Оксфордын вакцин ахмадуудад хүчтэй дархлаа тогтоож байна

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

COVID-19

Оксфордын вакцин ахмадуудад хүчтэй дархлаа тогтоож байна

Оксфордын вакцин ахмадуудад хүчтэй дархлаа тогтоож байна

Их Британийн Оксфордын их сургууль болон “Аstrazeneca” компанийн хамтран бүтээж буй Сovid-19 өвчний эсрэг вакцин 60-70 насныханд хүчтэй дархлаа тогтоож буй талаар мэдээлжээ.

Вакцины хоёрдугаар шатны туршилтад сайн дурын 560 хүн оролцсон ба туршилтын үр дүнг өчигдөр (2020.11.19) “The lancet” анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна. Харин гуравдугаар шатны туршилтад илүү олон хүнийг хамруулж байгаа бөгөөд сар хүрэхгүй хугацааны дараа үр дүн нь гарах ажээ.

Одоогоор “Pfizer болон BioNTech”, “Moderna” компаниудын бүтээж буй вакцинуудаас гадна ОХУ-ын “Sputnik V” вакцинууд гуравдугаар шатны туршилт дээрээ яваа ба бүгд 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлээд байгаа юм.

Оксфордын вакцин дээрх гурван вакцинаас хоцорч яваа ч бэлэн болчихвол илүү хурдан хүмүүст хүрэх боломжтой аж. Учир нь энэхүү вакцины хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл бусдыгаа бодвол энгийн, хүчтэй хөргөлт шаардахгүй юм байна.

Их Британийн хувьд Оксфордын вакцинаас 100 сая тун, “Pfizer”-ийн вакциныг 40 сая тун, “Moderna”-гийн вакциныг таван сая тунг захиалжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж