ЭМЯ: Шинээр 37 хүнээс Covid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Шинээр 37 хүнээс Covid-19 илэрлээ

ЭМЯ: Шинээр 37 хүнээс Covid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.20) мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлээс гадна таван аймагт Covid-19 бүртгэгдээд байна. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: 

-Өчигдөр нийт 3625 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс Covid-19 илэрлээ. Тодруулбал, Дархан-Уул аймагт шинээр таван хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 16 болсон. Сэлэнгэ аймагт шинээр арван хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 51 болсон. Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Замын-Үүд суманд дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж, тус аймагт батлагдсан нийт тохиолдол зургаа болсон. Улаанбаатар хотод шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 боллоо. Дотоодын халдварын  батлагдсан нийт тохиолдол 120 болжээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 555, үүнээс эдгэрсэн 335, ажиглалтад 26, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалтаас гарсан 310, нутаг буцсан долоон хүн байна. ХӨСҮТ-д 213 иргэн эмчлүүлж байгаагаас хүнд нэг, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн байна. 

Тэрбээр үргэлжлүүлэн “Өчигдөр батлагдсан Covid-19 халдварын тохиолдлуудыг харахад, ямар нэгэн хэлбэрээр халдвар батлагдсан бүс нутаг, тухайн халдвар батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон, аравдугаар сард Дарханд зохион байгуулагдсан урлаг, спортын тэмцээнд оролцсон хүмүүсээс халдвар илэрч байна. Тиймээс дээрх үйл ажиллагаанд оролцсон иргэд шинжилгээнд орж, асуумж судалгаа авч байгаа эмч нарт мэдээллээ үнэн зөвөөр өгөх хэрэгтэй байна" гэж онцоллоо.

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.УУГАНБАЯР:

-Өнөөдрийн байдлаар нийслэлд 1562 хүн, орон нутагт 720 нийтдээ 2282 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Эдгээр хүмүүс өмнө нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд юм. Хавьтал болсон иргэдийг тусгаарлах ажлын хүрээнд Улаанбаатар хотод 689 иргэнийг, орон нутагт 405, нийт 1094 иргэнийг тусгаарласан байна. Гадаад улсаас орж ирэх эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэглэл болон  бусад зүйлийг Монгол Улсын хилээр яаралтай нэвтрүүлэх, түгээх ажлыг шуурхай штабаас дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Мөн “МИАТ” ХК-иас гадаад орноос ирж байгаа эрүүл мэндийн салбартай холбоотой бараа, материал болох карго ачааг тасралтгүй тээвэрлэж, эрүүл мэндийн салбарын үйлчилгээг доголдуулахгүй байхад онцгой анхаарч ажиллаж байна. Гэрийн ажиглалтад шилжсэн иргэд 14 хоногт гэртээ өөрийгөө тусгаарлахыг хатуу сануулж хэлмээр байна. Нэг хүний хайнга үйлдлээс болж нийтэд хор хөнөөлтэй зүйл болох вий гэдгээс сэрэмжилж, энэ асуудлыг дахин дахин сануулж байгаа юм. Үүнээс гадна арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци” продакшны тоглолт үзсэн иргэд, арваннэгдүгээр сарын 9-ний 17.00 цагаас арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Арслантай гүүрний баруунд хойно Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах "Говь гурван сайхан" караокегоор үйлчлүүлсэн иргэд сайн дураараа шинжилгээ өгөх хэрэгтэй байна.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Thursday, November 19, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж