Электрон дугуйнд зориулсан замын тэмдэгтэй болно

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

Электрон дугуйнд зориулсан замын тэмдэгтэй болно

Электрон дугуйнд зориулсан замын тэмдэгтэй болно

Элекрон дугуйгаар зорчих иргэд нэмэгдсээр байгаа учраас электрон дугуйн хөдөлгөөнийг зохицуулах шаардлагатай гэсэн саналыг ОХУ-ын Тээврийн яам болон Дотоод хэргийн яам гаргасан хэмээн Замын хөдөлгөөний хяналтын албаны дарга Николай Шеюхин РИА Новости-д хэллээ.

"Электрон дугуй ашиглаж байгаа иргэдэд зориулсан замын хөдөлгөөний тусгай тэмдэг байршуулах шаардлагатай байна. Энэ тэмдэглэгээ нь хаана хэрэглэж болох, хурдын дээд хязгаарыг заасан байх юм. Электрон дугуйг явган зорчигчийн өргөн зурвастай газар хэрэглэх боломжтой, явган зорчигчдод аюулгүй юм” хэмээн Николай Шеюхин хэллээ.

Хоёр яамны хамтарсан саналаар электрон дугуйнд зориулсан замын тэмдэглэгээ нь улс даяар нэг стандарттай байх ажээ.

Тээврийн яамны Хотын зорчигч тээвэр, замын хөдөлгөөний албаны дарга Владимир Луговенкогийн хэлснээр, хэд хэдэн тэмдэглээг шинээр бий болгох юм. Тухайлбал, “дундаж хурдтай өөрөө явах хэрэгслийг ашиглахыг хориглосон”, “өөрөө явагч хэрэгслийг ашиглаж болно”, мөн өөрөө явагч хэрэгслийн хурдын дээд хязгаарыг заасан тэмдэглэгээ байх ажээ.

Замын хөдөлгөөнд оролцогч субъектэд хувийн тээврийн хэрэгсэл хэрэглэгч гэсэн нэг оролцогч нэмэх юм. Одоо байгаа хууль эрх зүйн баримтад жолооч, явган зорчигч, тээврийн хэрэгслээр зорчигч, дугуйгаар зорчигч гэсэн дөрвөн субъект бий.

Хувийн тээврийн хэрэгсэл гэдэгт электрон дугуй, гироскутер зэрэг төхөөрөмжийг багтаажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж