БНХАУ мэдээллийн технологийн ирээдүйг атгаж байна | News.MN

БНХАУ мэдээллийн технологийн ирээдүйг атгаж байна

БНХАУ мэдээллийн технологийн ирээдүйг атгаж байна

БНХАУ мэдээллийн технологийн ирээдүйг атгаж байна

Өнөөдрийг хүртэл 30 гаруй жилийн турш ердөө 116 м.кв хэмжээтэй нэгэн газар бид бүхний ажиллах, амьдрах, тоглох хэлбэрийг шийддэг байв. Энэ бол Калифорни мужийн алдарт Цахиурын хөндий билээ. Албаны мэдээлэл солилцдог цахим шуудан, бараа худалдан авдаг цахим дэлгүүр, бичлэг, дуу хайн үзэж, сонсдог сайтууд гээд бидний өдөр тутмын амьдралын салшгүй чухал хэсгүүд болсон бараг бүх мэдээллийн технологиуд АНУ-ын тэр л жижигхэн газраас гаралтай.

Гэхдээ энэ байдал өөрчлөгдөх цаг ойртож байгаа бололтой. Жишээлбэл, БНХАУ-ын мэдээллийн технологийн ByteDance компанийн бүтээл ТикТок болон бусад том платформууд дэлхий даяар олон сая хэрэглэгч татаж, Цахиурын хөндийн аваргуудын сэтгэлийг түгшээх болжээ. Зөвхөн платформ гэлтгүй Хятадын бүтээж байгаа бүх төрлийн технологи ирээдүйг тодорхойлдог болж тун магадгүй байна. Ялангуяа Шанхай, Бээжин тэргүүтэй том хотууд Сан Францискогоос илүү хурдтай, ухаалаг ажиллаж, соёл сонирхлын хувьсгалд хөтлөх бололтой.

Хэрвээ энэ бүхэн биеллээ олбол хүн төрөлхтний амьдралд хэчнээн их өөрчлөлт ирэхийг тааварлахын ч аргагүй билээ.

“Сүүлийн үед зарим салбарт Хятад улс барууны технологиос санаа авсан өөрсдийн хувилбараа хөгжүүлж байдлыг өөрсдөд ашигтайгаар эргүүлж байна. Жишээлбэл, өнөөдөр бид хүмүүсийн сонирхол барууны цахим сүлжээнээс Хятадын цахим шүлжээ рүү хэрхэн шилжиж байгааг тодорхой харж байна” хэмээн Австралийн урлаг, мэдээллийн технологийн их сургуулийн багш Элайн Жин Жао ярьжээ.

ХЯТАД ТЕХНОЛОГИЙН СЭРГЭН МАНДАЛТ

Бидний хамгийн сайн мэдэх тод жишээ бол ТикТок. Өдгөө ТикТок платформд сар бүр 690 сая хэрэглэгч тогтмол идэвхтэй хэрэглэгчтэйн дотор 100 сая орчим нь АНУ, 100 сая орчим нь Европт байдаг аж.

Бусад хятад платформуудын адил ТикТокийг ч гэсэн бүтээгчид нь зөвхөн Хятадынх биш байлгах гэж хичээнгүйлэн ажилласны үр дүн нь энэ юм. “Тэд олон улсын хэрэглэгчдэд энэ бол хятад программ төдий биш, дэлхийн платформ хэмээх ойлголт төрүүлэхийг хичээсэн. Тэд үнэхээр хэрэглэгчдийн сонирхлыг татаж, өөрсдийн бүтээлээ бусад бүх л олон улсын түвшний платформуудтай дүйцэхүйц болохыг хүмүүст мэдрүүлж чадсан” хэмээн Нидерландын Гронинген их сургуулийн туслах багш, Хятадын мэдээллийн технологийн хөгжлийн талаар хэд хэдэн ном бичсэн Жиан Лин хэлжээ.

Барууныхан ТикТок платформын хэт хүчирхэг болж байгаагаас хэрхэн эмээж буйн тод жишээ бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ямар ч нотолгоо, шалтгаангүйгээр тус платформыг үндэсний аюулгүй байдалд халтай хэмээн хориглох гэсэн оролдлого юм. Түүгээр ч зогсохгүй Энэтхэг, Пакистан зэрэг орнууд Хятадтай холбоотой улс төрийн шалтгаанаар дээрх платформ болон хэд хэдэн хятад технологийг энэ жил улсдаа хориглосон билээ.

Гэхдээ эдгээр хүчин зүйлс хятад компаниудын амбицыг зогсооход хангалтгүй бололтой. ТикТок-ийн амжилтыг дагаад бусад хятад компаниуд ч улам урам зоригтойгоор томорч, амбицлах төлөвтэй байна. Мөн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Хятадын технологийн компаниуд дотооддоо маш их өрсөлдөөнтэй байгаа тул олон улсын тавцанд гарч, шинэ зах зээлд өрсөлдөхийг эрмэлзэж байгаа бололтой.

БАРУУНЫ ТЕХНОЛОГИЙГ ӨӨРЧИЛЖ БАЙНА

Хятадын бүтээсэн технологиудын хэрэглэгчидтэй харилцах арга барил, санал болгодог үйлчилгээнүүд нь хэдийн барууны платформуудад нөлөөлөөд эхэлжээ. Үүний нэг том жишээ бол Superapp буюу Douyin юм.

“Хятадад нэг программын хүрээнд хэд хэдэн өөр төрлийн орчинд нэвтэрч, аль болох олон үйлдэл хийх нь хэрэглэгчдийг татах түгээмэл арга юм” хэмээн Голландын сурталчилгааны агентлагийн үүсгэн байгуулагч Фабиан Овеханд хэлсэн байна.

Хамгийн ойлгомжтой жишээ бол олон нийтийн сүлжээ болон цахим худалдааны хослол юм. Хятадуудын ашигладаг цахим нийгмийн сүлжээний платформ дээр худалдааны бизнес нарийн уялдаа холбоотой ажилладаг байна. Жишээлбэл, Douyin орчинд иргэд хоорондоо харилцаж, холбогдонгоо шинэ барааны сурталчилгаа үзэж, цаашлаад шууд түүнийгээ худалдан авах бүрэн боломжтой байдаг аж. Энэ аргыг барууны платформууд ихээр дуурайж, харилцаа холбоо, худалдаа наймаа, зар сурталчилгаа зэрэг үйлчилгээг нэгтгэх явдал олширч байгаа юм.

Ийнхүү амьдралын бүх хэрэгцээгээ зөвхөн нэг платформоор дамжуулан хангах нь зарим хүмүүсийн хувьд амар, тухтай үйлчилгээ болж чаддаг ч зарим хүмүүсийн хувьд дасахад хэцүү зүйл гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Гэвч хүн ам зүйн хувьд дээрх өөрчлөлт нь илүү олон хүний санаанд нийцэх нь тодорхой байгаа аж. Тухайлбал, ийнхүү нэг платформоор дамжуулан бүх хэрэгцээгээ хангах нь хувийн нууцлалыг эрхэмлэдэг ахмад үеийнхэнд таалагдахгүй байгаа ч залуучуудад хувийн нууцлалаас илүү хялбар хэрэглээ чухал байгаа бололтой.

Энэ бүхэн барууны цахим сүлжээнүүдэд хэрхэн нөлөөлж буйг бид Facebook-ээс тодорхой харж болохоор болжээ. Тухайлбал, зөвхөн харилцаа холбооны зориулалттай байсан Facebook платформ сүүлийн үед цахим видео Facebook Watch, худалдааны Facebook Marketplace зэрэг үйлчилгээг нэгтгэжээ. Мөн Facеbook-ийн харьяа Instagram дээр ТикТоктой ижил байдлаар богино видео оруулах боломжтой болсноос гадна Shopify холбогдсоноор дагадаг алдартнуудынхаа өмсдөг хувцсуудыг шууд дэлгүүрээс нь худалдан авах боломжтой болсон байна.

ТЕХНОЛОГИЙН ИРЭЭДҮЙ

Хэрэв Хятадын компаниуд энэ эрчээрээ технологийн ертөнцөд хүчтэй нөлөөлсөөр байвал 2030 он гэхэд цахим технологийн салбар тэс өөр болсон байж магадгүй хэмээн эрдэмтэд үзэж байна.

Ирээдүйн арван жилийн хувьд хүн төрөлхтний хэдийнэ дассан өнгөрсөн 20 жилийн цахим технологийн бүтээн байгуулалтад хүрэхгүй нь мэдээж ч жижиг алхам, өөрчлөлтүүд, тэр дундаа хандлагын ялгаагаар том өөрчлөлт авчирч болох юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-11-20 49.0.212.165

Худлаа, наадах чинь Xятадын комунист улаантны суртал ухуулга. Энэ доогуур азичууд сэргэн мандаж эхэллээ, цагаан арьстнуудын төгсгөл ирсэн гэж элийрээд байгаа арьс өнгөний үзэлтнүүд бол зүгээр л атаархагчид, үзэн ядаж хийрхэгчид байна. Наад Xятадууд чинь ази тивийг атгачаад мөдхөн 2049 он гэхэд дэлхийг тэр чигээр нь улаан тугийнхаа дор Xятад гэсэн нэгэн дээврийн дор оруулэ авахаар хөмхий зууж яваа улсууд. Тийм болохоор Xятад мандаж байна гэж битгий хөөрцөглөн тэнэгтэцгээ, Монгол бол дуусчаад бна

Avatar

Зочин 2020-11-20 107.77.173.43

Хятдад фэйсбүүк,Google,you tube гээд барууны апп-ууд ажилладаггүй хориотой байдаг биз дээ….яахаараа Хятадууд барууны зах зээл дээр чөлөөтөй гарч болдог….АНУ,барууныхан болохоор Хятадын зах зээл дээр чөлөөтөй гарч болдоггүй юм? Хэрэвзээ чөлөөтөй шудрагаар өрсөлдөх юм бол үмхий жунгаанууд шууд л ялагдана шд

Avatar

Зочин 2020-11-20 59.153.87.39

Цахиурын хөндий маань нэг өрөөнд багтагийг анх мэдэж авлаа, энэ мэтээр ард түмэндээ барууны худал мэдээллийг зассан зөв мэдээлэл түгээж байгаарай.

Avatar

/*-*/ 2020-11-20 49.0.212.165

Монгол бол өнгөрсөөн, одоо удахгүй улаан Xятадын эзэмшил нутаг болох нь дээ, ээ халаг гэж

Avatar

алдаагаа зас 2020-11-20 202.126.89.93

116 м.кв ????

Avatar

J. Erka 2020-11-20 66.181.161.14

Глобалчлалын цахим эрин хүчээ авч байгаа гэж ойлгох уу ? Зэвсэглэлээр хөөцөлддөг шиг хялбар, эрч хүчтэй, нөлөөлөл бүхий технологи бий болгох эзэмших нь хүн төрлөхтний хүсэл зориг тул Монголчууд хоцорохгүй байх хэрэгтэй болж байна …

Avatar

Зочин 2020-11-20 202.21.118.186

шар сармагчингууд цагаан зарцтай, боолтой болох эргэлтийн цаг үед бид амьдарч байна.

Avatar

Зочин 2020-11-20 192.82.71.146

Дорнын салхи ернийн салхийг даран vлээх цаг эргэлт буцалтгvй болж байгаа нь энэ!!!

Avatar

aziin zuun boloh vnen l bolood bna.. 2020-11-20 64.119.23.110

moa ze dunii aldart doronii salhi ornii salhiig daranaa gesen vg bnaa..ganthan haytad bishee ypon omnod solongos taiban singapur geed aziin olon ornuud delhiig oorchilj bna. ted baruunaas abah zvilsiig l abdag. gehdee ooriin es zanshil ulamjilaldaa vnen ch baidag eronhii doo oorsdiinhooroi baij chaddag. deer odoo enhtheg, vetinam zereg ornuud asar huradan hogjij tomorch bgaa ch dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж