УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булган аймагт 30 сая төгрөгийн шатахуун хандивлав

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булган аймагт 30 сая төгрөгийн шатахуун хандивлав

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булган аймагт 30 сая төгрөгийн шатахуун хандивлав

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар коронавирус цар тахал дэгдсэн хүнд хэцүү цаг үед Булган аймагтаа 30 сая төгрөгийн шатахуун худалдан авах эрх бэлэглэсэн байна. Тодруулбал, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө тэргүүн эгнээнд ажиллаж байдаг Онцгой байдлын газарт  таван сая, Цагдаагийн газарт 10 сая, Мэргэжлийн хяналтын газарт таван сая, Эрүүл мэндийн газарт таван сая, мөн таван сумын эрүүл мэндийн газарт тус бүр нэг сая төгрөг хандивласан байна. Уг хандивыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын Булган аймаг дахь бие төлөөлөгч Ц.Энхбат аймгийн удирдлагуудад гардуулан өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж