“Хүчит шонхор” зах өглөөний 09.00 цаг хүртэл ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

“Хүчит шонхор” зах өглөөний 09.00 цаг хүртэл ажиллаж байна

“Хүчит шонхор” зах өглөөний 09.00 цаг хүртэл ажиллаж байна

“Хүчит шонхор” зах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан өглөөний 09.00 цаг хүртэл ажиллах шийдвэр гаргажээ. Тодруулбал, “Хүчит шонхор” захын цагийн хуваарьт өөрчлөлт орж, арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл өглөөний 05.00-09.00 цаг хүртэл ажиллахаа мэдэгдсэн байна.

Ингэснээр орон нутгийн мах тээвэрлэлтийн машиныг 02.00 цагаас, бараа бүтээгдэхүүн түгээлтийн машиныг 04.00 цагаас тус тус оруулж байгаа ажээ.

Энэ талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдан авалтын хэлтсийн дарга Д.Оюунболороос тодруулахад “Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 3700 дэлгүүр ажиллаж байдгаас 65 нь томоохон супермаркет, зах, худалдааны төв. Эдгээрээс бүх нийтийн бэлэн байдалд 49 зах, худалдааны төв оройн 21.00 цаг хүртэл ажиллаж байна. "Хүчит шонхор" захын хувьд дотоод зохион байгуулалтаараа цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулсан байх” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж