Жоржиа: Гар тооллогын дүнгээр Байден ялсан нь дахин батлагдав

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

Жоржиа: Гар тооллогын дүнгээр Байден ялсан нь дахин батлагдав

Жоржиа: Гар тооллогын дүнгээр Байден ялсан нь дахин батлагдав

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг албан ёсоор эцэслэх ажил үргэлжилсээр байна. Дональд Трамп энэ удаагийн сонгуулийг будлиантай болсон гэж үзээд, гол мужуудын санал тооллогыг хүчингүй болгох, дахин тоолуулахаар шүүхэд хандсан билээ. Гэвч ихэнх мужууд Трампын хүсэлтийг няцаасан ба маш ойрхон саналын зөрүүтэй байсан Жоржиа мужид гараар санал тоолох ажиллагааг эхлүүлсэн юм. Тус мужид гар тооллого дуусч, Байден ялалтаа бататгасан тухай албаныхан мэдээлжээ.

Эцсийн дүнгээс үзэхэд Байден Трампыг 12,284 саналаар ялжээ. Байден гар тооллогын өмнө 14 мянга гаруй саналаар ялсан гэж тус улсын сонгуулийн хорооноос мэдэгдэж байв. Мөн сонгуулийн үеэр ямар нэгэн луйвар, хууль зөрчсөн асуудал гараагүй нь нотлогдсон талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын ажлын албанаас мэдээлсэн байна.

АНУ-ын 50 мужийн хэмжээнд нийт 538 сонгуулийн төлөөлөгчийн саналын 270 ба түүнээс дээш санал авсан нэр дэвшигч ерөнхийлөгч болдог. Дональд Трампын хувьд 232 санал аваад байгаа бол түүний өрсөлдөгч Жо Байден 306 саналаар тэргүүлж байна. Тус улсын Үндсэн хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 8-ны дотор бүх муж сонгуулийн санал хураалттай холбоотой маргааныг шийдвэрлэж дуусгах ёстой. Үүний дараа арванхоёрдугаар сарын 14-ний өдөр муж бүрийн сонгуулийн төлөөлөгчид саналаа нэгтгэж, сенат болон холбооны засгийн газрын холбогдох байгууллагууд руу шуудангаар илгээснээр үр дүн нь албан ёсны болох юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж