Хотын хүүхдүүд долоо хоног амарна

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Хотын хүүхдүүд долоо хоног амарна

Сурагчдын гуравдугаар улирлын амралт удахгүй эхэлнэ. Энэ удаад хот, хөдөөгийн хүүхдүүдийн амралтын хуваарь ялгаатай байх ажээ. Орон нутгийн сурагчдын амралт энэ сарын 15-наас эхлэх юм байна. Ингэхдээ аймаг, сум, тосгон багийн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид гуравдугаар сарын 15-28 хүртэл хоёр долоо хоног амрах бол хөдөөгийн бага ангийн сурагчид гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 18 хүртэл гурван долоо хоног амарна. Хөдөөгийн сурагчдыг харьцангуй урт хугацаанд амрааж байгаа нь мал төллөх үеэр аав ээждээ туслах, эцэг эхчүүд нь хүүхдэдээ санаа зовохгүйгээр малаа төллүүлэхийг нь бодолцсон хэрэг гэнэ.  

Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчид гуравдугаар сарын 29-өөс эхлэн долоон хоног амрах юм.

Э.ЭГШИГЛЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж