Оксфордын вакцин ахмадуудад хүчтэй дархлаа тогтоож байна | News.MN

Оксфордын вакцин ахмадуудад хүчтэй дархлаа тогтоож байна

COVID-19

Оксфордын вакцин ахмадуудад хүчтэй дархлаа тогтоож байна

Оксфордын вакцин ахмадуудад хүчтэй дархлаа тогтоож байна

Их Британийн Оксфордын их сургууль болон “Аstrazeneca” компанийн хамтран бүтээж буй Сovid-19 өвчний эсрэг вакцин 60-70 насныханд хүчтэй дархлаа тогтоож буй талаар мэдээлжээ.

Вакцины хоёрдугаар шатны туршилтад сайн дурын 560 хүн оролцсон ба туршилтын үр дүнг өчигдөр (2020.11.19) “The lancet” анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна. Харин гуравдугаар шатны туршилтад илүү олон хүнийг хамруулж байгаа бөгөөд сар хүрэхгүй хугацааны дараа үр дүн нь гарах ажээ.

Одоогоор “Pfizer болон BioNTech”, “Moderna” компаниудын бүтээж буй вакцинуудаас гадна ОХУ-ын “Sputnik V” вакцинууд гуравдугаар шатны туршилт дээрээ яваа ба бүгд 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлээд байгаа юм.

Оксфордын вакцин дээрх гурван вакцинаас хоцорч яваа ч бэлэн болчихвол илүү хурдан хүмүүст хүрэх боломжтой аж. Учир нь энэхүү вакцины хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл бусдыгаа бодвол энгийн, хүчтэй хөргөлт шаардахгүй юм байна.

Их Британийн хувьд Оксфордын вакцинаас 100 сая тун, “Pfizer”-ийн вакциныг 40 сая тун, “Moderna”-гийн вакциныг таван сая тунг захиалжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-11-20 66.181.161.100

америкуудыг бүү худлаа магт. Чи либерал намын тагнуул уу

Avatar

Зочин 2020-11-20 202.131.225.197

ene amgalantuuliin orchuulga nootoi hyanadag redaktor ni angli helgui bolohoor duraaraa buruu tashaa medeelel oruulaad baina shalgaarai tsagdaagiinhan

Avatar

Зочин 2020-11-20 64.119.22.227

Англичууд 3н өөр вакцин захиалдаг нь яаж байгаа юм бол? Тэгээд алийг нь хэнд хийх вэ, гэдэг асуудал үүснэ биз дээ. Олон тоогоор захиалсан нь үндэсний үйлдвэрлэл ээ дэмжсэн хэрэг юм болов уу? Тэгвэл нэг мөсөн өөрсдийнхөө вакциныг авахгүй яасан юм бол? Манайхан яах вэ? Аль өрөвдөн харж үзээд үнэгүй өгсөнөөс нь л авах байхдаа…. Зайлуул арлын хэдэн самуйрай нар л манийгаа хаяа боддог доо. Бусад нь ч нэг гараараа өгөөд, нөгөө гараараа хэд нугалаад л авдаг шүү дээ

Avatar

Зочин 2020-11-20 139.5.217.197

Залуучууд нь чад хийх юм уу?

Avatar

Лхам 2020-11-20 202.126.90.31

Aaaн

Avatar

Зочин 2020-11-20 66.181.186.133

ene nuguu alban esnii vaccine bn shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж