НИТХ ирэх Даваа гаригт цахимаар хуралдана | News.MN

НИТХ ирэх Даваа гаригт цахимаар хуралдана

НИТХ ирэх Даваа гаригт цахимаар хуралдана

НИТХ ирэх Даваа гаригт цахимаар хуралдана

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын  тэргүүлэгчид өнөөдөр (2020.11.20) цахимаар хуралджээ. Улс орны нөхцөл байдал хүндэрч, Covid-19 цар тахлын дотоодын халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор цаг үеийн яаралтай шийдвэрүүд гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүднээс НИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж, НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдааныг арваннэгдүгээр 23-ны Даваа гаригийн 12:00 цагт цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Бид нийслэлийнхээ хүн амын эрүүл, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллах учиртай. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шуурхай шийдвэрүүд гаргаж, хамтарч ажиллах нь чухал байна. Иймд ИТХ-ын ээлжит бус хуралдааныг цахимаар явуулж, тодорхой шийдвэрүүд гаргана" гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-11-20 202.179.24.18

Арилжааны банк ажиллахгүй байгаа нь ААН, ЖДҮ – нарт хүндрэл учируулж байна. Автомат хариулагчаар ажил явахгүй байна.Банкны 2-4 теллер ажиллахад болно шүү дээ. Эмнэлгийнхэн ,цагдаагийнхэн хүлээсэн үүрэг дагуу амрахгүй ажиллаж байна. Арай ч бүгд хаалгаа түгжээд гэртээ амарч болохгүй байх. Эх орны хөгжлийг ААН,ЖДҮ авч явдаг .Төр тэднийг дэмжиж улс орон хөгждөг. Тэд хэсэг ард түмнээ ажилтай болгож татвар төлж чирч ажилладаг. Халаамж ихтэй хүмүүс ажил хийх дургүй байна.

Avatar

Irgen 2020-11-20 64.119.25.213

Nemj horio tawih gej bga bol bvv hurald

Avatar

Иргэн 2020-11-20 103.26.194.230

Хотын дарга солих бол нээлттэй сонгон шалгаруулалт хийе

Avatar

Иргэн 2020-11-20 103.26.194.230

ИТХ-ын төлөөлөгчдөө, дэлгүүрт мах олдохгүй бна. Олдсон ч үнэтэй бна. Хүчит шонхорыг хар үүрээр ажиллуулж өглөө хаадаг шийдвэрээ цуцал, ердөө махны ченжүүдийг дэмжсэн шийдвэр. Бид өөрсдөө машинаараа яваад махаа авмаар бна. Дугаарын хязгаарлалтаа илүү нарийн болгон өөрчлөж болно шд

Avatar

Зочин 2020-11-20 59.153.85.123

МАНай бөхчүүд ч бүдүүн хадуун үзэж байна шүү нээрээ ядаж вино зарж болно ш д.Спирт чинь вирус утгадаг юм шүү дээ.Бүдүүн өвсөнд тээгэлмэрээ.Ядаж авах татвараа бодоод зараач .

Avatar

зочин 2020-11-20 192.82.74.32

НИТХ-ын эн тэргүүнд шийдэх асуудал бол чадваргүй хотын даргаа солих явдал, намын шийдвэр дагаж явбал энэ янзаараа хот удирдлагагүй хэцүүдлээ ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж