Ерөнхийлөгч ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ | News.MN

Ерөнхийлөгч ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ

Ерөнхийлөгч ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ

Ерөнхийлөгч ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Covid-19 цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бидний ашиг сонирхол, ардчилал, дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан боломжит бүхий л салбарт өргөжиж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн Covid-19-ийн дэгдэлтийн нөхцөл байдалд олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан ойлголцол, бодлогын уялдаа холбоо юу юунаас илүү чухал байгааг дурдаж, цар тахлын эсрэг вакцин гаргах ажиллагаанд ХБНГУ тэргүүлэх эгнээнд оролцож байгаад талархал илэрхийлсэн юм.

Цөөн хүн амтай Монгол Улсын өргөн дэлгэр нутагт иргэд тархан суурьшсан байдаг нь энэхүү цар тахалтай тэмцэх, халдварын хүрээг хумихад нэг талаасаа давуу тал болж байгаа хэдий ч эрсдэлтэй нөхцөлд буй иргэд болон нийтийн эрүүл мэнд, хэв журмыг сахин хамгаалахын төлөө ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг юуны өмнө хангах нь чухал байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захидалдаа онцлов.

Иймээс Covid-19-ийн эсрэг вакцин гарсан даруйд иргэд, эрсдэлтэй бүлгийн ажилтан, албан хаагчдад зориулан вакциныг худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайераас хүслээ.

Эх суралж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-11-20 103.212.119.166

1/Zaaval yagaad ene erunhiilugchid bichiv. Germany huvid kantcler n gol hun gedgiig meddeggui yum uu, naad zuvluhuud n.
2/ Vaktchinii huvid hed heden uls ursulduj baigaa shuu dee. Yagaad, uagaach ugui baihad negiig ni manaih ontslov gedeg n olon ulsyn hemjeend asuudal turuulev bus uu?

Avatar

Амармэнд 2020-11-20 66.181.161.62

Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч танд эрүүл энхийг хүсье. Монгол хүн бүр өвчин зовлонгүй эрүүл саруул амар амгалан амьдрах болтугай.

Avatar

Зочин 2020-11-20 202.9.46.186

Hairtai shuu

Avatar

Зочин 2020-11-20 84.17.43.140

Элбэгдорж 19-нд вакцин олоод ирье гэж жиргэхээр махан толгой хулгайч Батулга хуулжээ! Элбэгдоржийг дуурайдаг тархигvй боовон толгойт Батулга

Avatar

Зочин 2020-11-20 103.212.119.108

Путин ахдаа бичсэн юм байгаа биздээ, Хамгийн ойрын боломжит газраасаа асуухгүй тэр Герман АНУ гэж далжигнаж байгаад дургүй хүргэх бийдээ. 100 жилийн өмнө улаан тариагаараа тэмбүүнээс салгасан, 100 жил бүх вакциныг нь хийлгээд 700 мянгаас 3.3 саы болтолоо хүн ам нь өгөөд явсаныг бодоход Оросуудаас өөр түших тулгуур байхгүй. Урд хөрштэйгээ их болгоомжтой харьцах хэрэгтэй, нэг их сүжирэх хэрэггүй дээ хөө.

Avatar

Dolgor 2020-11-20 122.201.22.236

Hvn bvrt 1saya ogoh hereggvi ee baktsin heregtei hurdan zahilgaa ogbol deer l bna

Avatar

Hun 2020-11-20 192.82.73.42

Vakziin garanguut humuustee yamar tolovloroogoo daraallar hiih asuudlaa german uridchlaad shiidsen medee garsan. Vakziin hogjuulgch kompaniin heregt germand eronhiilegch orolzohgui. Tegeed ch tosviin erhgui. Kompanid n handaachee. Busad buh ulsiin adil.

Avatar

иргэн 2020-11-20 202.70.34.70

Штайнмайер нөлөөлж чадахгүй ээ, Меркелд бичсэн нь дээр шүү. Өөр шигээ бодох юм. Тэр хүн ийм юманд хошуу дүрэхгүй. Зүгээр л билэгдлийн чанартай уриална. Нөлөөгүй.

Avatar

Зочин 2020-11-20 79.233.20.39

Yamar ih medlegtei uhaantai irgen be ta. German uls eronhiilogchoo yamarch bodlogogui uchir utgagui songodog hereg uu? Ta yag germand Abgeordnete baisain bhaa kkk

Avatar

zochin 2020-11-20 192.82.67.69

Zuv shiidver gargasan bn setgetsiin uvchtei novshnuud yam hiij baigaa humuusee doromjilohiin orond uursduu umhii amaa hamhiad suutsgaaj baisan ni deer shuu

Avatar

Зочин 2020-11-20 43.228.131.45

Сааль авахаас өмнө саваа бэлддэг. АНУд гарч буй шинэ вакцины хувьд хүнд 2 тун шаардагдана. Тэгэхээр дор хаяж эхний ээлжийн 3.3 сая тунг заасан горимд найдвартай хадгалах хөргүүрээ бэлтгэх судалгааг /төр дангаар эсвэл хувийн хэвшилтэйгээ хамтран/ хийх хэрэгтэй дээ.

Avatar

Чагнаа 2020-11-20 66.181.177.216

-АНУ-ын вакцинийг 70 хэмийн хөргүүрт хадгалах ёстой.

Avatar

Зочин 2020-11-20 66.181.161.92

Пүтингээсээ гуйхгүй яасын болоо

Avatar

Зочин 2020-11-20 66.181.178.102

Халтайсан арчаагүй, жудаггүй хүнийг тоож юмаа өгөх үү

Avatar

Зочин 2020-11-20 192.82.66.172

бядуу, ядуугийн зовлон их юм даа

Avatar

Зочин 2020-11-20 96.90.231.205

Сааль авахаас өмнө саваа бэлддэг. АНУд гарч буй шинэ вакцины хувьд хүнд 2 тун шаардагдана. Тэгэхээр дор хаяж эхний ээлжийн 3.3 сая тунг заасан горимд найдвартай хадгалах хөргүүрээ бэлтгэх судалгааг /төр дангаар эсвэл хувийн хэвшилтэйгээ хамтран/ хийх хэрэгтэй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж