Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг дэлхийд данслав | News.MN

Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг дэлхийд данслав

Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг дэлхийд данслав

Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг дэлхийд данслав

Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэсэн байна.

Тодруулбал, ЮНЕСКО-гийн Олон улсын зохицуулах зөвлөлийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн хурал өнгөрсөн сарын 27, 28-ны өдрүүдэд цахимаар болж, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутгийг дамнан оршдог Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэжээ.

Энэхүү бүс нутаг нь ойт болон тал хээрийн экосистемийг хадгалсан, цагаан зээр төллөх, идээшлэх, бэлчээрлэх гол нутаг юм. Мөн нуур, тойром элбэгтэй учир усны шувууд зусах, өндөглөн үржих таатай орчин болдог байна. Тиймээс ЮНЕСКО-гийн Олон улсын зохицуулах зөвлөлийнхөн Тосон Хулстайг Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой нутаг гэж үзжээ.

Тус байгууллага ээлжит хурлаараа 18 орны 25 газрыг дэлхийд дансалсан байна. Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлснээр тухайн нутгийг хамгаалах асуудал олон улсын анхаарлын төвд очиж, байгаль хамгаалах чиглэлд илүү өргөн хүрээнд ажиллах боломж нөхцөл бүрддэг байна. Манай улс ийнхүү ЮНЕСКО-д долоо дахь газраа бүртгүүлэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-20 66.181.161.48

Хэцсс, баячуудын адууны баасаар дүүрсэн хөндий болсон доо. Уулсын Галаа, Бандгай нарын эзэмшил болсын бишүү

Avatar

Bayar 2020-11-20 66.181.161.53

Bayar xvrgeyee,, saixan nutgiig delxiii xvleen zovshoorson bn,, odoo bid xicheex xeregtei…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж