Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтын зарыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос зарлажээ.
Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэн, Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг зарлаж байна.
Нэг. Сонгон шалгаруулалтад:
1. Үндэсний зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг томилно.
2. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан шаардлагын дагуу дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй. Үүнд:
- төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;
- улс төрийн намын удирдах албан тушаалтан;
- бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;
- бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.
Хоёр. Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт:
- Анкет /төрийн албаны хаагчийн маягт/;
- Дээд боловсрол, эрдмийн цол, зэргийн диплом, мэргэшсэн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Нэр дэвшүүлж байгаа төрийн бус байгууллагын тодорхойлолт;
- Төрийн бус байгууллагын нэр дэвшүүлсэн тухай хурлын тэмдэглэл;
- Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн лавлагаа;
- Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.
Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигчийн материалыг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 17:30 цаг дуустал Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлнэ үү.
Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401 (лавлах утас: 51- 260280, 88013929)
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО
Zochin 2020-11-20 192.82.77.231
Naranbaatar hulgaich battsengel ninj 2 iig dalduur hiij bna da .
Зочин 2020-11-20 202.9.46.181
МҮОНРТ-ийн гишүүд тогтмол цалинтай байж болохгүй . ҮЗ-ийн хуралд суусан тухай бүрд нь тодорхой хэмжээний мөнгөн шагнал өгч байвал болно шүү дээ.
Зочин 2020-11-20 202.9.46.181
МОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүдийн 51-ээс дээш хувь нь Радио Телевизийн ажлыг сайн мэддэг энэ талаар мэрэгшсэн зохиолч, кино найруулагч ,хөгжимийн зохиолч редакторын ажлыг хийж чадах чадвартай болон радио телевизийн техникийн хөгжлийг тодорхойлж чаддаг инженер техникийн мэдлэгтэй хүмүүсийг л сонговол энэ ажил урагш хөдөлж явна. Энэ тэндээс энэ салбарын тухай юу ч мэдэхгүй эрээвэр хураавар намчирахсан хүмүүсийг сонговол юу ч болохгүй шүү дээ. ҮЗ-ийн гишүүд тогтмол цалинтай байх ёсгүй .
Зочин 2020-11-20 64.119.22.124
Сү.Алтанцэцгыг харин байх ёстой хүн гэж боддог.Болосрллтой, Телевиз Радиогийн зовлон жаргалыг мэддэг.Юм үзсэн нүд тайлсан хүн гэж боддог шүү.
Зочин 2020-11-20 202.55.191.130
zuv shuu zuv etsest ni televiziin jiriin ajilchid yalj tugsluu
Зочин 2020-11-20 202.55.191.130
ugsaa garaliig ni sain shalgaarai hyatad e****z hereggui
зочин 2020-11-20 115.65.47.30
Ашгүй дээ, МҮОНТ-ийн удирдлага, үндэсний зөвлөл солигдож Цагийн хүрд ба бусад нэвтрүүлэг нь өргөн цар хүрээ гүн агуулгатай, монгол ёс заншил уламжлалтай, монгол ухаантай, танин мэдэхүйн ба хүмүүжлийн ач холбогдолтой болох байх даа. Цагийн хүрд нэвтрүүлэг МАН-ын магтуу дуулал болоод их удаж байгаа бөгөөд үзэх сонсох зүйлгүй болсон доо, үзэхээр шууд л загнаад, зандраад, тушаагаад, дарамтлаад, нударга үзүүлээд эхлэх нь тун хэцүү санагддаг.
/*-*/ 2020-11-20 49.0.212.165
Энэ чинь олон нийтийн зөвлөл болохоос төрийн албаны зөвлөл биш, аль нэг намын зүгээс тархи угаадаг суртал ухуулгын үзэл сурталжсан байгууллага биш шүү, Сү.Батболдын эгчийг хамгийн түрүүнд гаргаж хая
Зочин 2020-11-20 139.5.218.221
Хаа хамаагүй төрийн бус байгууллага нэр дэвшүүлэх эрхийг эдлэх учиргүй. Нийгэм нийтийн сайн сайхан болгох системийг зохион бүтээж авч явах чадвартай хүн сонгогдох ёстой. Ниймгийн эрх ашгийг төлөө ажиллах систем зохион бүтээх чадвар чухал болохоос туйлширсан үзлийг дэлгэрүүлэгч хэрэггүй. Олон жилийн турш нийгмийн эрүүл мэнд, олон түмний сэтгэл зүйг уландаа гишгэж ирсэн болохоор бузар өвчин хүртэл монгол улсыг нэрвэж байна. Олон талаас сонгон шалгаруулалт оролцох эрхийг хааж болохгүй.