Улс орны ард иргэдийнх нь англи хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлдог EF English Proficiency Index-ийн энэ оны жагсаалт гарчээ. Уг жагсаалтаар ОХУ 41 дүгээр байрт орсон байна.
Уг жагсаалтаар 18-аас дээш насны хоёр сая гаруй иргэний дунд явуулсан судалгаанд үндэслэн 100 улсын рейтингийг гаргадаг.
Энэ 2020 оны байдлаар Орос улс англи хэлний мэдлэг, түвшингийн байдлаар дундаж ангилалд багтсан бөгөөд 41 дүгээр байрыг Кубатай хуваан эзэлсэн байна.
Өнгөрсөн 2019 онд Орос улс 48 дугаар байрт байсан бөгөөд ийнхүү долоон байр ахисан нь сайн үзүүлэлт хэмээн судалгааг гаргагчид дүгнэжээ.
Жагсаалтыг Нидерланд, Дани, Финланд, Швед, Норвеги тэргүүлсэн бол жагсаалтын сүүлийг Тажикистан, Ирак, Оман, Саудын Араб, Киргиз мушгисан байна.
Холбоотой мэдээ