Дарханд өртөөний хоёр ажилтнаас Covid-19 илэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

Дарханд өртөөний хоёр ажилтнаас Covid-19 илэрчээ

Дарханд өртөөний хоёр ажилтнаас Covid-19 илэрчээ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өчигдөр (2020.11.19) 21:30 цагт мэдээлэл хийж, тус аймагт батлагдсан тохиолдол 13 болсныг мэдээлжээ.


Энэ талаар тус аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.АЗЖАРГАЛ:

Дархан-Уул аймагт өнөөдөр Covid-19-ийн хоёр тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт тохиолдол 13 боллоо. Тодруулбал, өнөөдөр аймгийн онцгой комисс Хонгор суманд ажилласан. Хонгор сумын гуравдугаар баг Салхит өртөөнд 400 орчим иргэн ажилладаг бөгөөд өнөөдөр тус өртөөнөөс шинээр хоёр тохиолдол илэрлээ. Ойрын хавьтлуудыг тусгаарлан шинжилгээнд хамруулж байна. Шөнөдөө багтааж Салхит өртөөний 500 өрхийн 1600 иргэнийг бүрэн шинжилгээнд хамруулна. Салхит өртөөг бүрэн тусгаарлаж, орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон. Төмөр замын ажилчдыг үргэлжлүүлэн тандана. Төмөр зам дагасан бүс нутгуудаас халдвар илэрч байгаа нь төмөр зам халдварын голомт болсон нь батлагдаж байна.

Дашрамд дурдахад, Дархан-Уул аймагт ажиллаж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр "Өнгөрсөн аравдугаар сарын 1, 2, 6, 30-ны өдрүүдэд төмөр замын системийн спортын бөгөөд ур чадварын тоглолт, тэмцээн, уралдаан Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан. Төмөр замын системын 445 ажилтан, албан хаагч Дархан хотод ирж оролцсон. Тиймээс төмөр замын системийн халдварыг эрт илрүүлэх, оношлох, тусгаарлах, хариу арга хэмжээний баг төмөр замын ажилчид, албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэн, хамтран ажилладаг байгууллагынхан, төмөр замын ажилчдын оршин суудаг хороо, орон сууц, түүнд ойр амьдардаг хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд байна” хэмээн мэдэгдсэн билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж