Улсын хэмжээнд 41 тусгаарлан ажиглах байранд нийт 2259 иргэн байна. Үүнээс Монгол Улсын иргэн 1921, гадаад улсын 338 иргэн тусгаарлах, ажиглах байранд байгаагаас Улаанбаатарт тусгаарлан ажиглах 25 байранд Монгол Улсын 1525 иргэн, долоон байранд гадаад улсын 209 иргэн, орон нутагт тусгаарлан ажиглах 10 байранд Монгол Улсын 396 иргэн, дөрвөн байранд гадаад улсын 129 иргэн байна хэмээн Шадар сайд чуулганы хуралдаанд мэдээлэв.
Улаанбаатар хотын “Энхсаран” сувилалд Сovid-19-ийн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тус сувилалд байсан 66 иргэнийг “Дрийм”, 107 иргэнийг "Кентавр” зочид буудал руу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр шилжүүлж тусгаарласан. Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/513 дугаар тушаалаар байгуулагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалаар ахлуулсан Ажлын хэсэг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь тусгаарлан ажиглах байруудад түргэвчилсэн хяналт, үнэлгээ хийж байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд онцгой байдлын байгууллагын 61, цагдаагийн байгууллагын 187 алба хаагч, эрүүл мэндийн байгууллагын 96 ажилтан, нийт 344 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж буй юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ