Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”ын нийтэд чиглэсэн холбогдох зохицуулалтууд

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ҮЕИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 -Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан ЛХАГВА, БААСАН гаригт, Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаан МЯГМАР, ПҮРЭВ гаригт, Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан ДАВАА, ЛХАГВА гаригт тус бүр хоёр удаа явагдана.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүх хуралдааныг дараах байдлаар явуулна. Үүнд:

а. Шүүх хуралдааныг зайнаас буюу технологи ашиглаж явуулах ба ингэхдээ хэргийн болон хуралдааны оролцогчдыг шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга байгаа танхимаас өөр танхимд оруулах байдлаар зохион байгуулалт хийнэ.

б. Танхим /биечлэн/-д шүүх хуралдаан хийх зайлшгүй тохиолдолд шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга болон хэргийн оролцогчид амны хаалт, нэг удаагийн бээлийтэй байх бөгөөд 1.5-2.0 метр хоорондын зай баримтлан шүүх хуралдааны ажиллагааг явуулна. Дараагийн шүүх хурал эхлэхээс өмнө танхимд заавал ариутгал хийсэн байна.

-Шүүх хуралдааны ажиллагааны үед шүүгч болон хэргийн оролцогчид амны хаалт, өдөр тутмын эрүүл ахуйн хэрэгсэл тогтмол хэрэглэнэ.


БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ҮЕИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

– Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан БААСАН гаригт, Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаан ЛХАГВА гаригт, Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан ДАВАА гаригт тус тус нэг удаа явагдана.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүх хуралдааныг дараах байдлаар явуулна. Үүнд:

а. Хэргийн оролцогч өөрөөс шалтгаалах техникийн нөхцөл, бололцоог бүрдүүлсэн тохиолдолд Zoom, Skype зэрэг технологи ашиглан өөрийн байгаа газраас шүүх хуралдааны ажиллагаанд оролцох боломжийг Тамгын газар хангана. Энэ тохиолдолд хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг 7-оос доошгүй хоногийн өмнө мэдсэн буюу мэдэх боломжийг Тамгын газар зохион байгуулсан байна. Хэргийн оролцогч нь технологийн горимтой холбоотой хувийн нууцлалыг өөрөө хамгаална.

б. а-д зааснаар шүүх хуралдааныг явуулах бололцоо бүрдээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн эзгүйд явуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга болон техник, үйлчилгээний ажилтнууд амны хаалт, нэг удаагийн бээлийтэй байх бөгөөд хоорондын зай 1.5 метрээс багагүй байна.

в. Төрийн болон албаны нууцын зэрэглэлтэй эсхүл, хаалттай хэргийн шүүх хуралдааны ажиллагаанд А хэсэг хамаарахгүй бөгөөд тухай бүрт шүүх бүрэлдэхүүнээс өгсөн чиглэлийн дагуу Тамгын газар зохион байгуулалтыг хангаж ажиллана.

-Шүүх хуралдаан бүрийн дараа танхимд зохих цэвэрлэгээ, ариутгал хийх бөгөөд Шүүхийн дотоод ажил болон Шүүх хуралдааны аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан шүүх хуралдааны танхимд ажилласан шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, техникийн болон үйлчилгээний ажилтнуудын мэдээллийг хөтөлж, түүнтэй Штаб өдөр бүр танилцаж ажиллана.

Шүүхийн байранд нэвтрэх, үйлчилгээ авахад баримтлах журам

-Шүүх хуралдааны ажиллагаанд биечлэн оролцох, мөн хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүхийн байранд нэвтрэх зөвшөөрлийг Штабын дарга, эсхүл Шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн Штаб дахь төлөөлөгчийн зөвшөөрлөөр олгоно.

-Дээрх дурдсан этгээд шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах хүсэлтээ шүүх хуралдаан болохоос, мөн хэргийн материалтай танилцахаар шүүхэд ирэх өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар шүүхэд мэдэгдэнэ.

а. info@supremecourt.mn и-мэйл хаягаар,

б. Мэдээлэл лавлагааны 51-261698, бичиг хэргийн 51-261544, Эрүүгийн хэргийн танхимын 51-263467, Иргэний хэргийн танхимын 51-261878, Захиргааны хэргийн танхимын 51-261793 дугаар утсаар

Шүүхийн байранд нэвтрэх иргэдийн үүрэг

-Асуумж бөглөх; биеийн халуун хэмжүүлэх; гадуур хувцсаа уут /задлаагүй байх/-нд хийж өлгүүрт өгөх; амны хаалт, нэг удаагийн бээлий хэрэглэх; шүүх хуралдааны хүлээлгийн танхимд байх үед биеийн халуун дахин хэмжүүлэх; шүүхийн байрнаас гарахдаа хувцасны уутаа хогийн саванд хийх;

-Хэргийн материалтай танилцах бол А/-д зааснаас гадна халад, эмнэлгийн малгай заавал өмссөн байх;

-Шүүх хуралдааны болон хүлээлгийн танхимд доорх зааврыг баримтална.

а. танхимд орох, гарах үедээ бие биедээ шүргэлцэхгүй байх, хүн хооронд 1.5 метрээс багагүй зай баримтлах;

б. танхимд суух суудал хооронд 1.5-2.0 метрийн зай барих буюу зөвхөн тэмдэглэсэн суудалд суух;

в. шүүх хуралдааны танхимын суудалд суухдаа гар ариутгагч заавал хэрэглэх;

-Шүүхийн байранд нэвтрэх зөвшөөрөл хүсэгч хэн бүхэн өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө хувийн сахилга баттай байх ёстой.

Мөн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцогчид ДЭМБ-аас гаргасан Коронавируст халдвар (COVID-19)-ын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх түр зөвлөмж-ийг баримтлах ёстойг  дурдсан байна.

Эх сурвалж: УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж