Хөл хорио ба цагдаа нар

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

COVID-19

Хөл хорио ба цагдаа нар

Хөл хорио ба цагдаа нар

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Цагдаа, Дотоодын цэрэг, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нийлсэн 6000 орчим алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Ард иргэдийнхээ төлөө цаг наргүй зүтгэж байгаа тэдний үйлдэл олон нийтийн сүлжээнд эерэг хандлагыг түгээсэн бол зарим нь шүүмжлэл дагуулаад буй. Хатуу хөл хорионы үеэр эргүүлээр ажиллаж буй цагдаа нарын хөгжилтэй зураг, бичлэгээс онцлон хүргэе. 


  • Цагдаагийн "Сүлд" чуулгын алба хаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Хатуу хөл хорионы үеэр өдөржин гадаа ажилласан тус чуулгын бүжигчин Б.Гантогтох монгол ардын бүжиг бүжиглэсэн нь олны хайр хүндлэлийг хүлээсэн юм.

#Коронаэсрэгдархлаа

Суперман болж үзүүлсэн эргүүлийн цагдаа нарын эсрэг замын цагдаагийн дуэль. Одоо онцгой хаана байнаа #Дархлаа #paparatsimn🇲🇳 👏👏

Posted by Бат-Өлзийн Бат-Эрдэнэ on Monday, November 16, 2020

  • Түгжрэлээ санасан цагдаа нэртэйгээр олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэг мөн л ард иргэдийн сэтгэлийг хөдөлгөв. Хэдийгээр улс даяар хатуу хөл хорио тогтоосон ч ард иргэдийнхээ төлөө зүтгэж буй энэ бичлэгийн дор хүмүүс олон урмын үг хайрлажээ.

Түгжрэлээ санасан цагдаа… (сөрөг комм бичихгүй бхыг хүсье)

Posted by Mont Blanc on Friday, November 13, 2020

  • Цагдаагийн алба хаагчид иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавихаас гадна аюулт цар тахлаас урьдчилан сэргийлж, гэртээ байхыг уриалж байна.
  • Хөл хориог улам чангатгасан энэ үед Зайсан орчимд шаардлага тавьсан цагдаа, иргэний хооронд үл ойлголцол үүсч, хүч хэрэглэсэн нь сошиал орчинд хүмүүсийг талцуулаад амжсан.

Posted by Erdenee Kh on Wednesday, November 18, 2020

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж