Хятадын дотоод хэрэгт оролцвол “нүдийг нь сохолно”

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

Хятадын дотоод хэрэгт оролцвол “нүдийг нь сохолно”

Хятадын дотоод хэрэгт оролцвол “нүдийг нь сохолно”

“Таван нүд” эвслийн гишүүн орнууд буюу Австрали, Шинэ Зеланд, Их Британи, Канад, АНУ-ууд Хятад улсыг Хонгконгийн хууль тогтоогчдын бүрэн эрхийг цуцлах бодлогыг шүүмжилсэн мэдэгдэл гаргасан юм. Харин үүний хариуд Хятадын Гадаад хэргийн яамнаас “Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, улсын бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдалд заналхийлбэл эдгээр улсуудын “нүд сохрох” эрсдэлтэй. Тэд таван нүдтэй байна уу, арван нүдтэй байна уу хамаагүй. Хятад улс юунаас ч эмээхгүй” хэмээн мэдэгджээ.

“Таван нүд” эвсэл нь тагнуулын мэдээлэл солилцох зорилгоор байгуулагдсан эвсэл юм.

Эх газрын Хятадын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт “үндэсний аюулгүй байдалд халтай үйлдэл хийсэн” хэмээн Хонгконгийн сөрөг хүчин буюу ардчиллыг дэмжигч дөрвөн хууль тогтоогчийг шүүхээр дамжуулахгүйгээр шууд огцруулах шийдвэр гаргасны дараа Хонгконгийн парламентын ардчиллыг дэмжигч бүх хууль тогтоогч огцрохоо мэдэгдсэн.

Хятадын шинээр баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар Хонгконгийн тусгаар тогтнолыг сурталчилсан, дэмжсэн, эсвэл Бээжингийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хууль тогтоогчийг Бээжин шууд огцруулдаг болсон билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж