Өнөөдөр башёг тэргүүлэгчид хоорондоо барилдана

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

Өнөөдөр башёг тэргүүлэгчид хоорондоо барилдана

Өнөөдөр башёг тэргүүлэгчид хоорондоо барилдана

Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн 12 дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.11.19) Токио хотын Рёогокү кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 5000 үзэгчийг ордонд орохыг зөвшөөрчээ. Энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Шодай болон озэки Асанояама нар гэмтлийн улмаас барилдаагүй.

Башёгийн 12 дахь өдөр одоогоор ганц өндөр цолтой бөх болж үлдээд буй озэки Такакэйшо маэгаширагийн зургаад эрэмбэтэй Такарафүжитай тааран барилдаж, ээлжит даваагаа авлаа. Тэрбээр 11 даваа, нэг унаатай башёг Шиманоүмигийн хамтаар тэргүүлж байгаа бол тэдний араас Тэрүнофүжи Ган-Эрдэнэ удаалж байна.

Комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ сэкивакэ Митакэүмитай тааран барилдаж, арав дахь даваагаа авав. Тэрбээр арван даваа, хоёр унаатай яваа бол Тамаваши Мөнх-Оргил Таканошод өвдөг шороодож, зургаан даваа, зургаан унаатай явна.

Харин Ичиножо Ичинноров Энхог, Хошорюү Бямбасүрэн Тэрүцүёошиг, Кирибаяама Лхагвасүрэн Саданоүмиг тус тус давжээ. Кирибаяама Лхагвасүрэн хоёр даваа, арван унаатай, Ичиножо Ичинноров таван даваа, долоон унаатай, Хошорюү Бямбасүрэн долоон даваа, таван унаатай байна.

Өнөөдөр башёг тэргүүлэгчид хоорондоо барилдана.

  • Такакаэйшо (11-1) – Шиманоүми (11-1)
  • Tэрүнофүжи (10-2) – Рюүдэн (9-3)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж