Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд тохижилт үйлчилгээний 21 компанийн 1612 ажилтан зам цэвэрлэгээний ажил гүйцэтгэж байна. Өнөөдөр (2020.11.20) 09:00 цагийн байдлаар 154 удаагийн рейсээр 825 тонн хог хаягдал, цас цэвэрлэж, тээвэрлэжээ.
Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 126 золбин нохой, муурыг устгасан байна. Харин аюултай хог хаягдлын тээвэр үйлчилгээний хоёр компани аюултай болон эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах ажил гүйцэтгэж байгаа аж.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Эрдэнэ 2020-11-20 103.57.92.51
Болдогсон бол энэ зам арчилгаа цэвэрлэгээний хүмүүст ахиухан цалин өгөх юмсан. Хүйтэн, халуунд ажиллаж байдаг энэ хүмүүсийг Нийслэлийн удирдлага анхаарч цалин, хангамжийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ аваасай. хүн бүр дэмжинэ шүү.
Зочин 2020-11-20 202.9.46.232
Золбин муур нохойг алж устгахаас өөр шийдэл байсаар байхад манайхан одоо болтол хий дэмий мөнгө үрсэн, зэрлэг бүдүүлэг, харгис арга барилаасаа салахгүй юм даа. Хотын шинэ удирдлага арай өөрөөр ажиллах байх гэж найдъя.
Зочин 2020-11-20 202.55.188.45
Hen ch yavahgui baihad yamar hogoo tseverleed baidgiim, hudlaa ajil hiisen dur esgej tsalin avsan yumnuud l baihiim