НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ долоо хоногийн Ням гаригт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2020 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байна.
Холбоотой мэдээ