2020-11-20 66.181.189.99

Голын олж бичжээ.

Avatar

хэ хэ хэ 2020-11-20 49.0.212.165

Голыг нь олж бичжээ!

Avatar

Бэрс 2020-11-20 66.181.177.173

Ковидтэй тэмцэхэдзориулж гадаад дотоодын туламж төсөвийг стимо боовны эзэн сарангэрэл ковидын хууль гаргаж байгаад ямарч хяналтгүйгээр зарцуулж МАН-ын сонгуулийн шоу хийж, өөрөө сайд болоод дууссан

Avatar

Зочин 2020-11-20 66.181.161.38

Ба эрдэнэ аваргаас эхэлсэн.

Avatar

Зочин 2020-11-20 103.57.94.184

Нямсүрэн яг бичжээ, үзэг чинь хурц байг

Avatar

Зочин 2020-11-20 192.82.72.108

Монгол шиг баасан гүзээ модон толгойтой бөхчүүдээр төрөө удирдуулдаг "монгол ялан "ард түмэн хэзээ ч өөдлөхгүй
Эрийн муу бөх болсон цаг…

Avatar

Зочин 2020-11-20 202.131.242.126

ene yag irgen D-s bolson gesen batalgaa haana bnaa

Avatar

/*-*/ 2020-11-20 49.0.212.165

Одоо үед үндэсний бөх бол амар хялбар аргаар баяжих гэсэн зорилготой цолны найраачид хуйвалдагчид юм

Avatar

болдоо 2020-11-20 202.126.90.138

эрдмийн муу бөх, эрлийн муу бух гэж мэргэн монгол үг бна …..

Avatar

Бөхийг байранд нь тавих хэрэгтэй 2020-11-20 23.92.142.182

Бөх бол зугаа цэнгээ, энтэртайнмент шүү дээ. "…Олныг баясгагч, түмнээс төгөлдөр, харишгүй хүчит,…" гэх мэт… Хаана нь Эдийн Засгийн мэдлэгтэй, улс төрийн мэдрэмжтэй, олон улсын хараатй гэж байна?

Avatar

Зочин 2020-11-20 202.9.46.161

Нямсүрэн мааш сайн бичдэг, байнга уншдаг шүү амжмлт

Avatar

/*-*/ 2020-11-20 49.0.212.165

Телевизээр мэдээ уншиж, нэвтрүүлэг хөтөлдөг байсан авгай нар ч төр биш

Avatar

Зочин 2020-11-20 66.181.189.135

Хүрэлсүхийн ЗГ багаараа маш зохион байгуулалт муутай ажиллаж байна. Ард түмнээ гэсэн хүн ёсны сэтгэл алга. Мэдлэг гэж ярихаа ч болье. Бодлоггүй гаргасан шийдвэрээ хэд дахин өөрчилж мунгинаж байна. Цалингаараа амьдардаг иргэд, хувийн хэвшилийг бодож байгаа нэг ч тодорхой алхам алга. Ард түмний наад захын хэрэглээ орлогыг нь алдагдуулагуй байх зүйл хийх хэрэгтэй байна.

Avatar

зочин 2020-11-20 103.212.118.237

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД ЯМАРЧ ХУВЬ НЭМЭРГҮЙ , БАЯЛАГ БҮТЭЭДЭГГҮЙ ШУНАЛТАЙ,БААСААР ГҮЗЭЭГЭЭ ДҮҮРГЭСЭН ЗАЛХУУ БӨХЧҮҮД ТӨР УДИРДАНА ГЭХЭЭР УЛС ОРОН ЯАЖ ХӨГЖИХ ЮМ ВЭ?

Avatar

Гоол алдаж улс орныг сүйрүүлсэн нь......... 2020-11-20 103.26.194.247

Халтмаа, Долгорсүрэн хоёр бэлгэвч хэрэглэсэн байсан бол бид ингэж зовохгүй л байсан байх даа!!!

Avatar

/*-*/ 2020-11-20 49.0.212.165

Худлаа, харин нэгэн Ухныг ишиг байхад нь хөнгөлөөгүйгээс болж ийм лай ланчиг тохиолдож байна

Avatar

Зочин 2020-11-20 202.126.90.14

БӨХ БОЛ ТӨР МӨНӨӨС МӨН. УЛС ОРНЫГ ШӨРМӨСТЭЙ ХҮМҮҮС Л УДИРДАЖ ХӨГЖҮҮЛНЭЭ. ХҮЧИТ БӨХЧҮҮД МААНЬ ЗАНГИА ЗҮҮГЭЭД, БУЛЧИНЛАГ ГАРААРАА ЗАНГААД СУУЖ БУЙГ ХАРАХААР МОНГОЛ БАХАРХАЛ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ТӨРӨХ ЮМ АА

Avatar

Рагнар 2020-11-20 122.201.24.112

Xa ха ха. Тоглоод ингээд байгаа юм уу? Эсвэл ийм дебил юм уу чи?

Avatar

Зочин 2020-11-20 202.9.46.209

АН н лидерүүд болох Сайханбилэг, Элбэгдорж, Баярцогт, Дорлигжав, Эрдэнэ, Энхсайхан, Ганболд, Эрдэнбат, Батүүл гм н хийсэн ажлыг харахаар АН г дэмжих сайшаах ямар ч аргагүй болж байна Дээрхи нөхдүүд яах ч аргагүй АН н нүүр царай мөн биз дээ Хэрэв Нямсүрэн лидерийн үүрэг гүйцэтгэсэн бол Нямсүрэнг талархах байсан Иймд ийм сэдвээр намчирхаж улстөржиж далчигнах хэрэггүй

Avatar

Зочин 2020-11-20 103.229.121.190

МАНгасын лидерүүд миеэ с баяр эрдэнэбат багабанди цогзолмаа ундармаа болормаа сумьяабузар содбаатар ждү гээд бас урт нэр гарнаа

Avatar

2 БӨХийг амраая. 2020-11-20 103.26.194.247

Хотын иргэд бидний төлөө нойр хоолоо хугаслан хүнд хүчир алба хашиг байгаа ХОТЫН БӨХ ДАРГыг амрааж Энхсаран сувилалд хэвтүүлье. Мөн Монгол хүнээс илүү Хятад хүний ууж идэхэд санаа тавидаг БӨХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ жигтэйхэн хайртай Хятадын Ухань руу нь явуулж амраая. Энэ 2 БӨХ маань дэндүү их ажил хийж ядарсан байна!!!

Avatar

Зочин 2020-11-20 139.5.218.173

Та 24 цагаар ажиллахдаа гол биш та 8 цагаараа ажиллаад таны баг таны хүмүүс 24 цагаар ажиллах нь гол юмлдаа. Удирдлагын гол зарчим сайн хүн олоод хангалттай ажиллуул. Биечлэн өөрөө гардан тулаанд ордог генерал гэж мэдэхгүйн байна. Стратеги зөв бол ялах нь гарцаагүй, ялагдах нөхцөл байдлаа ч мэдэх нь тодорхой. Маш бага нөөцөөр өндөр үр дүнтэй ажиллах нь удирдагч хүний гол чадвар. Work SMART – Not HARD!

Avatar

Зочин 2020-11-20 66.181.161.6

нүүрсээр орж ирсэн 6 тэрбум долларын задаргаа байна уу мөнгө байгаа харин хэд үлдэв ерөнхиилөгч зөв санал хүрэлсүхииг хурдан хөөхгүй бол үндэстэн сүйрч өлсгөлөн нүүрлэж мэднэ шүү

Avatar

зочин 2020-11-20 78.187.120.177

Монголд 400 сая жуулчин ирнэ гэдэг тоог хэн хаанаас харсан юм болдоо, тийм үзэгдэл Монголд байиугай Хятадад ч гарахгүй, аварга Хятад хүртэл гаднаас жилдээ 400 сая жуулчин хэзээ ч авч чадахгүй, Оюун Эрдэнэ худал мэдэгдэл хийсэндээ хүлцэл өчих ёстой доо

Avatar

Зочин 2020-11-20 192.82.74.227

2050 хөгжлийн номонд байгаа автор нь тэр сэгсгэр хүү

Avatar

Зочин 2020-11-20 46.114.107.227

Бөх БӨХ

Avatar

Зочин 2020-11-20 66.181.180.112

Sumyagaas uur hotiin darga hiichih cadaltai hun zundu bsan

Avatar

Эгэл ард 2020-11-20 122.201.24.46

Монгол түмний нэг хэсэг нь өөрсдөө сонгоо биз дээ? Хүнийг ажил хийж, үр дүнг нь харж амжих хугацаа болоогүй байхад нь элдвээр хэлэх хэрэг байгаа юм уу? Өөрсдөө байсан бол илүү мундаг байж, дэлхийгээр нэг тараад байгаа халдварыг оруулахгүй байж дөнгөх үү? Эргэлзэж байна. Хүн муулахгүйгээр, алдаа байвал шүүмжилж хэлээд, хамтдаа зүтгэж байж аюулын ард гарна биз дээ? Дээр нь намчирхах хэрэг огт байхгүй шүү…

Avatar

Жанхуу огцор. 2020-11-20 103.26.194.247

Путины хулмас өмхий төвд тайрдас жанхууг Оросын КГБ хар машиныг хакердаж гаргаж ирсэн. Уул нь бол дахин сонгууль болох байсан юм.

Avatar

Өвгөн 2020-11-20 66.181.190.44

Нам гэж тэнэгтэж намчирхаагүй бол дажгүй л нийтлэл болж. Уг нь нэг талыг барьж бичдэггүйсан бол бас ч юм бичээд байх бололтой . АН-н талд баахан зүтгэдэг юм яахаав ээ өөрийн бодол өөртөө зөв өрөөл даавуу биедээ зөв гэдэг шиг байж болноо.. Би Хүрэлсүхийн хотын даргын, шадар сайдын, ЭМ-н сайдын томилолт буруу боллоо гэж бодсон онох шиг боллоо.

Avatar

Зочин 2020-11-20 66.181.161.73

Ardchilsan nam elbegdorj bsn bol ali hediin hytadiin medeld shiljsen biz azaar mongolchuudiin zaya tushij an zasch zalruulah gd l hamag huchee shavhaj bna ardchilaliin elbegiin tarisan balag duusaagui bna jenko offshoriin mungu tataj oruulna gsn yasan be

Avatar

Зочин 2020-11-20 66.181.161.73

Boh bol tor yum 👅

Avatar

Зочин 2020-11-20 139.5.217.197

Элбэгдорж л ингэж хуцаж байгаа юм байна гэж ойлголоо.

Avatar

Зочин 2020-11-20 139.5.217.197

Тер бол бех юм.

Avatar

Чингис хаа 2020-11-20 202.9.40.129

Улаа шагайсан хэдэн хүүхэд
Улс болж тоглож байна
Хараад нүд минь өвдөх шиг
Харамсаад элэг зүрх минь өвдөх шиг
Үхэж хэвтсэн муу сүгээ
Өлбөрч үхэхтэй таарсан малаа
Эртнээс Монголчууд тэнэг байсан юм
Эдүгээ бүр солиорцгоож гэм
Ганц үнэн юм гэвэл
Та нарын гар мухар, нүд сохор байна
Хүзүүндээ дөнгөтэй байхдаа ч би ч ингэж хүний эрхэнд сөгдөж яваагүй юм шүү
За за чамтай яриад ч яах юм
Засаг заяа хоёртоо гомд

Avatar

зочин 2020-11-20 64.119.20.121

ДАРХАНЫ ДАРГЫГ УОК БОЛГООД ӨГӨӨЧ, ТУРШЛАГА, ХАНДЛАГА, СЭТГЭЛ Л ХЭРЭГТЭЙ БНА ШТ.

Avatar

Болд 2020-11-20 122.201.19.99

За ёстой сайн бичиж. Ойрд ийм аятайхан, үнэн зөвийг ялгаж салгасан, юм бодогдуулахаар зүйл бичсэн сэтгүүлч харагдаагүй. Сайн байна.

Avatar

ЗОЧИН 2020-11-20 64.119.19.64

ЯМАРЧ ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ, ЯМАРЧ БАЯЛАГ БҮТЭЭДЭГГҮЙ ШУНАЛТАЙ ЗАЛХУУ БӨХ,ЛАМ БӨӨ, ШАШНЫ УРСГАЛУУД МОНГОЛЫГ МААНЬ СӨНӨӨХ НЬ ЭЭ

Avatar

зочин 13 2020-11-20 202.9.46.236

ТӨМӨР ЗАМАА БАРИАГҮЙ НЬ МАНАЙ ДАРГА НАРААС БИШ ОРОСЫН ГЕОПОЛИТИК ,,ОРОСУУД МАНАЙ НАРИЙН ЦАРИГИЙГ ТАВИУЛАХГҮЙ БАЙЖ БАЙГААД ӨӨРСДӨӨ МАНАЙ ЗҮҮН ТАЛААР НАРИЙН ЦАРИГИЙН ТӨМӨР ЗАМ ТАВИАД БУРИАДЫН НУТГААС НҮҮРС МАШ САЙН НИЙЛҮҮЛЖ БАЙГАА ,,ӨНӨӨДӨР Ч МАНАЙХ УРАГШ НЬ БИШ ХӨНДЛӨН ӨРГӨН ЦАРИГ ТАВИАД БАЙГАА НЬ БАС ОРОСУУДЫН ДААЛГАВРААР МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ ВЛАДИВОСТОКИЙН ХУВИЙН КОМПАНЫ ТЕРМИНАЛ ДЭЭР ХҮРГЭНЭ ГЭЭД БАЙГАА БИЗДЭЭ ХҮНИЙ ТЕРМИНАЛ АШИГЛАСАН ОРОСЫН НУТГААР ДАЙРСАН ГЭЭД ТӨЛБӨР ӨГӨХ БОЛНОДОО

Avatar

Zochin 2020-11-20 122.201.22.97

Orosuud 2 chigleleer khyatad ruu nariin tumur zam taviad odoo nuurs, tumriin huderee exportloj bgaa ni unen shuu

Avatar

Зочин 2020-11-20 202.55.188.45

Setgegdel orohgui baina?

Avatar

Зочин 2020-11-20 202.55.188.45

Zuv. 8 angiin ch bolovsrolgui buhuur ulsaa hotoo udirduulaad baihaar dampuurahgui yahav dee. Buh ni buhuu barildaad, duuchin ni duugaa duulaad setguulchid ni medeellee uguud yavj baisan ni deer

Avatar

Монгол улсын иргэн 2020-11-20 202.9.46.105

Зөвхөн бөх ч биш МАН буруу удирдлагын гай монгол улсыг сүйрүүлж байна. АН-г муулхаас өөр монгол улсын төлөө гэсэн сэьгэлгзй хүмүүс. Эх орноо гэх сэтгэл алга эдэнд. Зөвхөн ширээ сандад л хэрэгтэй хүмүүс юм. Тэр Багабанди, Бадамсүрэн, Ундармаа, Оюунхорол энэ тэр гээт хэдэн хуудас дүүрэх луйварчдаасаа төсвийн мөнгийг аваачээ. Тэр мөнгө иргэн бүрд 1 саяыг өгсөн ч элбэг хүрнэ.

Avatar

Зочин 2020-11-20 43.242.243.183

12 сарын 1 дотроо хурдан хяналтаа тогтоогоочээ . Хамаг хүчээ төвлөрүүлж ажиллаачээ. Маш хурдан хугацаанд барих хэрэгтэй бна шүү

Avatar

Зочин 2020-11-20 202.55.188.45

Dahiad sungana. Sar saraar sungasaar baigaad ireh havar hurtel horigdono. Manai tur zasgiin hiij chadah yum ni l ter shuu dee

Avatar

зочин 2020-11-20 64.119.20.121

ДАРХАНЫ ДАРГЫГ УОК~ЫН ДАРГА БОЛГООД ӨГӨӨЧ, ТУРШЛАГА, СЭТГЭЛ АРАЙ ӨӨР ЮМАА.

Avatar

Зочин 2020-11-20 66.181.177.141

UMnu ni 9 sar horigdson bi oilgood bna shuu.

Avatar

Asv 2020-11-20 202.126.90.133

Hentiid hiij bgaa tsement zuurah ovooloh ajlas hoishluulaschee Bogd eznii suns ene ih ubchin haniadnii ayuliig oilgono biz dee

Avatar

Zochin 2020-11-20 66.181.182.206

Бид л эднийг сонгосон шүү дээ даруйхан огцруулж мэдлэг боловсролтой хүн сонгое Сумьяад болосрол суурь хүмүүжил алга зөвхөн шунал л бна Хургандаа цадаагүй….төлгөндөө майлдааг гэж

Avatar

Хотын уугуул иргэн 2020-11-20 103.229.122.88

Одоо цагт "хэлдэг гурав, хийдэг ганц" л байна шүү дээ. Хоосон шүүмжлэх шиг амархан юм байхгуй. Харин ямар азаар Ардын нам ялваа гэж залбираад сууж байна. Хэрэв зээ, Ардчилсан нам ялсан бол ёстой өнгөрөх байж. Энэ хэдийг энэ цаг үеэр юу хийж яаж балайрах байсан бол гэж бодохоос аймаар…Монгол түмнийг дээд тэнгэр харж үзэх юм даа гэж мунхаг би бодож суух юм…

Avatar

Зочин 2020-11-20 192.82.76.205

Ямар азаар МАН ялж бид хатуу хөл хорионд орчихвоо. Ямар азаар МАН ялж бид орлогогүй сууж байна аа. АН ялсан бол магадгүй хятад танкууд төмөр замаар орж ирээд бид нарыг устгачихсан ч байсан юм билүү?

Avatar

Зочин 2020-11-20 202.21.108.203

Хэзээнээс дээд тэнгэр коммунизм ардын намд хайртай болсон юм бэ?

Avatar

Иргэн 2020-11-20 66.181.186.55

Үйлчилгээний газрын хаана ч очсон хүмүүс амны хаалтаа зүүгээд, зайгаа барьж дугаарлаад ямарч асуудалгүй хэвийн ажил үүргээ гүйцэтгэж л байна.Гэтэл яахаараа бидний мөнгөө авч үйлчлүүлдэг төрийн банкийг бүгдийг нь хаагаад байгааг ойлгохгүй байна. Картгүй, цахимаар үйлчлүүлдэггүй хэрэглэгчид олон байна.Бид банкнаас мөнгөө авч чадахгүй мөнгөгүй сууж байгааг УОК, хотын удирдлага нар минь анхааран үзэж хязгаартай цагаар ч болов төрийн банкыг ажиллуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна.

Avatar

zochin 2020-11-20 64.119.22.25

Энэ хотын дарга нээг л бишээ, арай арай л байна шүү. Уг нь хотын даргыг өлхөн хийх толгойтой, мэдлэгтэй хүмүүс олон байгаа

Avatar

Сумъяабазар гэж дөвчин нөхөр 2020-11-20 192.82.72.175

Сумъяабазар их лөвчин золиг байна лээ. Үнэнхүү мэнэжмэнт муутай харагдсан. Одоо уурлах нь их болсон гэсэн.

Avatar

Зочин 2020-11-20 64.119.20.78

МАН хурдхан дээр байгаа хэцүүдсэн харчуудаа хурдхан татаж авч ОЮУНЛАГ боловсролтой соёлтой хүнээр сэлгэхгүй бол нам чинь худлаа болж хувирлаа

Avatar

Зочин 2020-11-20 66.181.161.6

хүн намд иим хүмүүс байвч хүрэлсүх сумьяа хоёр тэднииг мөнгөөр зодоод байна гэр хороолол монголд садаа болоод удлаа

Avatar

Өг 2020-11-20 202.9.40.130

Сумъяабазар минь дахин сонгууль хийхээс өмнө хотын ажлаа өгөө УИХ-н гишүүн хотын даргын ч албагүй болвоо😈

Avatar

Зочин 2020-11-20 109.252.28.102

Хурэлсух оюунэрдэнэ содбаатар нар оорсдоо мэдлэг чадвар боловсрол муутай мортлоо худалаа онгирсон. Дээр нь зовлох гэсэн нь жужигчин дуучид. Эдийн засгийн ямаря мэдлэг байхгуй улсууд. Монгол яаж хогжих вэ. Оорсдоо баяжина.

Avatar

France 2020-11-20 37.166.105.137

MAH-iinhan ih bohiroo, erh avahaaraa deer doorgui solij holij budlian hutgadag, tsagaa tulahaar zov shiidver zorigtoi gargaj chadahgui, munhag humuus buleglel

Avatar

Үнэн үнэн үнэн 2020-11-20 66.181.188.55

Энэ бөхчүүдээс салах болсон.тэдэнд ямар юмных нь туршлага боловсрол бх вэ дээ.тэд улсыг дампууруулна.

Avatar

ЗОЧИН 2020-11-20 66.181.185.16

Чадахгүй хүн тавьсан МАН л буруутай. Энэ бөх ч яах вэ хүн л юм чинь шуналаа дийлэхгүй болоо л биз хөөрхий. Дүү нь цирк хуссан юм чинь өөрөө бас нэг юм бодож л байгаа байх зайлуул.

Avatar

Зочин 2020-11-20 59.153.115.106

Өргөн нарийн нь хамаагүй төмөр замаа тавьсан ч алдагдалын зөрүү бага гарна.

Avatar

зочин 2020-11-20 192.82.74.32

Бөх бол төр биш л дээ уг нь, гэхдээ өнөөдөр мөн болчихоод байгаад хамаг гай нь байна даа

Avatar

Зочин 2020-11-20 202.9.40.18

Тэр ядраад байгаа харанхуй, боловсролгүй хотын даргаа зайлуулья аа!!!

Avatar

n**** 2020-11-20 66.181.161.26

Тийм ээ. Төр бол бөх биш. Бөх бол төр биш!

Avatar

Зочин 2020-11-20 66.181.161.38

ажилгүй залхуу "унхиагүй новшнууд л хүн муулж бичдэг байх өөрсдөө хийж чадах юм байхгүй малууд өмхий салтаа өмхий амалсан пиздаанууд

Avatar

Зочин 2020-11-20 66.181.176.81

Монгол ийм бүдүүлэг муухай хүмүүсээр дүүрлээ сэтгэгдлээ ядаж соёлтой бич

Avatar

Зочин 2020-11-20 202.9.40.18

Ядраад байгаа харанхуй бөх хотын даргаа зайлуулья аа!!

Avatar

Зочин 2020-11-20 202.126.89.165

Сумьяабазар сайд байхдаа намдаа салаавч өгөөд оюутолгойг оролдуулаагүй.Ганц том гавьяа нь энэ.Баахан гадуур ниссээр хийсэн юмгүй,асуудлаа ойлголгүй хугацаагаа дуусгасан.МАН нь бяртай зодоонч бүлэглэлтэй мөнгөтэй нь гишүүн сайд дарга болдог тэнэгүүдийн бөөгнөрөл гэдэг нь одоо харагдаж байна.занданшатар нь юугаа мэдэхгүй оффшор ярьсан хийрхэгч мал.

Avatar

Зочин 2020-11-20 202.126.88.226

Угтаа бол М.Энхсайхныг ерөнхий сайд болгох байсан юм. Шилжилтийн үед ард түмэндээ итгэж, ард түмнээ өөрийг нь өөрөөр нь өлсгөлөнгөөс аварсан хүн. Жинхэнэ удирдагч. Цөвүүн цаг ирэхэд бүх юмны байр солигдох юм.

Avatar

зочин 2020-11-20 103.212.118.237

2016 оноос хойш Монголын төрийг боловсрол,мэдлэгүй хүмүүс мөнгөөр худалдаад авчихсан шүү дээ. Энд хэн буруутай Монголчууд өөрсдөө БУРУУТАЙ.Тэр дундаа СОНГУУЛИАР 10к,20к-100к ₮-г одоогийн төрд шургалсан мэдлэг боловсролгүй хулгайчуудаас үхэх гэж буй мэт авч идээд байсан бүх хүмүүс буруутай…..

Avatar

зочин 2020-11-20 43.242.243.66

Энхсаран сувиллыг Сарангэрэл сайд байхдаа КОЮИД-ын үеэр байгуулж ямар ч туршлагагүй шинэ байгууллагад тендер өгсөн асуудал байгаа тухай нэлээд мэдээлэл байна. АТГ үүнийг шалгах ёстой санагдана. Ажлаа хийгээрэй

Avatar

зочин 2020-11-20 43.242.243.66

АН-нхан тэнэг юм бичих юмаа. Ямар ч мэдлэг боловсролгүй хүн бичжээ. Гэхдээ бөх хотыг удирдаж чадахгүй байгаа нь үнэн. Ядаж л захирамжууд нь тогтвортой байгаасай. Өчигдөр хөл татарсан болов уу гээд дэлгүүр орох гэтэл 18:30 хаах захирамж гарсан гээд хаалгаа барьчихжээ. Ядарсан иргэдээр тоглохоос өөрөөр арга мэдэхгүй, мэхгүй бөхөөр удирдуулах нь халтай болох гэж байна шүү.

Avatar

Зочин 2020-11-20 202.126.88.226

Үнэн юм бичихээр тэнэг үү? Шизо минь.

Avatar

Зочин 2020-11-20 150.129.143.70

чадваргүй л дээ энэ

Avatar

Зочин 2020-11-20 122.201.22.174

Бөх хүн Улс төрд орохоор бөх шигээ давна гэж бодох байх гүйцээ

Avatar

Иргэн 2020-11-20 64.119.26.193

Чадахгүй байж нэг л том дарга. Зайлаа

Avatar

IRGEN 2020-11-20 202.9.46.88

IIM T3NEG BOLOBSROLGUI BUXUUR UDIRDUULAXDAA CH YAXAB DEE….. MAN D UGSUN XUMUUS ODOO NAAD TOLGOIGOO SHAAX XEREGTEI….TA NAR L SONGOO BIZ DEE TENEGUUDEE…

Avatar

zochin 2020-11-20 43.228.129.40

sumiybazar hotin darga hiij chadahgui

Avatar

Зочин 2020-11-20 64.119.20.78

Бөх нь бөхөөрөө цэрэг нь цэрэгтэй байсан нь дээр дээ уг нь төрд маш өндөр оюуны болон шинжлэх ухааны боловсролтой өндөр ёс зүйтэй ичих булчирхайтай хүмүүс байх ёстой даанч одоо цагт бүх зүйл эсрэг байна товчоор НЯНГАРУУД төрд сандайлсан цаг үе юм байна манайд одоогийн арга хэмжээ бол хятадын харгислалын арга байх түүнээс дэлхийн олон улсынх биш юм шиг

Avatar

Лодой 2020-11-20 202.9.46.163

Тэгээд яагаад ийм хүн томилоод байгаа юм бэ! Ул нь энгийн гаргалаа л даа

Avatar

Зочин 2020-11-20 202.126.88.226

АН сөнөсөн учраас.

Avatar

АРДУУД 2020-11-20 59.153.114.245

Музей Театр Соёлын төв хэрэгтэй гэвэл хэрэгтэы. Яг хэнд хэзээ гэдэг нь чухал. Бөх барилдах Хотын мэр 2 огт өөр . Менеже хүн гэдэг ОГТ ӨӨР СУБЕГТ.

Avatar

zochin 2020-11-20 64.119.26.240

хотын ажил гэдэг аж ахуйн л ажил шүү дээ
улс төрийн ажил бол бүр биш

одоо урьдынх шигээ бүх юмыг дээрээс нь засаг төрөөс шийдэх гэдгээ болих хэрэгтэй. Тэр америк чинь хүртэл үхэх нь үхээд сэхэх нь сэхээд байг гэсэн шиг бодлого явуулаад байгаа юм биш үү
одоо Хотоос халдвараа хөдөө рүү гаргахгүй байвал л болоо

Avatar

Күүк 2020-11-20 103.9.90.100

Нэг бол Амарсайханаа буцааж тавь

Avatar

sb 2020-11-20 192.82.71.188

Tegeed l fontain esvel duujin zam barina geed ehleh vii.

Avatar

Хүү 2020-11-20 66.181.161.107

ЯМАР ҮНЭН БИЧЭЭ ВЭ.ХОТЫН ДАРГЫГ ДАРХАНЫ ЗАСАГ ДАРГА Азжаргалаар соливол таарна

Avatar

Зочигч 2020-11-20 43.228.131.45

Олон өрх айл дампуурал цаашаа юм болж байна. Ядаж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх шүүх прокурор цагдаа нь хөл хорионд орохгүй өдөржин шөнөжин өр нэхэж дарамтлаастай. Ийм үед яаж мөнгө олж ажил хийх юм бээ. Зарим компани цалингүй чөлөө амралт олгож байна. Дараа жил бөөн өрийн сүлжээнд орсон хүмүүс хууль хүчний байгууллагын ажлыг хүндрүүлэх нь дээ

Avatar

иргэн 2020-11-20 139.5.219.82

Удирдана гэдэг бол урлаг. шинжлэх ухаан байх. Унэхээр ур чадвар мэдлэг оюун нь хурэхгуй бна ш дээ. Хурэлсухээ томилгоогоо эргэж хармаар юмаа.

Avatar

ХҮҮК 2020-11-20 192.82.70.237

"ТОЛГОЙ ДУТАХ" ГЭЖ…

Avatar

Зочин 2020-11-20 103.9.90.100

Хотын даргаа Хүзүүгүй хүнээр тавих уу яах уу

Avatar

мангар баттулга 2020-11-20 66.181.161.127

х***а энхболдын орхидос чи хятад руугаа зайл

Avatar

zochin 2020-11-20 103.57.95.77

төрийн алба үнэхээр орклог болсон шүү.

Avatar

Ard 2020-11-20 103.229.122.4

Time chihee Nagaland tympani tolgoi

Avatar

Зочин 2020-11-20 202.9.46.232

Сэтгүүлч ээ, бодлоо хэлье. Ихэнх дээр нь санал нийлж байгаа ч зарим дээр үгүй. Түгээлтийг 22 цагаас хойш болгодог нь вирус унтдагтаа биш, харин бараа түгээгчдийн хөдөлгөөнийг худалдан авагчидтай мөргөлдүүлэхгүй гэсэн зохицуулалт юм. Манайхаас бусад оронд хүнсийг шөнөөр, үүрээр түгээдэг. Түгжрэлд ч нөлөөлдөг. Бас өглөө дэлгүүр онгойход шинэ талх сүү байж байх нь зөв юм шиг санагддаг. Хүнсний дэлгүүрүүд, бейкэри өглөө эрт онгойчихсон, халуун талх зарж байдаг шүү. Гэтэл манайд 11-12оос наашгүй

Avatar

Гарчиг 2020-11-20 103.229.122.213

сая дэлгүүр орсон сүү, талх, тараг байхгүй байна лээ, хан уулын имарт лав

Avatar

Зочин 2020-11-20 139.5.218.221

Шөнөөр тараадаг нь хаа газрын хотын зохицуулалт юм. Халдваргүй орчинд амьдрах гэж байгаа бол түгээх хүн, түгээх замаа өөрчлөхгүй зөвхөн цагаа шөнө болгох нь олон энгийн шийдлээс илүү эсэхийг мэдэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-11-20 139.5.218.221

Дэлгүүрийн ажилтан нь ажлын байраа шөнөөр сайн ариутгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-11-20 103.26.194.185

Хүүк минь нэг бишээ

Avatar

zochin 2020-11-20 103.57.93.118

yu genev,boh baihgui bol mongol baihgui gene uu,bitgii eliir,bugdeeree boh barildaad uls ni hogjood orshin togtonood baigaa uls baidag gej sonssongui

Avatar

Зочин 2020-11-20 27.123.214.2

Гаргасан бүх шийдвэр нь ингэж ард, иргэддээ гай болох гэж. Арай ч дээ, ёстой ийм дарга байгаад яахаь дээ. МАН бол том, хамгийн том нам гэхэд л үнэхээр боловсон хүчний хямралд орчихож. Хүрэлсүх нүдээ нээгээд, өөрийнхөө гар хөлийг аваад хамт зайлаад өгөөч. МАН:д өөр сайн залуус зөндөө л байгаа. Хаанаас олоод авсан юм гэмээр баахан хөгийн юмнууд цугуулсан байх юм. Эхнээсээ шившиг болоод л, иргэдийн амны зугаа, хараалын бай болоод л бна. ухаараачээ.

Avatar

Chuka 2020-11-20 66.181.190.205

Zuitei sanal bodol neg demjij bna

Avatar

Зочин 2020-11-20 103.9.90.100

соёлоор дамжуулж хүнийг төлөвлшүүлж, хөгжүүлнэ. Ерөнхийлөгчийн 1.0 сая төгрөг бол шоу. 200.000 бэлнээр өгч, 800.000 төгрөг үндэсний үйлдвэрлэл гэж юу юм хэдэн литр сүү тараг, хэдэн кг хиам,сосист, хэдэн ширхэг өндөг талх авах юм. эсхүл тамтаггүй үнэтэй эсгийн тавчик, онгойж хаагддаггүй ширэн нэрт цүнх, нугаларч тэнийдэггүй гутал авах уу.Бүгд улс төржөөд үгээр хөөж хүн шоглоод л хийх юмгүй хэдэн тэнэг сэтгүүлч нар

Avatar

Иргэн 2020-11-20 66.181.161.10

Бөх тэхээ сайн сонгоорой, Ардын намаа сайн сонгоорой, эрдэмтэй хүн хэрэггүй шүү,

Avatar

Зочин 2020-11-20 64.119.16.153

архиа байг гэхэд вино, пиво заруулаачээ. Бас өдөрт 50 гр архи татахгүй бол болдоггүй зүрх, судасны өвчтэй хүмүүс ч байна. Архийг тас хориод архидалт устгана гэвэл түүн шиг үлгэр байхгүй. хааж боосон юм руу улам шунан дурладаг нь хүний төрөлхийн араншин. Харин архи уухгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой юм. Ажлын байр бий болгох, оновчтой сургалт сурталчилгаа хийх гэх мэт

Avatar

Зочин 2020-11-20 192.82.69.98

Зүрхний өвчинд архи сайн хэрэг үү кх кх кх

Avatar

Зочин 2020-11-20 202.55.188.45

Ulaan wine ch oroid 1 glass uuval sain shuu

Avatar

Монгол 2020-11-20 202.126.89.65

Бөх байхгүй бол монгол улс байхгүй. Бөх бол монгол улсын үндэс язгуур билээ Бөхийг муулсан хүмүүс монголоос хурдан зайлж далд ор.

Avatar

Монголын иргэн 2020-11-20 139.5.217.130

Бөх байхгүй бол Монгол жинхэнэ сэргэн манадана. Бөх хүн бол эсрэг хүнээ яаж мэхэлж хуурч унагахав гэж байнга боддог, ийм дандаа мэхлэх юм воддог амьтнаас ядрахаас өөр юм гарах уу? Жоохон эрүүлээр бодоод үз дээ

Avatar

zochin 2020-11-20 66.181.179.43

yadraad bgaa bol ajlaa hiideg hvnd ogson n deer bizdee boh guai

Avatar

Иргэн 2020-11-20 66.181.187.68

Хийж байгаа бүх ажил нь буруу байна, зүгээр байж байвал буян болох гээд байна. Нийтийн тээврийг цагаар явуулсанаар хүн бөөгнүүлж байна, хүнсний томоохон үйлдвэрүүдээсээ ажил эхлэх тарах цагт нь унаа явуулаачээь шөнө битгий түгээлт хийнэ гэж олон хүний дархлаа унагаад бай, өөрөө нойр хоолгүй үхэх гээд байна гэсэн бусдыг битгий хань татаад олон хүн ядраагаад бай

Avatar

Зочин 2020-11-20 66.181.161.120

Зөв хүмүүсээр хүрээлүүлж туршлагатай зөвлөхүүд комманд баг байхгүйн гор

Avatar

Зочин 2020-11-20 103.26.195.18

Бөх цэрэг гээд хүмүүсээр удирдуулсан Монгол хөгжинөө хө

Avatar

зочин 2020-11-20 202.9.40.84

Ажил удирдана гэдэг чинь мэдлэг, боловсрол, хүмүүжил, ёс суртахуун, олон жилийн тасралтгүй туршлага, ноён нуруу гээд мааш олон юм шаардана шүү дээ. Тэр бүхэн нь надад бий юү, би чадах уу гэдэгээ хүн мэдэж байж ёстойм уг нь.

Avatar

Зочин 2020-11-20 103.9.90.100

Д.Сумьяабазар минь чөлөөт юм уу Үндэсний бөхийнхөө дасгалжуулагч хийгээ л мисс сисс ч билүү эхнэрээ хажуудаа суулгаад банкныхаа захирлыг хийсэн болвол барав.Тийм биздээ монголчуудаа

Avatar

zochinn 2020-11-20 139.5.216.172

bux gesen iim yumnuudaar tur bariulj yadag yum ner tur xuusun yu ch medexgui

Avatar

зочин 2020-11-20 103.212.118.237

БЯР БАЙХАД УХААН ХЭРЭГГҮЙ ЯРЬДАГ ШҮҮ ДЭЭ,НААД МАНГАР БӨХЧҮҮД ЧИНЬ……

Avatar

zochin 2020-11-20 120.17.175.159

sodbaatar gj ulaan jduchin nuhriig harin shalgah bsiin tiim shudraga shuuhtei yum bol baahan jduchid yuch dugrahgui yuch hiihgui 8 jil bolohnee

Avatar

zochin 2020-11-20 120.17.175.159

j enkhbayraar yaadiin shorond baih hun harich gaduur yavaad horoo nairuulaad bna uchnuun humuusiin amidarliig hulgailsan hulgaich

Avatar

Зочин 2020-11-20 103.9.90.100

Бүгдийг огцруул, Хотын даргаа Ж.Энхбаяраар тавин байсан юм даа Күүк минь даанч яавдаааааа

Avatar

монгол 2020-11-20 66.181.180.176

Зөв бичжээ, санал нэг байна. Хэрэгтэй хэрэггүй соёлын төв, театр, ордонд хөрөнгө зарах нь улсаа сүйтгэж байгаагийн илрэл

Avatar

Зочин 2020-11-20 66.181.161.120

Эвтэй найртай байх яахвээ. Ямар гадаад улс шиг хоорондоо байлдаад байгаа биш. Бид улсаараа өнөө маргаашаа аргацаасан зээл тусламжид дулдуйдаж амьдардаг хадгаламж хуримтлалгүй гэдгээ ухаарч шийдвэр гаргамаар юмаа

Avatar

zochin 2020-11-20 120.17.175.159

manai humuus odoo uhaaraa blgui dahij bitgii buh , duuchin , hudlaa pop garuudiig songoj bai shudraga 5 bol hudlaa garuud bsan shoo

Avatar

Жирийн Ард 2020-11-20 66.181.164.157

Монголчууд минь эвтэй байсан нь дээр. Эвтэй бол хүчтэй. Сумьяабазар маань Монголын Хүчит Аварга. Итгэж найдаж байна.

Avatar

zochinn 2020-11-20 139.5.216.172

avarga geed yadag yum muu teneg min

Avatar

Иргэн 2020-11-20 192.82.67.169

Банк барахгүй.

Avatar

Зочин 2020-11-20 66.181.161.120

14 хоног биш 7 хоног чанартай яс хөл хорио тогтоох ёстой байсын. Олон өрх айл дампуурал цаашаа юм болж байна. Ядаж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх шүүх прокурор цагдаа нь хөл хорионд орохгүй өдөржин шөнөжин өр нэхэж дарамтлаастай. Ийм үед яаж мөнгө олж ажил хийх юм бээ. Зарим компани цалингүй чөлөө амралт олгож байна. Дараа жил бөөн өрийн сүлжээнд орсон хүмүүс хууль хүчний байгууллагын ажлыг хүндрүүлэх нь дээ

Avatar

Зочин 2020-11-20 139.5.218.221

14 хоног бага байна. Энэ сардаа огт хөдлөхгүй байх хэрэгтэй. Ирэх сард бүгд маш болгоомжтой аажуухан хөдөллөж амьдар. Хаа хамаагүй ажил хийж байгаа гээд тэнээд байхгүй зөөлөн зөөлөн хөддөлгөөн хийж, вирусыг илэрүүлэх аян өрнөх учиртай.

Avatar

Ajaa taij 2020-11-20 202.9.46.48

Ha kkk chi hilsuu gartal shiruun hudul..8tsag hudulmurulsuntuu tetsene.. hi hi.

Avatar

УБ иргэн 2020-11-20 139.5.217.130

Монгол бөх хэмээх алцагнаж явах хүмүүсээс салах цаг болсон, үгүй бол байдал улам хүндэрнэ, ядаж амархан ядардаг бөхөнцөрүүд…

Avatar

Зочин 2020-11-20 202.126.90.74

Хүк болон түүний нөхөд ямар ч мэдлэг туршлага алга. Эдний багийг хэн ч дэмжихгүй бна. Парламент 74 бүгд буруу харсан бна.
Хүк шүдтэй боллоо гэсэн бүр шүдгүй зулзага шиг бнадаа

Avatar

Зочин 2020-11-20 66.181.161.63

Уул нь энэ бөх нутаг усны залуу бөхчүүдээ дасгалжуулдаг ч юм уу, эсвэл хувийн бизнесээ хийж явбал хэнд ч гай тарихгүй шүү дээ! Хотын дарга буюу нийтийн албан тушаалтан болхоороо л ингэж гай тарьж байгаа юм. Төрийн албанд мэдлэг боловсролтой, гадна дотно хүлээн зөвшөөрөгдсөн чадвартай хүн л байх ёстой биздээ! Ядаж ганц гадаад хэл мэдэхгүй хөөрхий. Зайлуул сэтгэл байгаа ч байж мэдэх юм чааваас. Даанч мэдлэг, боловсролгүй бөх юм болхоороо гай болоод байна шүү дээ.

Avatar

Зочин 2020-11-20 66.181.176.81

Монголын төрд дайчин шударга зоригтой. Боловсролтой хүн хэрэгтэй баймаар амархан ядардаг сэтгэлгүй буруу оновчгүй шийдвэр гаргадаг хүн хэрэггүй нь эгэн өдрүүдэд хаоагдаж байгааг олон түмэн харж баына

Avatar

Равдан 2020-11-20 139.5.219.142

Хүрэлсүх Содбаатар нарыг огцрууах хэрэгтэй

Avatar

;kkkkkkk 2020-11-20 202.126.88.208

Ene ZG horio duusahaar bugd +hotiin darga ogstor ajlaa medehgui chadahgui iim baidald hurgesen shuu

Avatar

хүн 2020-11-20 150.129.143.210

төмөр замынхны халдвар түгээх ажиллагаа 10 сарын 30-нд явагдсан юм бол халдвар аль эрт тарчихсан юм биш үү. одоо хэрэлдэж байхаар сургууль, цэцэрлэг, төрийн алба 3-г хаагаад бусад нь ажилдаа орсон нь дээр байх өө.

Avatar

Зочин 2020-11-20 124.158.81.211

Сонгуулийн дараа сайн хүн болох гэж олон нийтийн арга хэмжээг чөлөөтэй болгосноос, мөн Содбаатар маш хариуцлагагүй ажилласнаас энэ бүхэн боллоо. Ард түмни йүгийг сонсоогүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж