Махны үнээ нэмсэн худалдагчийг хоёр сая төгрөгөөр торголоо | News.MN

Махны үнээ нэмсэн худалдагчийг хоёр сая төгрөгөөр торголоо

Махны үнээ нэмсэн худалдагчийг хоёр сая төгрөгөөр торголоо

Махны үнээ нэмсэн худалдагчийг хоёр сая төгрөгөөр торголоо

Улсын онцгой комисс (УОК)-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосон. Үүнтэй зэрэгцэн хүнсний зах, худалдааны төвүүдэд хүнсний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсч буй.

Иймд хүнс, бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавьж байгаа билээ. Тус газраас өчигдөр (2020.11.19) зургаан дүүргийн нутагт байрлах 56 зах, худалдааны төв, жижиг дэлгүүр, 24 жижиг эмийн сан, болон Орхон аймагт хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар махны үнээ нэмсэн лангуу түрээслэгчид хоёр сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Эфес” супермаркетад махны лангуу түрээслэн ажиллуулдаг иргэн Т нь махны үнээ зохиомлоор нэмж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн зөрчил гаргажээ. Түүнд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу ийнхүү мөнгөн торгууль ногдуулсан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-20 103.212.118.18

Энэ байгууллагын үүрэг бол үнийг өөрөө захиргааны аргаар шууд барих гажигтай оролдого хийх бус, хамгийн хямд өртөг бүхий үнэ бүрдэх өрсөлдөөнт орчин бүрдүүлэх явдал шүү дээ. Харин ч эсэргээрээ үнийг нэг түвшинд барихад чиглэсэн нөлөөллөөс хамгаалах нь Өрсөлдөөний тухай хуулиар хүлээсэн үүрэг нь. Гэтэл ажлаа мэдэхгүй нөхдүүд попрох гээд попорч чадахгүй өөрөө өөрийнхөө эсрэг ийм галзуу юм бичээд элийрч байх гэж.

Avatar

Зочин 2020-11-20 103.212.118.18

Галзуу хүний өдрийн тэмдэглэл үү. "Өдөр тутмын хяналт шалгалт хийснээр махны дээд үнийг 12500 төгрөгт барьж ажиллаж байна" гэнээ. Ковид-19 дотоодод алдахаас өмнө хонины ястай махны жижиглэнгийн дундаж үнэ 6000 төгрөг, үхрийн цул махны жижиглэнгийн дундаж үнэ 9500 төгрөг байсан л даа. Гэтэл одоо хэд байгаа гэдгийг ард түмэн та нартай үгүй мэдэж байгаа. Гэтэл үхэр, хонь алин болохыг нь ч бичээгүй галзуу юм бичээд 12500-д барьж байгаа ч гэх шиг яаж ийм юм бичиж чадаж байнаа.

Avatar

монгол 2020-11-20 203.91.115.55

тун зөв байгаа олж шалгасан бна баяр хүргэе энэмахны жижиглэн худалдаачид гэдэг чинэ жэнхэг хор найруулдаг гарууд.оцааш нь захаас өглөө мах авч жижэг дэлгүүрээр зардаг гаруудыг шалга мах нь зарагдах ирэнгүүт үнээ нэмэж бнаХУД-н хөшөөтэй буудал ийн орчим махны 1 шар дэлгүүр бна

Avatar

Зочин 2020-11-20 124.158.98.13

Ашиг хонжоо бодсон новшууд

Avatar

Зочин 2020-11-20 202.55.188.45

Sots niigem bish yum chin ug ni erelt niiluulelteer l shiidej baival zah zeel eruulshine. Unetei bol avahgui l baigaach dee, hen ch avahgui bol umhiiruuleed hayahgui hyamdruulaad ch bolson zarahiig bodno baih

Avatar

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Эфес” супермаркетад 2020-11-20 66.181.183.27

Энэ дэлгүүр өнөөдөр хоосон байна гэнэ лээ. Хүнсний хомсдол болсон юм уу?? Хүнс бараагаа татаа

Avatar

Зочин 2020-11-20 202.9.40.100

Бусдыг нь адилхан торгооч ээ

Avatar

Зочин 2020-11-20 192.82.72.238

Ёстой жинхэнэ захиргаадаж байнаа??

Avatar

Ганц болж. 2020-11-20 192.82.72.175

Болж, хөөцөлдөж байж төлүүлэх хэрэгтэй.

Avatar

Od 2020-11-20 124.158.81.153

Altjin bombogoriin barag buh languunii hudaldagch NOT iin barimt ogohgui bnaa. Ene vov uu??? Mahnii unee ogt tavidaggui.

Avatar

зочин 2020-11-20 150.129.142.242

Саруул захын махны ченжүүд хэний хамгаалалтад байгаад тогуулахгүй махны үнээ хөөрөгдөөд байна аа

Avatar

irgen 2020-11-20 202.9.40.4

зөв шүү ер нь хорооллуудаар явж энэ мэт арга хэмжээ аваасай. миний мэдэх нарны хорооллын махны дэлгүүрүүд нилээд нэмсэн байна лээ. Нарны хорооллбн 4-р байрны махны дэлгүүр бол аль эрт нэмээд арга хэмжээ авхуулхаар байгаа

Avatar

Зочин 2020-11-20 202.9.46.242

Сайн байна. Арай л хэтэрч байгаа юм. Мөн тэр шөнө бараагаа татаж авах ажилд түүртэж байгаа худалдаачид дуугүй л би хийж чадахгүй юм байна гээд болчихооч дээ.

Avatar

zochin 2020-11-20 66.181.184.230

Zov. Shudarga bai l daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж