Нийт 15629 төмөр замчныг Covid-19-ийн шинжилгээнд хамруулна | News.MN

Нийт 15629 төмөр замчныг Covid-19-ийн шинжилгээнд хамруулна

Нийт 15629 төмөр замчныг Covid-19-ийн шинжилгээнд хамруулна

Нийт 15629 төмөр замчныг Covid-19-ийн шинжилгээнд хамруулна

Төмөр зам дагуу Covid-19 халдварласан учраас тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн, тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлэг өнөөдөр (2020.11.20) хуралдав.  

Нийт 15629 төмөр замчинд шинжилгээ хийхээр судалгаа гаргаснаас одоогийн байдлаар 8900-г нь шинжилгээнд хамруулаад байгаа аж. 

Мөн халдварын сэжигтэй тохиолдол гарч, хөл хорио тогтоосноос үүдэн төмөр замын өртөө, зангилааны тасралтгүй ажиллагаа алдагдахад хүрчээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараах үүрэг, даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өгчээ. 

  • Орхон аймагт Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ УОК-ын шийдвэрээр томилогдон ажиллаж байгаа тул холбогдох байгууллага, албаны хүмүүс ажилд нь бүхий л боломжоор дэмжиж туслах,
  • “УБТЗ” ХНН-ийн хилийн ачаа тээвэр, техникийн агентуудын ажиллах нөхцөл, технологийн горимын халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлэхийг БНХАУ-ын талтай тохирох, энэ асуудлаар одоо болж буй Монгол-Хятадын төмөр замын төлөөлөгчдийн цахим зөвлөгөөнд санал тавих,   
  • Нийслэлийн Баянгол дүүрэгт 47 мянган хүнд шинжилгээ хийх бөгөөд нэлээд хэсэг нь Төмөр замын эмнэлэгт оногдох учир ачаалал, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар цаг алдалгүй мэдээлж, шийдвэрлүүлэх,
  • Шинжилгээ өгөхөөр болон шинжилгээний хариу хүлээж тусгаарлалт, ажиглалтад 238 хүн байгаа бөгөөд эдгээрээс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбоотой 180 ээлжийн ажилчны ажлыг орлон гүйцэтгүүлэх хүний нөөцийн зохион байгуулалтад шуурхай арга хэмжээ авч дотоод нөөц бололцоогоо ашиглан төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүйгээр зохион байгуулах,
  • Хүнсний болон эрчим хүчний нүүрс, уул, уурхайн экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтэд онцгой анхаарч, ачаа илгээгч, хүлээн авагч нартай нягт холбоотой ажиллах,
  • Хөтөл, Сүхбаатар, Зүүнхараа өртөөний уурын зуух, дулааны станцын нүүрсний хангамжинд анхаарах,
  • Замын-Үүдийн агентуудыг гэрт нь байлгаж ажиллуулах, халдваргүйтгэлийн тусгайлсан горим тогтоох зэрэг чиглэл өгсөн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж