Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаантай

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаантай

Маргааш буюу энэ сарын 10-ны өдөр Монголын бөхийн өргөөнд 11.00 цагаас Барилгын цэргийн 80 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан болно. Мөн гуравдугаар сарын 18-д Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаантай.

Энэ сарын барилдааны хуваарь:

III.10 – 11.00 цагаас Барилгын цэргийн 80 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан

III.18 – 14.00 цагаас ЗХ-ний 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан

III.20 – 14.00 цагаас Казак түмний Наурызын баярт зориулсан АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан

III.27 – 14.00 цагаас Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус  болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж