Жоржиа: Гар тооллогын дүнгээр Байден ялсан нь дахин батлагдав | News.MN

Жоржиа: Гар тооллогын дүнгээр Байден ялсан нь дахин батлагдав

Жоржиа: Гар тооллогын дүнгээр Байден ялсан нь дахин батлагдав

Жоржиа: Гар тооллогын дүнгээр Байден ялсан нь дахин батлагдав

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг албан ёсоор эцэслэх ажил үргэлжилсээр байна. Дональд Трамп энэ удаагийн сонгуулийг будлиантай болсон гэж үзээд, гол мужуудын санал тооллогыг хүчингүй болгох, дахин тоолуулахаар шүүхэд хандсан билээ. Гэвч ихэнх мужууд Трампын хүсэлтийг няцаасан ба маш ойрхон саналын зөрүүтэй байсан Жоржиа мужид гараар санал тоолох ажиллагааг эхлүүлсэн юм. Тус мужид гар тооллого дуусч, Байден ялалтаа бататгасан тухай албаныхан мэдээлжээ.

Эцсийн дүнгээс үзэхэд Байден Трампыг 12,284 саналаар ялжээ. Байден гар тооллогын өмнө 14 мянга гаруй саналаар ялсан гэж тус улсын сонгуулийн хорооноос мэдэгдэж байв. Мөн сонгуулийн үеэр ямар нэгэн луйвар, хууль зөрчсөн асуудал гараагүй нь нотлогдсон талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын ажлын албанаас мэдээлсэн байна.

АНУ-ын 50 мужийн хэмжээнд нийт 538 сонгуулийн төлөөлөгчийн саналын 270 ба түүнээс дээш санал авсан нэр дэвшигч ерөнхийлөгч болдог. Дональд Трампын хувьд 232 санал аваад байгаа бол түүний өрсөлдөгч Жо Байден 306 саналаар тэргүүлж байна. Тус улсын Үндсэн хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 8-ны дотор бүх муж сонгуулийн санал хураалттай холбоотой маргааныг шийдвэрлэж дуусгах ёстой. Үүний дараа арванхоёрдугаар сарын 14-ний өдөр муж бүрийн сонгуулийн төлөөлөгчид саналаа нэгтгэж, сенат болон холбооны засгийн газрын холбогдох байгууллагууд руу шуудангаар илгээснээр үр дүн нь албан ёсны болох юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхээ 2020-11-20 108.185.209.97

Ойлгомжтой зүйл .
Байден аль хэдийн гарсан .

Avatar

Билэг 2020-11-20 103.57.92.51

АНУ чинь Монгол биш шүү дээ. Хэдхэн төгрөгөөр саналаа худалдах асуудал байдаггүй байлгүй дээ.Хууль зөрчвөл ялтай гэлгийг дээр дооргүй ойлгодог байх.

Avatar

Зочин 2020-11-20 66.181.186.133

uhsen hurtel bidend sanal ugsun baihad

Avatar

/*-*/ 2020-11-20 49.0.212.165

Трамп одоо манай аймаг дүүргийн засаг дарга нарыг дуурайж өрөөгөө түгжээд тамгаа аваад утсаа унтраагаад зугтаа

Avatar

Зочин 2020-11-20 202.21.108.156

ХАХА

Avatar

Зочин 2020-11-20 202.55.188.82

https://youtu.be/FuA_ay-Z5WM endes hen yalsaniin uzeerei

Avatar

Зочин 2020-11-20 202.179.26.197

Яаж ийм их саналыг алдаагүй тоолдог байна аа.

Avatar

Зочин 2020-11-20 202.9.40.58

Байден ялсан нь батлагдав гэхийг дахин махин гэж бичдэг хунийг сэтхэтхуулэгч гэдэг юм байна.

Avatar

Зочин 2020-11-20 202.179.26.248

Эхний дүнгээр Байден14,0 мянга, дахиад тоолсон 12,0 болсон байна. Ийм байж болдог юм байхдаа. Уг нь нэг ч саналын зөрүүгүй баймаар юм шиг. Дахиад тоолбол яах бол? Ккк

Avatar

Зочин 2020-11-20 202.55.188.82

bur bagsan

Avatar

Зочин 2020-11-20 66.181.186.133

biden tooldog mashini tohirgoo uurchilsun shuudee trumpd ugsun sanal bidend shiljine , toolsonch biden yalah ni zuv shdee , ali hediin trump yalsan todorhoi

Avatar

Зочин 2020-11-20 103.26.195.131

ТРАМПАД МОНГОЛЫН ХУЛГАЙЧ НАР ЗӨВЛӨӨД БАЙНА УУ ЯАГААД БАЙНА?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж