Вашингтоны түрэмгийлэл ихсэхийн хэрээр Тегеран зэвсгээ нэмж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

Вашингтоны түрэмгийлэл ихсэхийн хэрээр Тегеран зэвсгээ нэмж байна

Вашингтоны түрэмгийлэл ихсэхийн хэрээр Тегеран зэвсгээ нэмж байна

Ираны цэргийн удирдагчид Вашингтоны түрэмгийлэл ихсэхийн хэрээр тэнгисийн цэргийн зэвсэглэлээ сөнөөгч онгоц, дрон, нисдэг тэрэг, пуужин зэргийг тээвэрлэгч хөлөг онгоцоор шинэчилснээ танилцуулжээ.

"Нийт 150 метр урттай ‘Шахид Рудаки’ хөлөг онгоц зэвсэг ачихад бэлэн" хэмээн Ираны Исламын хувьсгалт харуулын корпус цахим хуудсаараа дамжуулан зарласан байна.

Ираны армийн одоогийн зэвсэглэлд ихэвчлэн жижиг хэмжээтэй, эргээс төдийлөн холдох чадваргүй хөлөг онгоцууд багтдаг бөгөөд тэдгээр нь голдуу стратегийн чухал ач холбогдолтой эргүүдийг хамгаалах зорилгоор эргийн ойролцоо хамгаалалтад гардаг аж.

Ийнхүү шинэ хөлөг онгоц танилцуулахаас өмнө Трамп Ираны цөмийн байгууламжууд руу дайрахаар төлөвлөж буй мэдээлэлд Тегеран “Вашингтоны түрэмгийлэл төсөөлөөгүй хүчтэй хариу амсана” хэмээн анхааруулсан билээ.

Иранын засгийн газрын төлөөлөгч Али Рабей “Ираны эсрэг аливаа халдлага нь төсөөлшгүй их хөнөөлт хариу амсах болно” хэмээн хэлжээ.

"Нью-Йорк таймс" сонинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар Ираны уран олборлодог байгууламж тэргүүтэй хэд хэдэн чухал газар руу дайрахаар бэлтгэж буй тухай нийтлэл гарсан байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж