Зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт шороон замд "Мустанг-5" маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч, 62 настай, эрэгтэй нас барсан байна. Мөн ослын улмаас дөрвөн хүн бэртжээ.
Тээврийн цагдаагийн албанд энэ сарын 16-наас 20-ныг хүртэлх хугацаанд зам тээврийн ослын шинжтэй 152 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд хөл хорионы дэглэм зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Мөн ийм төрлийн зөрчил орон нутагт 13 бүртгэгдсэн байна.
Жолоо барих эрхээ хасуулсан 15 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсныг хяналт шалгалтаар илрүүлж, зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ